МЭДЭЭ НЭМЭХ  

"Facebook" олон нийтийн сүлжээний аюултай талууд

  • 6,335 уншсан
  • 3
  • 2014/04/14

Та Facebook рүү өдрийн хэд орж, элдэв юм уншиж, мэдээ зурагны дор янз бүрийн сэтгэгдэл бичиж үлдээдэг байх. Гэхдээ үүнд хэдийчинээ их цаг зарцуулна, төдийчинээ аз жаргалгүй болно.

Компьютерийн ард хэдэн цагаар суудаг хүмүүс амьдралдаа сэтгэл ханамжгүй байдаг нь судалгаагаар нотлогджээ. Олон нийтийн сүлжээ хүний зан чанарт муугаар нөлөөлдөг талаар сэтгэл судлаачид анхааруулсаар байгаа билээ.

Ажиглалт судалгаа хийсэн эрдэмтдийн мэдээлж байгаагаар Facebook хэрэглэгчдээ сэтгэл гутралд оруулдаг бололтой. Мичиганы Их сургуулийн доктор Оскар Ибарра “ Олон нийтийн сүлжээний аюултай тал нь түүний хэт нээлттэйд байгаа юм “ гэжээ. 

- Аж амьдрал нь өөдрөг сайн яваа хүмүүс бодит мэдээлэл болон гэрэл зургийн тусламжтайгаар  сайн сайхан яваагаа найз нөхөд, танилууддаа мэдэгддэг.

-  Facebook ээс гей хүмүүсийг хялбархан илрүүлж болно.

Энэ мэтчилэн бусдын амжилт, азгүйтлын нөлөөн дор өөрийн асуудалтай тал илүү хурцаар мэдрэгддэг. Ингэж бусад хүмүүсийн сайхан амьдралыг олж харсан өрөөсгөл бодлын улмаас хүн яваандаа депресст орж өөрийгөө нийгмийн шаар шавхруу мэтээр төсөөлж эхэлдэг байна.


Эчнээ харилцаа

Бодит амьдралдаа биеэр харилцах нь ямар ч эчнээ харьцаанаас хамаагүй давуу сайн талуудтай гэж сэтгэд судлаачид зөвлөж байна. Ийм харилцаа нь сэтгэл санаанд эерэгээр нөлөөлж, хувийн соёлыг дээшлүүлж, зөв шийдвэр гаргахад тусалдаг аж.

Нийгмийн идэвх сайтай хүмүүс олон цагаар интернетэд суудаг хүмүүсээс урт насалж, аз жаргалтай амьдардаг байна.

Facebook таны хувийн амьдралын цаг мөч бүрийг илэн далангүйгээр дэлгэдгээрээ аюултайгаас гадна таны ажлаа алдах шалтгаан ч болж болзошгүйг санаж яваарай.


Facebook ийн тухай сонирхолтой баримтууд

Facebookт хүүхдээ хөхүүлж буй эмэгтэйн зураг тавихыг хориглодог юм байна.


Гэр бүл салалтын тавны нэг нь Facebook ээс үүдэлтэй гэнэ. Учир нь, хосуудын аль нэг нь нөгөөгийнхөө тухай таагүй мэдээг тэндээс л олж авдаг ажээ.


Алдарт жүжигчин Аль Пачино анх Facebook нээгдэж байх үед түүний нүүр царай нь болж байсан гэнэ.


Facebook хэрэглэгчдийн гуравны нэг нь сексийн дараагаар шууд өөрийнхөө хуудас руу ордог зуршилтай гэнэ. Сэтгэл судлаачид үүнийг олон нийтийн сүлжээнээс хамааралтай болох эмгэг гэж нэрлэдэг.


АНУ-ын Их сургуулиудад явуулсан судалгаагаар facebook идэвхтэй хэрэглэгчдийн  сурлагын амжилт харьцангуй доогуур гарсан гэнэ.


2011 онд Египетэд төрсөн нэг охиныг Facebook гэж нэрлэсэн байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
"Facebook" олон нийтийн сүлжээний аюултай талууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • зочин 2015/06/08
    үнэхээр тийм шүү. яагаад ч юм шалгахгүй л бол санаа амарахгүй ямар нэг чухал зүйлээс хоцорчих гээд байгаа юм шиг. гэхдээ яг орохоор чухал зүйл байхгүй боловч танилуудтайгаа чатлахдаа харилцааны олон асуудал гарч үүнээсээ болоод их сэтгэл санаа гутранги болдог. Facebook заримдаа хэцүү санагддаг ч орж шалгах хүсэл илүү их төрдөг болохоор одоо ч салж чадахгүй л байна. гэхдээ facebook орохгүй өнгөрөөсөн хугацаа надад яагаад ч юм тайван жаргалтай санагдсан.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/22
    Ug ni bi angli hel surch bgaa gevch haana ch bsan hezee ch bsan araas duudaad changaagaad taiwan blgahgui yum

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/04/14
    Үнэн шүү

    8 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох