МЭДЭЭ НЭМЭХ  

Хачирхалтай асуултын ухаалаг хариултууд - II

  • 9,303 уншсан
  • 5
  • 2015/01/05

Яагаад хуучин ном хачин үнэртэй байдаг вэ?

Энэ нь хэдэн зуун нисдэг органик бодисын үнэр юм. Эдгээр органик бодисууд нь номын цаас, бэх, цавуу зэргийн задралаас болж үүсэн агаарт орж үнэртдэг байна.


Ясгүй усан үзмийг яаж ургуулдаг юм бэ?

Одоогийн ихэнх жимс үрээр биш, огтолсон мөчрөөс ургадаг болоод байгаа. Иймээс ясгүй жимс гарах болсон байна. Ястай байлаа ч маш өчүүхэн хэмжээтэй. Гэхдээ усан үзмийн ихэнх төрөл ястай ургадаг, тэр нь бидэнд мэдэгдэхээр хатуурч амжаагүй байдаг.


Бид яагаад тагтааны дэгдээхэйг олж хардаггүй юм бол?

Яагаад гэвэл бид тэдний үүрийг олж үздэггүй болоод л тэр. Тагтааны дэгдээхэйнүүд өсөж том болтлоо үүрээ орхидоггүй. Нисэж чаддаг болсон дэгдээхэй насанд хүрсэн тагтаанаас бараг л ялгагдахгүй.


Бороо орохоор яагаад сайхан үнэр үнэртдэг юм бэ?

Энэ үнэрийг Petrichor (петрикор) гэж нэрлэдэг. Энэ бол 1964 онд Австрали эрдэмтдийн гаргаж ирсэн үг. Petrichor гэдэг нь petra «чулуу», ichor «бурхдын цус» гэсэн 2 үгний нийлбэр юм байна. Энэ үнэрийг гол бүрдүүлэгч нь геосмин (geosmin –  «газрын үнэр») гэх органик нэгдэл юм. Энд цианобактерууд, актиномицетүүд гэх мэт төрөл бүрийн бичил биетээс ялгарсан бодисууд багтана.


Сонгино хэрчихэд яагаад нулимс гардаг вэ?

Сонгинын найрлаганд түүний өвөрмөгц үнэрийг бүрдүүлэгч дэгдэмхий тос байдаг. Энэ тосонд амин хүчлийн сульфоксид гэдэг органик нэгдэл байдаг. Сонгиныг хэрчих үед энэ нэгдлийн бүтэц алдагдаж эсүүд нь задран сульфо хүчлийг чөлөөлж өгдөг. Уг хүчил нь нулимс гоожуулах чадвартай тиопропиональ- дегид-Б-оксид хий болон хувирдаг. Анхны зүсэлт хийснээс хойш 30 секунд орчим хугацаанд тиопропиональдегид-8-оксид хамгийн идэвхтэй байдаг. Харин нулимс бол хүхэр хүчлийн сулхан найрлагыг бий болгодог, бидний бие организмын хамгаалах урвал юм. Өөрөөр хэлбэл, цочроогч бодисыг угааж байгаа нь тэр. Хичнээн их сонгино хэрчинэ, төчнөөн их хий ялгарна, нулимс ч төдий хэмжээгээр их гарна.


Алтан бөгжийг байнга зүүгээд байвал алт нь хорогдож багасдаг юм уу?

Алтан бөгж 7 хоногт алтныхаа 0,12 мг-ийг алддаг. Судалгааг гардан явуулсан Германы химич Георг Штайхаузер «Ялангуяа газар шорооны ажил хийх, элсэн дээр биеэ шарах үед бөгж элс шороонд зүлгэгдэн хорогдолд орох нь их байдаг» гэж дүгнэжээ.


Оцон шувууд яагаад нисэж чаддаггүй юм бол?

Хувьслын явцад оцон шувууны өмнө сайн нисэх, сайн сэлэх гэсэн 2 сонголт тулгарсан байх. Тэдний бие махбодь нисэхээсээ илүү сэлэх, шумбахад сайн зохицсон тул нисэж чаддаггүй болсон байж магадгүй. «Нисэж сурахын тулд тэдэнд том далавч хэрэгтэй, шумбаж чадахын тулд бие нь том байх хэрэгтэй, харин 2 нөхцлийг хоёуланг нь биелүүлвэл нисэх боломжгүй болно» гэж Миссурийн Их сургуулийн профессор Роберт Риклефс тайлбарласан байна.


Яагаад нүдээ хараастай найтааж болдоггүй юм бэ?

Хэрэв та зориуд нүдээ анихгүйгээр найтааж үзье гэвэл айлтгүй, нүд чинь бүлт үсэрчихгүй. Нүд чинь бүлт үсрэх болж гэмээ нь хичнээн аниатай байсан ч тус болохгүй гэдгийг бас хэлэх нь зүйтэй. Найтаахдаа нүдээ аньдаг нь зүгээр л рефлекс. Тархи найтаах дохио өгч байх үед энэ дохионы хагас нь нүдээ аних хэрэгтэйг сануулдаг.


Хүн яагаад хажуу тийш биш, урагшаа явдаг юм бол?

Хавч л ингэж явдаг гэдэг. Харин бид баруун, зүүн тийш явах боллоо ч гэсэн заавал биеэрээ эргэж урагшаа явдаг. Хажуугаараа явах нь гүйж байгаатай адил их энергийг зарцуулдаг болохоор бид ингэж явдаг байж магадгүй юм. Яагаад гэвэл хүн хажуугаараа явах гэвэл нэг алхам хийгээд дараачийн алхам хийхийн өмнө заавал зогсох болно.


Яагаад гар дээр үү гардаг вэ?

Хүний папиллом вирус нь үүг үүсгэдэг. Хүний хамгийн эмзэг газруудад үү ургуулдаг маш хортой хэлбэрээс эхлээд гар хуруун дээр гаргадаг арай хор багатай гэх мэт 100 гаруй төрлийн ийм вирус байдаг. Арьсны гэмтсэн, эсгэсэн нүх сүвээр вирус орж эпидермисийн гадна давхаргад эсийн хоргүй бөөгнөрөл үүсгэдэг. Үүнийг бид үү гэж нэрлэдэг.


Хөгшрөлтөөс үхэх гэж байх уу?

Үгүй, байхгүй. Амьд эс тодорхой настай нь үнэн ч, зөвхөн эд эсийн хөгшрөлтийн улмаас үхнэ гэж огт байхгүй. Гэвч хөгшин эсүүд маш суларч муудсан байдаг тул зарим эд эрхтний ажиллагааг доголдуулж болзошгүй. Энэ нь хөгшин эсүүд залуу эс шиг төрөл бүрийн өвчинтэй хялбар тэмцэж чадахаа больдог гэсэн үг юм. Үүний улмаас залуу бие огт тоохгүй өнгөрөх өвчин настай хүмүүсийн хувьд үхлийн аюултай байж болох юм.


Яагаад их айсан хүн шээс алддаг вэ?

Үүнд тархи л буруутай. Та нар гайхаж магадгүй л юм, гэхдээ шээсний булчирхай хавьд шээс хүрч байхад уг үйлдлийг тархи хянаж байдаг. Давсаг шээсээр дүүрсэн ч, тусгай хянах систем байдгийн ачаар бид өмдөндөө тавьж орхидоггүй. Харин их айсан, стресст орсон үед хянах системээс ирж буй дохиолол хэт идэвхжсэнээр уураг тархи командыг биелүүлэхдээ “будилах” тохиолдол гардаг байна.


Эрчүүд яагаад мээмтэй байдаг вэ?

Эр, эм хүмүүс үр хөврөлийн шатандаа ижил хөгжиж эхэлдэг. Эхний хэдэн 7 хоногт үр хөврөл нөхөн үржихүйн системээс эхлээд, хөх хүртэл «эмэгтэй шинжээр» хэлбэрждэг. Харин 60 хоносны дараа тестостерон гэх даавар ажилд орж (гэхдээ Y-хромосомтой хөврөлд) бэлэг эрхтний болон тархины эсүүдийн генетик идэвхжлийг өөрчилдөг. Эрэгтэйчүүдийн сүүний булчирхай хөгжихөө больсон ч, хөх нь хэвээр үлддэг байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хачирхалтай асуултын ухаалаг хариултууд - II
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

5 Сэтгэгдэл


  • --- 2015/01/18
    Мөнгө олох хамгийн амархан арга олсоон. !!!! Үнэн гэдгийг нь би өөрөө 450 доллар авч байж итгэлээ. Зөвхөн интернэт байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. Туршаад доорх http://TheWeeklyJob.com/?id=321251 ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Тэрхүү линкээ мөн адилаар бусдад тараа. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 долларт хүрэх боломжтой. Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд амжилт хүсье. Танаас ямар ч зардал гарахгүй

    0 1 Хариу бичих
  • Зочин 2015/01/07
    sonirxoltoi niitlel blaa

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/06
    meddeg ch ym shg gvv ch ym shg :D

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/05
    хэрвээ тэгээд сүүний булчирхай нь үргэлжлүүлээд хөгжвөл эрэгтэйчүүдээс сүү гарах боломжтой гэсэн үг үү?

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/01/06
      Гарна. Гарч байсан тохиолдол зөндөө байна.


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох