МЭДЭЭ НЭМЭХ  

Балт зөгий устахад ойрхон болжээ

  • 2,461 уншсан
  • 1
  • 2015/01/03

Дэлхийн олон орны эрдэмтэд энэ тухай анхааруулсаар байна. Уур амьсгалын өөрчлөлт, шинэ шимэгч амьтдын нөлөө, халдварт өвчин, ХАА-д химийн төрөл бүрийн бодисыг ихээр хэрэглэх болсон зэргээс зөгий өсөж үржихээ больж, мөхөж эхэлж байгаа гэнэ. Ялангуяа химийн бодисууд нь  зөгийн дархлааны системд сөргөөр нөлөөлж, тэд өвчин бактертай тэмцэж чадахыг больж байгаа ажээ. 2012-2013 онд дэлхийн олон оронд үзэгдээгүй хүйтэн өвөл болж, зөгийн аж ахуй дахь үүрнүүд 25-100% сөнөсөн явдал гарсан юм. Их Британид гэхэд л 1850 оноос хойш 23 төрлийн зөгий, хэдгэнэ бүрмөсөн устаж үгүй болжээ.

Сүүлийн үед Nosema ceranae төрлийн шимэгчид зөгийг устгаж эхэлсэн байна. Энэхүү мөөгний төрлийн эукариот организм 1996 онд Азид анх олдсон ч, одоо уур амьсгалын өөрчлөлтийг даган дэлхий даяар тархаад байгаа юм байна. Эдгээр шимэгчид зөгийн үүрэнд орж авгалдай болон нөөц хоолыг хордуулдаг байна. Үүний уршгаар зөгийн бүл цаашид өсөж олшрохоо больж, бөөнөөр үхэж үрэгдэх болжээ. Nosema ceranae шимэгчтэй тэмцэх ямар ч арга олдоогүй байна.

Түүнчлэн тариалангийн талбайд цацаж байгаа бордоо болон ХАА-н хортонг устгах бодис нь зөгийг үй олноор устгаж байна. Канадад зөвхөн сүүлийн хэдхэн сард 37 сая зөгий үхсэн нь 600 бүл зөгий гэсэн үг юм. Онтариод тариалсан генийн өөрчлөлттэй буудайд шинэ химийн бодис хэрэглэсэн нь зөгийг бөөнөөр устахад хүргэжээ.

Британы эрдэмтдийн үзэж байгаагаар ойрын зуун жилийн дотор зөгий гэдэг амьтан манай гараг дээр огт байхгүй болох төлөв ажиглагдаж байгаа аж. Хэрэв ингэвэл үүний үр дагавар нь аймшигтай сүйрэлд хүргэж болзошгүй.

Олон орны эрдэмтэд зөгийг хамгаалах, ХАА-д химийн бодис хэрэглэхийг багасгах арга саам хайсаар байгаа ч одоогоор нааштай мэдээ дуулдахгүй л байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Балт зөгий устахад ойрхон болжээ
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Mgl 2015/01/05
    hervee zugii ustval tsetsgiin ur taraagdahgu uvs nogoo tsetseggui urgamalgui bolno tegeed oilgomjtoi bizde, apocolypse 100-150 jiliin daraa bolohn todorhoi boljee

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох