Технологийн гайхамшиг: Гурвалсан камертай IPHONE 11

“Apple” компаниа ээлжит тэсрэлтээ хийлээ. Тэд өчигдөр АНУ-д эвент зохион байгуулж, олны дунд хүлээлт үүсгээд байсан шинэ бүтээгдэхүүнүүдээ албан ёсоор танилцуулав. Энэ удаад Apple компани хэрэглэгчидтэйгээ iPhone 11, iPhone 11 Pro, iPhone 11 Pro Max, Apple Watch Series 5, 7-р үеийн iPad гэсэн бүтээгдэхүүнүүдээс гадна Apple TV+, Apple Arcade хэмээх цоо шинэ цувралуудаар уулзаж байна.

Эдгээр шинэ бүтээгдэхүү нь энэ баасан гарагт (2019.09.13) худалдаанд гарах ажээ.

Хүн төрөлхтний түүхийг өөрчилсөн технологийн гайхамшгийг нэг IPHONE-ийн  ээлжит цуврал IPHONE 11-ийн тухайд гурван камертай бөгөөд iPhone 11 Pro, Iphone Pro Max гэсэн төрөлтэй худалдаанд гарах юм байна.

IPHONE 11-ийн дөрвөн гайхамшиг

Нэг. iPhone 11 камщр ба дэлгэц: Илүү өнгөлөг, тод

Apple-ийнхан iPhone 11-ийг хамгийн бат бөх, 6.1 инчийн дэлгэцтэй гэж тодотгожээ.

Гурвалсан камерийн ид шид

IPhone 11 спорт нь 12 мегапикселийн хоёр камертай, нэг өргөн, нэг хэт хэт өнцөгтэй.

IPhone XR-аас ялгаатай нь хос линз бүхий iPhone 11-ийн камер нь илүү нягтаршил сайтай учраас өнгийг илүү сайн ялгах болон харанхуйд зураг авахад ч ямар нэгэн бэрхшээлгүй, тод гарах гэнэ. Харин Iphone11 Pro ба 11 Pro Max нь өргөн өнцөгт, хэт өргөн өнцөгт, телефото линзтэй аж. Хэт өргөн өнцгийн линз нь өргөн хүрээний ландшафтаас эхлээд топ селфи хүртэлх бүхий л зургийг мэргэжлийн түвшинд авах боломжийг танд олгоно. Түүнчлэн Portrait горим нь драмын хар, цагаан хөрөгт зориулсан High-Key Mono хэмээх шинэ гэрлийн эффекттэй болжээ.

Сэлфи горим нь мөн л илүү мэргэжлийн талдаа буюу portrait горим шиг илүү өргөн өнцгөөр зураг авах гэнэ. Шинэ линзнүүд нь бүгд өнгийг илүү тод  ялгах 4K нягтшил, 60fps үзүүлэлттэй учраас удаашруулсан бичлэг (slow motion) хийх чадвартай аж.

Хоёр: Хүчирхэг CPU

Iphone 11-ийн шинэ CPU нь илүү дэвшилтэт A13 Bionic юм. Энэ нь өмнөхөөсөө буу A12 Bionic-ээс давах болно гэж Apple-ийнхэн хэрэглэгчиддээ амлав. Тэдний хэлснээр A13 нь A12-ээс 20 хувиар илүү CPU ба GPU-тай бөгөөд энэ нь туршиж үзсэн хамгийн хүчирхэг процессор байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, энэхүү ухаалаг утсанд зориулсан A13 чип нь хамгийн хурдан чип хэмээн тэд батлаад буй,

Гурав: Зургаан өнгөний сонголттой

Бараг адилхан шахам маш олон төрлийн хар өнгөнөөс ихэд онцгойлон сонгосон IPHONE-ийн хар өнгө тус брэндийн голлох өнгө билээ. Харин энэ удаад тэд өнгөний сонголтоо нэмжээ. Тодруулбал, IPNONE 11  хар, ногоон, шар, ягаан, улаан, цагаан гэсэн 6 өнгөний сонголттойгоор 699 ам.доллараар худалдаалагдах юм байна.

Дөрөв: Хүчирхэг баттерей

iPhone 11 батерейны ашиглалтын хугацаа нь Apple компанийн мэдэгдсэнээр компанийн туршилтад хамрагдсан XR-ээс нэг цаг удаан хугацаагаар буюу 17 цаг хүртэл видео тоглуулалт, 65 цаг хүртэл аудио тоглуулалт хийхэд тасралтгүй ажиллаж байжээ.

Дээрхээс гадна 36 хувь илүү тод гар чийдэн (flash) суулгажээ.

iPhone 11

64GB: $699 /AU$1,199

128GB: $749 /AU$1,279

256GB: $849 /AU$1,449

Захиалах: Apple | Apple UK | Apple AU | Verizon Wireless | T-Mobile | Sprint

iPhone 11 Pro

64GB: $999 /AU$1,749

256GB: $1,149 /AU$1,999

512GB: $1,349 /AU$2,349

Захиалах: Apple | Apple UK | Apple AU | Verizon Wireless | T-Mobile | Sprint

iPhone 11 Pro Max

64GB: $1,099/ AU$1,899

256GB: $1,249 /AU$2,149

512GB: $1,449 /AU$2,499

П.Жаргал