МЭДЭЭ НЭМЭХ  

Дубайд турвал алтаар шагнана

  • 1,431 уншсан
  • 2
  • 2014/04/14

Дубайд туралтыг алтаар дэмжих кампанит ажил өрнөж байна. Энэ улсад таргалалт улам бүр өсөн нэмэгдсээр байгаа тул ийм санаачлага гаргахад хүрсэн гэнэ.

Хотын захиргаанаас 30 хоногийн дотор хаяж чадсан жингийн килограмм бүрд 1 грамм алт өгөх шийдвэр гаргажээ. 1гр алт одооны ханшаар 45 доллартай тэнцэх юм байна. Гэхдээ алтны эзэн болохын тулд дор хаяж 2 кг турсан байх ёстой гэнэ.

“ Чиний жин алтаар үнэлэгдэнэ “ хэмээх уриан дор явагдаж байгаа энэ кампанит ажил нь хүн амын дунд жингээ зохистой хэмжээнд барьж, эрүүл амьдралыг эрхэмлэх хөдөлгөөн өрнүүлэх зорилготой юм байна.

Жингээ хамгийн ихээр хаяж чадсан 3 ялагч 20 000  / ойролцоогоор 5500 доллар / дирхамтай тэнцэх алтан зоосны эзэн болох ажээ

Оролцохыг хүсэгчдийг тусгай бүртгэлд хамруулан, жинг нь тогтоох ба кампанит ажлын сүүлийн өдөр буюу 8-р сарын эцсээр дахин хэмжилт хийж туралтыг тодорхойлно. Асуудал ихтэй байгаа хүмүүст эмч нар үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх юм байна. 

Энэхүү кампанит ажил нь мусульманчуудын мацаг барьдаг Рамадан сартай давхцаж байгаа юм. Рамадан сарын үеэр шүтлэгтэн олон үүр цайхаас эхлээд нар шингэтэл идэх уух, тамхи татахыг тэвчдэг байна. Рамадан сар 8-р сарын дундуур дуусах ажээ.

Гэхдээ олон хүн нар жаргаж харанхуй болмогц хэтрүүлэн идэх нь эрүүл мэндэд муу нөлөөтэйг үл харгалзан, биеэ барьж чадалгүй ихээр иддэг аж.


Дубайн гоо үзэмж

Дэлхийн хамгийн өндөр барилга – Бурдж-Халиф

Хотын төвд, Бурдж-Халиф ордонтой зэрэгцэн байрлах хөгжимт усан оргилуур

Дубайн тэнгэр баганадсан барилгууд

Дубайн эрэг дээрх Пальм Джумейрын хиймэл арал

Бурдж аль-Араб хэмээх далбаат завь хэлбэртэй, 7 одот тансаг зочид буудал

Бурдж аль-Араб буудалд байдаг дэлхийн хамгийн өндөрт орших теннисний талбай

Дубайн зах дээрх алтан эдлэлүүд

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Дубайд турвал алтаар шагнана
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • SORAS 2014/04/16
    Муусайн баян гахайнууд :p

    0 0 Хариу бичих
    • Dashka 2014/07/05
      Аа худлаа өөрөө баяжихыг мөрөөдөж л байгаа юм байж.


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох