МЭДЭЭ НЭМЭХ  

Шрекийн бодит дүр

  • 5,996 уншсан
  • 1
  • 2014/04/14

Хүүхэлдэйн киноны баатруудын маш олон дүр бодит хүмүүсээс эхтэй байдаг нь нууц зүйл бишээ. Харин хүүхэд багачуудын бүү хэл томчуудын ч хайрыг татаж чадсан үлэмж биет Шрекийн дүр бас л бодит эх сурвалжтайг мэдэх үү?

 

Францын бөх Морис Тилле тэртээ 1903 онд төржээ. Тэрээр багадаа их хөөрхөн хүүхэд байсан тул гэрийнхэн нь “ Сахиусан тэнгэр “ гэж өхөөрдөн дууддаг байсан гэнэ. Тилле маш их ном уншдаг, ухаантай хүүхэд байлаа. Хожим нь хуулийн сургууль төгссөн Морис жүжигчин болохыг мөрөөддөг байжээ.

Залууг дөнгөж 20 нас хүрч байхад нь акромегали буюу ясны эс задрах өвчин тусчээ. Гадаад төрхийг нь зэрэмдэглэсэн энэ өвчний улмаас Тилле хуульчийн ажлаа орхиход хүрсэн байна. Түүнийг гудамжаар явж байхад нь хүмүүс дооглон тохуурхах нь ч ихэсчээ.

Иймээс тэр Америкт ирж чөлөөт бөхөөр хичээллэж эхлэв. Удалгүй АНУ-ын нэрд гарсан тамирчдын нэг болж, олон тооны цол, шагналын эзэн болжээ. Гэвч жүжигчин болох нууцхан мөрөөдлөө орхиогүй л явсан байна.

Удалгүй түүний мөрөөдөл биелэгдэж Голливудад уригджээ. Гэвч түүний алдрын зам энд хүрээд эцэслэсэн юм. Тэр 1953 онд нөгөө аймшигт ясны өвчнөөрөө биш, харин зүрхний дутагдлын улмаас зуурдаар нас баржээ.

Тилле Шрек хоёр ихэр юм шиг адилхан болсон бөгөөд Тилле нь нэгэн цагт бодитоор амьдарч байсан, харин ногоон аварга үлгэрийн ертөнцдөө одоо ч оршсоор байгаа билээ.


Хүүхэлдэйн киноны баатруудтай адилхан хүмүүс

Шрекийн дүрийг бодит хүнээс харж бий болгосон бол зарим хүмүүс эсрэгээр хүүхэлдэйн киноны баатруудтай адилхан төрөх тохиолдол байдаг аж.

 

Альфред Лингуиний “ихрийн өрөөсөн”

"Ratatouille" хүүхэлдэйн кино гарахаас өмнө энэ залуу жирийн л нэгэн байв. Одоо бол төрөлх хотдоо төдийгүй дэлхий даяар алдартай болжээ. Үнэхээр адилхан байгаа биз?


Бивисийн ихэр

Энэ хүн үнэхээр 90-ээд онд шуугиулж байсан "Бивис Батхед хоёр" киноны амьд Бивис юм болов уу?


"Симпсоныхон"-ны Нэд Флэндерс

Телевизорын дэлгэцнээс буугаад ирсэн юм шиг адилхан байгаа биз?


Үнсгэлжин

Эдгээр зурагнууд бол бодит амьдралд ханхүү, гүнж нар үнэхээр байдгийн баталгаа. Заримдаа үлгэр үнэн болдог шүү дээ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Шрекийн бодит дүр
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Зочин 2014/06/06
    яг адилхан байна шүү.

    2 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох