МЭДЭЭ НЭМЭХ  

Номноосоо гоё болсон кинонууд

  • 15,553 уншсан
  • 11
  • 2015/01/05

Уг нь кино номноосоо илүү сайн болно гэж бараг л байдаггүй. Аргагүй шүү дээ. Ном бол онцгой ертөнц. Сайн зохиолч энэ шидэт ертөнцийг бүтээж чаддаг бол найруулагч болгон түүнийг илэрхийлж чаддаггүй юм. Бид номноосоо илүү сайн болсон гэж үнэлэгдсэн 10 киног сонгон танилцуулж байна. 

Форрест Гамп (Forrest Gump)

Уинстон Грумын номноос та бүхэн нөгөө гэнэн, сайхан сэтгэлтэй, өрөвдмөөр залууг олж харах болов уу даа? Дэлхий даяар цууд гарсан энэ киног одоо 20 жил өнгөрсний дараа ч дахиад л үзмээр санагддаг.


Бенжамин Баттоны хачирхалтай түүх (The Curious Case of Benjamin Button)

Бенжамины гайхалтай түүхийг өгүүлсэн Фрэнсис Скотт Фицжеральдын өгүүллэг ердөө л хэдхэн арван хуудсанд багтсан байдаг. Найруулагч Дэвид Финчер Фицжеральдын суут санааг хөгжүүлж, илүү сонирхолтой болгосон юм. Энэ кино нь зохиолчийн нээж чадаагүй хаалганы түлхүүрийг үзэгчдэд өгсөн гэж хэлж болно.


Нохойн зүрх (Собачье сердце)

Михайл Булгаковын зохиол бол сонгодог бүтээл. Гэхдээ үгээр илэрхийлэх боломжгүй сэтгэл зүйн дүрслэлийг кинонд гайхамшигтай гаргаж чадсан юм. Жүжигчдийн сонголт ч төгс болжээ.


Шоушенкаас оргосон нь (THE SHAWSHANK REDEMPTION)

Стивен Кингийн «Рита Хейуорт буюу Шоушенкаас оргосон нь»  зохиол бол олон хүний шүтээн. Онцгой содон санаа, гайхам хурц үйл явдал багатай ч хүний зүрх сэтгэлд хүрч чадсан энэ зохиолоор хийсэн кино нь «заавал үзэх» буюу «топ»-уудын бүх жагсаалтанд багтах болжээ. Номонд дурдсан санаа кинонд хөгжингүй дүрслэлийг олсон цөөхөн тохиолдлын нэг гэж мэргэжилтнүүд үнэлдэг.


Агуу Гэтсби (The Great Gatsby)

Энэ кино нь номноосоо илүү хурц мэдрэмж төрүүлдэг тул түүнийг үзсэнээр зохиолын баатруудыг илүү сайн ойлгож, тэдний дотоод сэтгэлийг мэдэрч болох аж.


Хаврын 17 учрал (Семнадцать мгновений весны)

Юлиан Семеновын сонирхолтой боловч бяцхан номыг Татьяна Лиознова 12 ангитай том бүтээл болгон хувиргаж чадсан юм. Тэгэхдээ “үндсэн материалаа” огтхон ч муутгалгүй, харин ч баатруудынхаа зан төрх, сэтгэл хөдлөлийг илүү тод нээж өгчээ.


Хээтэй гивлүүр (THE PAINTED VEIL)

Моэмын зохиол нь Китти гэгч эмэгтэйд зориулагдаж, хүний зөв төлөвшлийн тухай голчлон өгүүлдэг юм. Харин кино найруулагч арай “өргөн фронтоор” ажиллаж, нэр төр, эр зориг, үнэнч шударга зан хайр сэтгэлтэй хэрхэн хосолдог талаар гаргаж чаджээ.


Эрүү (JAWS)

Питер Бенчлийн «Эрүү» романаар Стивен Спилберг ижил нэрт кино хийсэн нь эх зохиолоосоо хамаагүй илүү тэсрэлттэй бүтээл болж, кино прокатын олон рекордыг эвдэж байжээ.


Цус сорогчтой хийсэн ярилцлага (Interview with the Vampire)

Маш сэтгэл хөдлөм кино. Та эх зохиолыг нь уншаагүй байсан ч болно. Учир нь баатруудын хувцас хунараас эхлээд сэтгэл хөдлөл, хэлсэн үг, үйл явдал гээд л бүгд номтойгоо яг адилхан. Харин төгсгөлүүд нь л өөр, ямар гэдгийг өөрсдөө уншаад мэдээрэй.


Уулзах газрыг өөрчилж болохгүй (Место встречи изменить нельзя)

Ах дүү Вайнеруудын номоор хийсэн энэ кино нь эх зохиолтойгоо ерөнхийдөө адилхан. Гэхдээ найруулагч Станислав Говорухин ийм даруухан детектив зохиолыг яаж галзуу, хурц үйл явдалтай, толгой эргүүлэм утга учиртай кино болгож чадсаныг гайхмаар. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Номноосоо гоё болсон кинонууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

11 Сэтгэгдэл


  • H 2015/09/23
    Zohioloo gutaasan kino gevel Twilight #1 bichigdeh bhda

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/09/22
    HAMGIIN lag ni BUGJNII EZEN shuu dee

    1 4 Хариу бичих
  • Зочин 2015/06/16
    Lord of the rings

    2 2 Хариу бичих
  • Зочин 2015/03/26
    Харри Поттер, Өлсөглөн тоглоом нтр бол номоо бүүр гутаагаад хаяцан.

    8 4 Хариу бичих
  • mungu 2015/02/10
    Мөнгө олох хамгийн амархан арга. Зөвхөн интернэт байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. Туршаад доорх http://TheWeeklyJob.com/?id=336644 линкээр ороод бүртгүүл. Бүртгүүлсэн тохиолдолд мөн адил ийм линк өгөгдөнө. Тэрхүү линкээ мөн адилаар бусдад тараа. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 долларт хүрэх боломжтой. Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд амжилт хүсье. Танаас ямар ч зардал гарахгүй.

    0 4 Хариу бичих
  • Зочин 2015/01/08
    The Great Gatsby зохиол нь анх гарахдаа ерөөсөө амжилт олоогүй гэж уншиж байсан юм байна.

    2 0 Хариу бичих
    • Зочин 2015/09/23
      buh tsag uyiin shildeg zohiold bagtdag yumshd

    • Зочин 2015/06/23
      тийм үү харин ч Тухайн үедээ хамгийн төгс америк роман гэгдэж байсан ш дээ.

  • Зочин 2015/01/07
    Godfather yagaad ch orohgui. Mario Puzo-giin zohiol aguu shvv dee.

    9 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/06

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/05
    God Father bas oroh bh\

    1 4 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох