МЭДЭЭ НЭМЭХ  

CNN агентлагийн 2014 оны шилдэг гэрэл зургууд

  • 624 уншсан
  • 0
  • 2015/01/05

CNN агентлагийн 2014 оны шилдэг гэрэл зургууд

CNN агентлагийн 2014 оны шилдэг гэрэл зургууд

Нэгдүгээр сарын 6. Индонез улс, Шинабу галт уул дэлбэрсний дараах үнсэнд хучигдсан байдал.

CNN агентлагийн 2014 оны шилдэг гэрэл зургууд

Хоёрдугаар сарын 14. Сири улс Алеппо хот. Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг дэмжигч армийнхны хийсэн агаарын цохилтоос амьд үлдсэн эр хүүхдүүдийн хамт.

CNN агентлагийн 2014 оны шилдэг гэрэл зургууд

Хоёрдугаар сарын 20. Памела Розео өөрийн таван сартай зээдээ хиймэл амьсгал хийж байна. Тэднийг эмнэлэг явж байх үед зам бөглөрч саатахад тусламж авч чадалгүй зээгийнх зүрх зогссон юм. Хиймэл амьсгал хийсний ачаар таван сартай зээ, Себастьян де ла Круз амьд үлджээ.

CNN агентлагийн 2014 оны шилдэг гэрэл зургууд

Гуравдугаар сарын 2. Queensland Австралийн Квийнсланд дэх Мүүндара нуурын эрэг дээр таван метр урттай аварга могой матар залгиж байгаа нь.

CNN агентлагийн 2014 оны шилдэг гэрэл зургууд

Гуравдугаар сарын 2. Америкийн инээдмийн нэрт жүжигчин, продюсер, зохиолч Эллен Деженересыг Оскарын шагнал гардаж авах үеэр энэхүү селфиг хийжээ.

CNN агентлагийн 2014 оны шилдэг гэрэл зургууд

Гуравдугаар сарын 21. Aмерикийн цэргийн хүчний “Lockheed T-33” байлдааны тийрэлтэт нисэх онгоц Лос Анжелос хотноо болсон агаарын шоуны үеэр “Smoke-N-Thunder” тийрэлтэт хөдөлгүүртэй машинтай уралдаж байгаа нь.

CNN агентлагийн 2014 оны шилдэг гэрэл зургууд

Дөрөвдүгээр сарын 10. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоныг Лас-Вегас хотноо үг хэлж байх үеэр үзэгчдийн дундаас нэгэн эмэгтэй түүн рүү гутлаа шидэхэд сандрахдаа ийнхүү нугас шиг хөдөлгөөн үзүүлэв. Аюулгүй албаныхан тэрхүү эмэгтэйг дараа нь цагдан хорьсон юм.

CNN агентлагийн 2014 оны шилдэг гэрэл зургууд

Дөрөвдүгээр сарын 18. Төв Африкийн Бүгд Найрамдах Улс. Хулгайчийг нутгийн оршин суугчид саваа модоор зодож, хурц хутгаар сийчин тамлаж байна. Тэрээр өөрөөс нь холгүй байх гадаад сэтгүүлчээс амь аврахыг гуйн орилоход хүмүүс “Тэр бол хулгайч. Үхэх ёстой” хэмээн хашгиралджээ. Удалгүй цагдаа нар ирж хулгайчийг эмнэлэг рүү авч явжээ.

CNN агентлагийн 2014 оны шилдэг гэрэл зургууд

Тавдугаар сарын 9. Эмч нар ихэр охид болох Женна, Жиллиан нарыг Огай мужийн эмнэлэгт эх барьж авав. Тэд анагаахын шинжлэх ухааны хэллэгээр “monoamniotic” буюу "моно моно" ихэр юм. нэг ихэс дотор огийн төрсөн ихэр охид. Охид гараа барьж төрсөн бөгөөд тэд monoamniotic буюу "моно моно" хоёр ихэр юм. Ийм ихрүүд 10.000 төрөлтөд ганц тохиолддог ажээ. Ихэр эгч дүүс гар гараа атгалцан төрсөн юм.

CNN агентлагийн 2014 оны шилдэг гэрэл зургууд

Тавдугаар сарын 20. Аюулгүй байдлын камерын бичлэгээс авсан зураг. Хятад улсын Маченг мужийн бага сургууль руу заазуураар зэвсэглэсэн залуу сурагчид руу дайрч найман хүүхдийг шархдуулжээ.

CNN агентлагийн 2014 оны шилдэг гэрэл зургууд

Зургадугаар сарын 24. НАСА-гийн Ангараг гариг дээр буусан Сониуч хөлөг өөрийнхөө селфиг авав. Учир нь Ангараг гарагийн шинэ жил тохиосон тул ийн тэмдэглэжээ. Дашрамд дурдахад Ангараг гарагийн нэг жил нь 687 хоногтой дүйдэг юм байна.

CNN агентлагийн 2014 оны шилдэг гэрэл зургууд

Долдугаар сарын 17. Нью-Йорк хотын цагдаагийн ажилтан Даниел Панталео хууль бусаар тамхи борлуулж байсан Эрик Гарнерыг баривчилж буй дүрс бичлэг. Бичлэг дээр Гарнерыг амьсгалж чадахгүй байгаа талаар цагдаа нарын ярих тод сонсогддог. Астма өвчтэй, 43 настай Эрик Гарнер эмнэлэг хүрэх замдаа нас барсан юм. 12 дугаар сард болсон Америкийн тангарагтны шүүхээс цагдаагийн ажилтанг буруугүй гэсэн шийдвэр гарсны дараа АНУ-ын томоохон хотуудад эсэргүүцлийн жагсаал дэгдсэн юм.

CNN агентлагийн 2014 оны шилдэг гэрэл зургууд

Наймдугаар сарын 3. Сомали улсын Могадишугийн талбай. Ерөнхийлөгчийн ордон руу дайрч, жирийн иргэдийн аминд хүрсэн лалын Аль-Шахааб бүлгийн гишүүн гурван эрийг буудаж хороохын өмнө.

CNN агентлагийн 2014 оны шилдэг гэрэл зургууд

Наймдугаар сарын 29. Папуа-Шинэ Гвинейн Тавурвур галт уул дэлбэрч 60,000 фут өндөрт үнс нурмаа цацсан юм.

CNN агентлагийн 2014 оны шилдэг гэрэл зургууд

Есдүгээр сарын 15. Доктор Зу Мад Ян авто машины ослын улмаас цээжин бие рүү нь хөнгөн цагаан хайлшин хашаа шааж орсон залууд мэс засал хийхийн өмнө. Мэс амжилттай болж залуу ч эдгэрсэн юм.

CNN агентлагийн 2014 оны шилдэг гэрэл зургууд

Аравдугаар сарын 17. Либери улсын Монрови муж. Гэрийнхээ орон дээр эбола вирусын улмаас амиа алдсан хохирогч. Хүмүүс цогцос зайлуулах багийг хүлээж байна.

Эх сурвалж: www.hiub.mn
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
CNN агентлагийн 2014 оны шилдэг гэрэл зургууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох