МЭДЭЭ НЭМЭХ  

Дэлхийн хамгийн алдартай 10 музей (I хэсэг)

  • 3,735 уншсан
  • 0
  • 2014/01/22

Одоогоос 220 жилийн өмнө, 1793 оны 11-р сард дэлхийн хамгийн хөл ихтэй, том музейнуудын нэг болох Лувр үүд хаалгаа нээжээ. Энэ түүхт үйл явдлыг тохиолдуулан бид дараах мэдээллийг хүргэж байна.

1. Лувр. Франц.

Сена мөрний баруун эрэгт орших Париж хотын энэхүү төв музейг жилд 9,5 сая хүн ирж үздэг гэнэ. Лувр урьд нь францын хаадын ордон байжээ. Францын хувьсгалын үеэр Үндэсний зөвлөлдөх хурлаас Луврыг музей болгон ашиглахаар тогтоожээ. Анх 537 зурагтайгаар нээгдэж байсан энэ музейд одоо 350 мянган үзмэр байдаг юм байна. 1989 онд музейн үүдэнд хятад гаралтай уран барималч Йо Минг Пэйн бүтээсэн шилэн пирамид боссон ба энэ нь дундад зууны үеийн уран барилгатай зохицохгүй байсан учир ширүүн эсэргүүцэл, шүүмжлэлийн бай болж байсан боловч Луврын музейн нэг хэсэг болж Парис хотын билэг тэмдэг болох тавилантай байжээ.

“ Ника Самофракийская “  уран баримал


2. Метрополитен – музей. АНУ

Нью-Йорк хотод оршдог энэ музей нь АНУ-ын томоохон музейнуудын нэг бөгөөд, цуглуулгаараа дэлхийд тэргүүлдэг гэнэ. Жил бүр энэ музейг 6 сая орчим хүн ирж үздэг ажээ. Америкчуудыг соёлын өвтэй танилцуулах гэсэн чин эрмэлзэл бүхий хэсэг хүмүүс нийлэн 1870 онд энэ музейг нээсэн гэдэг бөгөөд тэдний дунд хувийн аж ахуйтан,санхүүч,зураач,сэтгэгчид байжээ. Энэ музейн цуглуулганд эрт дээр үеэс эхлээд эдүгээг хүртэлх бүх цаг үеийн соёлын өв, дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулсан гайхамшигт үзмэрүүд бий.

“Адам Ева хоёр “  зураг 


3.Британы музей. Их Британи

Лондон хотод орших энэ музей нь хүн төрөлхтөний түүх, соёлын өвийг хадгалдаг бөгөөд 8 сая орчим үзмэртэй юм байна. Музейг 1753 онд эрдэмтэн, эмч Хэнс Слоун хувийн цуглуулгаараа бий болгосон ба 1759-01-15-нд нийтэд үзүүлж эхэлжээ. Энд олон тооны археологийн болон угсаатны зүйн холбогдолтой үзмэрүүд байдгаас Египетийн танхим цуглуулгаараа дэлхийд 2-т ордог гэнэ. Жишээ нь: Птолмейн угсааны хаан 5-р Птолмей Епифанд Египтийн тайлгачдаас илгээсэн талархлын үгс сийлсэн Розеттийн чулуу энд бий. 


4. Тейт Модерн. Их Британи

Лондон хотод оршдог, орчин үеийн урлагийн хамгийн алдартай энэхүү үзэсгэлэнд жилд 5,3 сая хүн зочилдог. Тейт Модерн Темза мөрний өмнөд эрэгт 1947-1963 оны үед баригдсан цахилгаан станцын хуучин байшинд байрладаг бөгөөд одоо ч гэсэн гадаад, дотоод байдлаараа 20-р зууны үеийн заводыг санагдуулдаг гэнэ. Хаалгаар ормогц бараан саарал хана, ган төмөр хийц, бетонон шал угтана. Тейт Модерн үзэсгэлэнд 1900 оноос эхлээд өнөөг хүртэл үеийн урлагийн бүтээлүүд хадгалагддаг. Үзмэрүүд нь сюрреализм, абстракт урлаг, экспрессионизм, арт повер зэрэг төрлүүдээр хуваагдсан байдаг.

Гэрэл зургийг: Peter Morgan.


5.Лондоны Үндэсний Галерей. Их Британи.

Энэ музей нь Трафальгарскийн талбай дээр байдаг ба жилд 5 сая орчим хүн ирж үздэг. Бусад музейнуудаас ялгаатай нь хааны цуглуулгыг улсын өмч болгох замаар бий болоогүй юм. 1824 онд Британы засгийн газар урлагт ээлтэй даатгалын компанийн нэгэн ажилтнаас 38 зураг худалдаж авснаар суурь нь тавигдсан гэдэг. Үүнээс хойш үзэсгэлэнгийн цуглуулгын 3-ны 2 хувь нь хандив тусламжаар бий болжээ. Одоо үзэсгэлэнгийн үзмэрүүд байнга өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг. 

Лондоны Үндэсний Галерей

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Дэлхийн хамгийн алдартай 10 музей (I хэсэг)
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох