МЭДЭЭ НЭМЭХ  

Толины талаар мэдүүштэй зүйлс

  • 62,131 уншсан
  • 29
  • 2015/01/02

Бид толинд үс зүсээ харж, гоёж гооддог. Гэхдээ толь өөр олон талын ид шидтэйг мэдэх үү? Тэдгээрийн заримаас сонирхуулъя.

1. Толиор дамжуулан цаг хугацаагаар аялж болно

Цаг хугацааны хонгилыг ашиглан ийм аялал хийж болно гэдгийг одоо үед хүн бүр гадарладаг болсон. Гэхдээ энэ хонгил нь маш тогтворгүй, амархан сарниж болох тул түүгээр “зорчих” маш бэрх. Харин энэ асуудлыг хос толины тусламжтайгаар хялбархан шийдэж болох аж. Үүний тулд бие биеэс нь хэдэн микрометр зайтайгаар вакуум дотор байрлуулсан 2 цэнэггүй толь хэрэгтэй. Толинуудын хооронд ямар ч гаднын цахилгаан соронзон талбай байхгүй байх нь чухал. Энэ үед 2 толины дундах квант талбайн нөлөөгөөр Казимирийн эффект гэгдэх физикийн хүч үүснэ. Энэхүү квант-цахилгаан динамик хүч нь толинуудын хооронд орон зай-цаг хугацааны асар том сөрөг бүсийг үүсгэдэг. Үүний үр дүнд цаг хугацааны тогтвортой хонгил бий болно. Онолын хувьд энэ хонгилоор гэрлийн хурдаас ч илүү хурдаар аялах боломжтой. Гэхдээ зөвхөн өнгөрсөн үе рүү л аялж болно, ирээдүй бидний хувьд хаалттай. Бас нэг зүйл: ийм хонгил маш “богинохон” тул элэнц, хуланцтайгаа уулзах магадлал бас л үгүй шахам.


2. Толь, тайруулсан мөч ба хүний уураг тархины холбоо

Золгүй тохиолдлоор хөл, гараа тайруулсан хүмүүс үгүй болсон мөч нь өвдөхийг мэдэрсээр байдаг үзэгдэл анагаах ухаанд олонтаа тохиолддог. Энэ үзэгдлийг судалж өвчтөнүүдэд туслах үүднээс эрдэмтэд туршилт хийж үзжээ. Ширээн дээр босоо толинууд байрлуулж тавиад дунд нь өвчтөний эрүүл бүтэн гарыг тусгасан байна. Ингэхэд эрүүл гарны дүрс толин дээр нөгөө талдаа бууж өвчтөнд 2 гараа хоёуланг харж байх шиг сэтгэгдэл төрдөг байна. Бас аль эрт, 10 жилийн өмнө үгүй болсон гар нь хөдлөөд ч байх шиг болж, эрүүл гарт нь хүрч үзэхэд “үгүй болсон” гар нь үүнийг мэдэрч байжээ. Хэд хэдэн удаагийн ийм туршилт, тайлбар ярианы дараа өвчтөнүүд үгүй болсон гарынхаа өвчнийг мэдрэхээ больж тайвширсан байна.

Энэ нь тархины үйл ажиллагаатай холбоотой гэнэ. Хүн аль нэг эрхтнээ алдсаны дараа тархи шинэ нейрон холбоог үүсгэдэг байна. Ийм маягаар тархины мэдрэх чадвар, харах эрхтний хооронд маш нягт холбоо байдаг нь нотлогджээ.


3. Толь хий юм харахад хүргэдэг

Харанхуй өрөөнд толины өмнө 1 метр орчим зайтай суугаад өөрийн нүүр царайг 10 орчим минут ажиглавал хачирхалтай зүйл болно. Нүүр чинь аажуухан өөрчлөгдсөөр сүүлдээ улам хурдсаж багтай төстэй болно. Энэ нь таны царай огт биш мэт санагдана. Зарим хүн танихгүй хүмүүсийг, зарим нь ер бусын аймшигт амьтад, араатныг олж хардаг.

Анхааруулах нь: энэ туршилтыг хэзээ ч давтахгүй байхыг сануулж байна! Учир нь, харанхуйд толинд харсан хүмүүс тэвчихийн аргагүй аймшигт зүйлийг олж хараад ухаан самуурсан тохиолдол олон бий. Шөнө толинд бүү хар!

Харин сэтгэл судлаач, эрдэмтэд тодорхой нөхцөл байдлыг бүрдүүлж байж сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүсийг ийм туршилтанд оруулахад, тэд зарим тохиолдолд өөрийн 2 дахь дүр төрхөө олж хараад эдгэрсэн удаа байдаг ажээ.


4. Бүгд өөрийгөө толинд хараад таньдаг уу?

Мэдээж, ихэнх хүмүүс өөрийгөө толинд хараад танилгүй яахав. Гэхдээ танихгүй байх тохиолдол бас байдаг гэнэ. Эрдэмтэд туршилтанд орж буй хүмүүсийн нүүр буюу биен дээр тэмдэг тавьдаг байна. Өөрийгөө таньж буй хүн энэ тэмдгийг арчихыг оролдох буюу дор хаяж хүрч үздэг гэнэ. Нялх хүүхэд 2 орчим настайгаасаа л өөрийнхөө дүрсийг таньж эхэлдэг.

Харин Кени, Фижи зэрэг орны 6 настай хүүхдүүд өөрийгөө толинд хараад таньдаггүй аж. Гэхдээ энэ нь сэтгэцийн ямар нэг эмгэг биш, тухайн орны онцлог байдалтай холбоотой байх гэж эрдэмтэд таамаглаж байгаа гэнэ. Тэдгээр хүүхдүүд өөрийгөө хараад зог тусан зогсож байгаагаас үзвэл өөр хэн нэгнийг биш, яг өөрийгөө гэж мэдээд гайхаж буйн тэмдэг юм.


5. Толинд өөрийгөө хараад таньдаг амьтад

Зарим амьтад толинд өөрийгөө хараад таньдаг. Жишээ нь заан толинд хараад нэг л хөдөлгөөнийг дахин дахин хийж шалгаж үзэх мэт болдог.

Горилл сармагчныг яг хүн шиг туршиж үзэхэд тэд толинд харсны дараа хүнгүй газар олж очоод өөрийн биен дээрх тэмдгийг арчиж хаяхаар оролдож байжээ. Иймд тэднийг өөрийгөө таньдаг гэж дүгнэсэн байна. Түүнчлэн шимпанзе, орангутанг, бонобо сармагчингууд, далайн гахай, европын шаазгай өөрийгөө таньдаг амьтдын тоонд багтжээ.


6. Саран дээрх толь

Дэлхийгээс Сар хүртэл 384 403 орчим км гэдгийг бид толины хүчээр л мэдэж авсан билээ. Гэхдээ Сар зууван дугуй замаар Дэлхийг тойрдог учир энэ зай байнга өөрчлөгдөж байдаг. Сарны орбитын хамгийн ойрын цэгийн зай нь 363 104 км, хамгийн хол нь 406 696 км. «Аполлон» хөлгийн астронавтууд Саран дээр булангийн тусгал-толийг байрлуулсан байна. Энэ нь лазерийн туяаг ирсэн зүг рүү нь буцаан ойлгодог онцгой толь юм. Лазерийн туяаг эрдэмтэд Дэлхий дээрх асар том телескопоос Сар луу илгээнэ. Толиноос ойсон цацрагийн хүчээр эрдэмтэд Сарны тухай маш их зүйлийг мэдэж авчээ. Одоо манай гарагийн дагуул-Сар маань жилд дунджаар 3,8 см зайтайгаар Дэлхийгээс холдсоор байгаа юм байна.


7. Толь авиаг ойлгож чаддаг

Дууны долгиог ойлгож чаддаг толийг акустик толь гэж нэрлэдэг. Дэлхийн 2-р дайны үеэр Их Британ улс дайсны онгоцноос гарах тодорхой дууны долгионыг илрүүлэх зорилгоор ийм толийг ашиглаж байжээ. Энэ бол радар үүсэхээс өмнөх хэрэг юм. Их Британийн эргээр нэг байрлуулсан эдгээр толины зарим нь одоо ч Кентийн гүнлэгт байдаг. Тийш очихыг зөвшөөрдөггүй ч, тусгай аялалын бүрэлдэхүүнд ороод очиж үзэж болно.

Их Британийн нутаг дэвсгэрээс гадна ганцхан акустик толь байдаг нь Мальтийн Мактабад оршдог. 61 метрийн диаметртэй энэ аварга толийг нутгийнхан «Il widna» гэж нэрлэдэг нь «чих» гэсэн үг аж. «Чих»-ийг учиргүй нууцлаад байдаггүй ч, хамаагүй очиж бас болдоггүй гэнэ.


8. Толь материйг ойлгодог

Ийм толийг физикийн шинжлэх ухаанд атомын толь гэж нэрлэдэг. Жирийн толь гэрлийг яаж ойлгодог билээ, энэ толь яг тэр зарчмаар бодисын атомыг ойлгоно. Атомыг ойлгохын тулд цахилгаан соронзон талбайг ашигладаг ч, зарим толинд жирийн цахиурт усыг хэрэглэдэг байна.


9. Шударга толь

Толь бидний дүрсийг “тонгоруулж” үзүүлдэг гэдэг нь худал. Гэхдээ бусад хүн таны царайг яаж хардаг, яг тэр янзаар өөрийнхөө царайг харах боломжтой, “урвуу тусгалгүй толь” буюу шударга толь гэж байдаг. Ялангуяа нүүрээ будаж шунхдах үед ийм толь их хэрэг болдог. Шударга толийг гэрийн нөхцөлд хялбар хийж болно. 2 ширхэг жирийн толийг перпендикуляр байрлуулаад нийлсэн хэсгээс нь өөрийн дүрсийг хараарай. Энгийн толь шиг хавтгай биш, харин 3D дүрс таны хөдөлгөөн болгоныг дагах болно.


10. Толь гэрлийн цацрагийг задалдаг

Толийг гэрэл задлагч олон багаж хэрэгсэл, түүн дотор дуран авай хийхэд өргөнөөр ашигладаг. Гэрэл задлагч хамгийн энгийн багаж бол нэг суурьтай 2 шилэн призмээс бүрдсэн шоо юм. Түүн дээр туссан гэрлийн цацрагуудын хагас нь хуучин замаараа хөдөлж, хагас нь 90°-ын өнцгөөр буцаж ойдог байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Толины талаар мэдүүштэй зүйлс
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

29 Сэтгэгдэл


  • Z 2016/02/04
    Zugeer

    0 0 Хариу бичих
  • sanchir 2016/01/24
    bi tolind ooriin nvdee 10 min shirtlee minii biy aajim aajmaar oor bolj bsan

    0 5 Хариу бичих
  • Зочин 2015/07/05
    10 нь тольтой огт холбоогүй шүү. Тув тунгалаг призм шил байжийж л спектр үүсгэнэ.

    1 0 Хариу бичих
    • Зочин 2015/08/15
      tolind oison gerel zadrah n bii.

  • Khandaa 2015/02/21
    byarlalaa sonirholtoi medeelel oruulj bgaad

    4 0 Хариу бичих
  • Einstein 2015/01/28
    Tolinii dusgal uuriin gesen jintei gej unshij baisiin bn

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/27
    Мөнгө олох хамгийн амархан арга олсоон. !!!! Үнэн гэдгийг нь би өөрөө 450 доллар авч байж итгэлээ. Зөвхөн интернэт байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. Туршаад доорх http://TheWeeklyJob.com/?id=331036 ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Тэрхүү линкээ мөн адилаар бусдад тараа. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 долларт хүрэх боломжтой. Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд амжилт хүсье. Танаас ямар ч зардал гарахгүй

    6 15 Хариу бичих
    • Зочин 2015/07/05
      хөөе урмыг чин хугалж байгаад уучлаарай би наад сайт дээр чин ажиллаад 16500 доллартай болчоод авах гэсэн чинь наад сайт чин хаагдцан штээ. хэхэ гүүглээс fake money site гээд хайнгуут аад сайт чин хамгийн эхнийхд нь явж байгаа. дэмий юманд цагаа үрэхээ болиод гарч ажил хий

    • Зочин 2015/07/05
      Yaj ordog yum b

    • enkhtuwshin 2015/03/17
      orj uzeed bolohgui baina.chadahgui baigaa ym bolob uu

  • rocketbilguun 2015/01/18
    Medkumda uneniig boluu

    2 1 Хариу бичих
  • Зочин 2015/01/14
    gerliin hurdiig dawsan hurdiig hunii bie diilku gd bgasht gerliin hurdiig ch diilku gd bga herwe yaj iiged bolwol ungursun ruu aylaad zogsohgui zogsooh bolomjtoi onoliin huwid

    2 0 Хариу бичих
  • ariuka 2015/01/07
    sonirholtoi niitlel bna

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/07
    Шөнө эсвэл гэрэлгүй орчинд толинд ойсон дүрс маш бүдэг харагдана, бүдэг дүрсийг тодруулахын тулд хүний тархи өөрөө харагдахгүй байгаа хэсгүүдийг нь "нөхдөг". Яг үигйн энихй ба сүүийлн үсүгүдйин бйар хвэнэдээ бйахад хүн гааргж ушниж чааддг шиг. Энэнээс болж л шөнө толинд аймшгийн юм харагдаж байгаам.

    28 1 Хариу бичих
    • h 2015/01/14
      tarhi ooroo nohdog gej unen baiha taazruga ydaan shirteed bai tgj bhad 1 ym bolno ayulgu turshad uzerei

  • Зочин 2015/01/07
    Шөнө толинд харсан чинь миний царай лав харагдахгүй араас гэнт эвгүй хүйтэн татаал явцан

    5 0 Хариу бичих
    • Зочин 2015/01/14
      Aimar evgui medremj avdim bnle bi law ternees hoish harqu l ungurdug bolson shunu bol

    • - 2015/01/07
      Битгий харж бгаарай муухай юм бнлээ шүү !

  • tseegii 2015/01/06
    sonirholtoi medee beldsend bayarlalaa Enhjin :))

    0 0 Хариу бичих
  • user 2015/01/03
    tsag hugatsaagaar ayaldag ni unen bol saihnaa he he. Hun bur medeheesee iluutei hudlaa bhoo tiim bsan bol hunbur huuchin tsag hugatsaaruugaa butsaad l bujignuulna biz dee

    3 1 Хариу бичих
    • h 2015/01/14
      gerelin hurdar hench yvj chadahgui baihad ene hurdig davsan hurdar gvl butehgui zuil Einsteini onolor bol gerlin hurdig davj chadval tsag hugatsag zogsoj chadna gj uzdeg

  • Зочин 2015/01/03
    Толь энерги маш ихээр шингээдэг олон нийтийн газар байдаг толь руу харах хэрэггүй

    11 4 Хариу бичих
    • Зочин 2015/01/04
      Муу энерги, сайн энерги гэдэг луйвар чинь аль эрт олонд ил болоод хүмүүс энэ талаар нэг их ярихаа болиод удаж байна ш д.

  • bsk 2015/01/03
    toliig uudniihee uuduus haruulj tavih muu bdiimu

    2 0 Хариу бичих
    • zochin 2015/01/14
      orlogiig chini butsaadag muu gedegiin bn lee shd

    • marlaa 2015/01/06
      Sn muu ymiig zailuldag

  • Зочин 2015/01/03
    mongolchuud shunu bitii tolind harji geed baidag n neg uchirtai l baihne

    3 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/02
    Туршлага, туршилт хоёр ялгаатай ойлголт шүү. Тэр дээр "туршлага хийсэн" гэсэн нь утгын хувьд маш буруу. Туршлага гэдэг нь амьдралын эсвэл ажиллаж хөдөлмөрлөх явцдаа хуримтлуулсан мэдлэг чадварыг хэлдэг. Туршилт гэдэг нь ямар нэг шинжлэх ухааны таамаглалыг батлах зорилгоор, зохиомлоор орчин бүрдүүлж гарах үр дүнг нь хүлээх үйлдэл.

    17 1 Хариу бичих
    • Enkhjin 2015/01/02
      Аа, тийм байна уучлаарай. Дахиж алдаа гаргахгүйг хичээх болноо.


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох