МЭДЭЭ НЭМЭХ  

“Эрүүл” хоолны талаарх зарим ташаа ойлголтууд

  • 5,934 уншсан
  • 0
  • 2015/01/07

Орчин үеийн бид нэрийг нь ч тогтооход хэцүү төрөл бүрийн химийн бодисын хольцтой,  цэвэршүүлсэн нүүрс ус болон сахарыг ихээр агуулсан хоол унд хэрэглэх болжээ. Ер нь антибиотикаар тэжээсэн малын мах идэж, химийн бодис нэвчсэн умдаан ууж байна гэвэл хэтрүүлэг болохгүй байх. Ингэж байхад таргалахаас ч биш яахав. Гол нь бид хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн худал хуурмагийн золиос болж байгаагаа ойлгох ёстой. Зохих мэдлэгтэй байж гэмээнэ бид зөв сонголт хийж чадах юм. Эрүүл мэнддээ анхаарал тавихад чинь бага ч гэсэн туслах зорилгоор “эрүүл хүнс” хэмээн баталдаг зарим хүнсний бүтээгдэхүүний талаарх үнэн баримтыг толилуулж байна.

Худал үг №1: Тослог багатай хоол ашигтай

Дэлгүүрт тослог багатай эрүүл хүнс хэмээн рекламдсан зүйлсийг алхам тутамдаа олж харж болно. Үнэн хэрэгтээ хүнд өөх тос тодорхой хэмжээгээр шаардлагатай байдаг ажээ. Бие организм маань үүнийг цаанаасаа шаардаж байдаг гэж хэлж болно. Хамгийн хэцүү нь дээрх хүнсэнд тослогийг давс, сахар буюу эсвэл өөр ямар нэгэн химийн өөрчлөлттэй зүйлээр орлуулдаг нь хоол болохоосоо илүү хор болдог байна.

Харин тослог ихтэй ч, нүүрс ус багатай хүнс цусан дахь холестерин болон глюкозын түвшинг бууруулж өгдөг аж. Ийм төрлийн хүнс хэрэглэхэд тослог багатай хоол идсэнээс илүүтэйгээр жин барьж чаддаг байна. Тэр ч байтугай, “тослог багатай” хоолны араас хөөцөлддөг хүмүүс жирийн дэглэм баримталдаг хүмүүсээс 50% илүү иддэг гэсэн судалгаа гарчээ. Иймд элдэв зүйлээр толгойгоо эргүүлэхийг больж загас, чидүн жимс, самар, авокадо жимс зэргээс гаргаж авсан эрүүл тосыг хоолондоо хэрэглэж байх нь зүйтэй.


Худал үг №2: Өндөг холестерины хэмжээг нэмэгдүүлдэг

Үүн шиг худал үг байхгүй бөгөөд өндөг бол манай гараг дээрх хамгийн тэжээллэг хүнс юм. Ер нь холестерин ихтэй хоол хэрэглэлээ гээд цусан дахь холестерины хэмжээ нэмэгдээд байдаггүй гэнэ. Өндөг идвэл зүрх судасны өвчтэй болдог нь ч худал, харин ч жин түргэн хаяхад тусалдаг тул та санаа зоволтгүй өдөр болгон зооглож болно.


Худал үг №3: Ургамлын тос цөцгийн тосноос илүү ашигтай

Чидүн жимс гэх мэт зарим төрлийн ургамлын тос үнэхээр өндөр ашигтай. Бусад тос нь тодорхой хэмжээгээр химийн боловсруулалт хийгдсэн байдгаас гадна дотоод үрэвслийн процессийг үүсгэдэг бодисуудыг (омега-6 тосны хүчил) агуулж байдаг. Омега-6 гэх тосны хүчил нь зүрх судасны өвчлөлтийг эрс ихэсгэх аюултай гэнэ. Иймээс олив (чидүн )болон кокос (наргил мод) зэргээс гаргаж авсан тос болон сайн чанарын цөцгийн тосыг сонгон хэрэглэх нь зүйтэй.


Худал үг №4: Цавуулаг багатай хүнс тураадаг

Глютен буюу цавуулаг бодис эрүүл хооллолтонд огт харшлах зүйлгүй. Зөвхөн целиаки буюу глютенд хэт мэдрэмтгий хүмүүс л ийм хоолноос татгалзвал зохино. Гэхдээ энэ нь маш ховор тааралдах эмгэг тул та санаа зовохгүй байж болно. Цавуулаг багатай хүнс тураадаг гэдэг нь ямар ч үндэслэлгүй зүйл тул та дэмий юмны хойноос хөөцөлдөж мөнгө үрэх хэрэггүй.


Худал үг №5: "Эрүүл хүнс" гэж бичээстэй болгон эрүүл мэндэд ашигтай

Өнөөдөр бараг л бүх хүнсний зүйл дээр ийм бичээс байгаа. Химийн бодис нэвт шингэсэн аму будаанаас эхлээд "зүрхний эм" болсон хуурамч масло хүртэл олон “хулхи” бараагаар бидний толгойг эргүүлэх гэж оролддог.

Тэгэхлээр, хамгийн сайн зөвлөгөө бол: нүүрэн дээрх рекламны бичээст анхаарах хэрэггүй. Харин ар талд байгаа найрлага гэсэн хэсгийг харж зөв мэдээллээ аваарай. Эцсийн эцэст ямар ч гоёмсог сав баглаагүй, жинхэнэ “оргиг” бүтээгдэхүүнээ л сонгосон нь дээр дээ.

Мэдлэг бол хүч. Энэхүү мэдээлэл таныг эрүүл саруул урт удаан наслахад өчүүхэн ч гэсэн нэмэр болох болов уу гэж найдна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
“Эрүүл” хоолны талаарх зарим ташаа ойлголтууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох