МЭДЭЭ НЭМЭХ  

Cюрреалист ертөнц

  • 1,858 уншсан
  • 4
  • 2014/04/13

Жорж Гриегийн гайхалтай зурагнуудыг хараад хүн гээч амьтны уран сэтгэмжийг бахдаад баршгүй. Дижитал зургийн мастер Грие бол сонгодог сюрреалист дүрслэлийг орчин цагийн фэнтези стильтэй чадварлагаар хослуулсан зураач юм. 

Жорж Грие 1962-05-14 нд төржээ. Тэрээр компьютер графикийн 2 ба 3 хэмжээст зурагнуудаараа ихэд алдаршсан нэгэн билээ. 


Жорж Гриегийн уран зургийн стиль нь Рене Магритт, Сальвадор Дали зэрэг алдарт зураачид болон нэрд гарсан зөгнөлт зохиолч Здислав Бексински нарын нөлөөгөөр бүрэлдэн тогтжээ


Түүний зургууд импрессионизм болон гүн ухаанч эрэл хайгуулаар дүүрэн.


Түүний бүтээлүүд нь зураачийн оюун бодол, итгэл бишрэл, мөрөөдөл зөгнөлийг дүрсэлж байдаг. Дотоод ухамсрын хүчээрээ тэр ид шидийн эсвэл зүүд нойрны мэт ертөнцийг бий болгож чаддаг юм. 


Түүний зургуудад дүрслэгдсэн ид шид, романтик байдал, уран зөгнөл нь тайван амгалан биш, харин ч айдас түгшүүр төрүүлж сэтгэлийн шуургыг бий болгодог.


Зураач маань IBM корпорацийн мультимедиа график-дизайны мэргэжилтнээр ажилладаг юм байна.


Одоогоор Жорж Грие дижитал зургийн 2D болон 3D моделийг бүтээх програм хангамж дээр ажиллаж байна. 









Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Cюрреалист ертөнц
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • Зочин 2014/05/14
    eniig chini manipulation design gdg shd

    0 0 Хариу бичих
  • wow 2014/04/30
    gaihaltai viva.mn bayarllaa

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/04/23
    tas tas heleh ch ug alga

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/04/14
    wow

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох