МЭДЭЭ НЭМЭХ  

Лавжой хэмээх ногоон сүүлт од өнөөдрөөс харагдаж эхэлнэ

  • 4,515 уншсан
  • 4
  • 2015/01/07

Шинэ оны өмнөхөн нээгдсэн Лавжойн C/2014 Q2 хэмээх сүүлт од 2015-01-07-нд дэлхийд хамгийн ихээр ойртож, 70,2 сая км-ийн зайд ирэх бөгөөд дараагийн 2 долоо хоногийн турш маш тодоор харагдаж байх юм байна. Энэ сүүлт одыг цэлмэг шөнө энгийн нүдээр ч харж болох аж. Түүний  дараачийн ойртолт нь  8000 жилийн дараа л болох гэнэ.

Энэ сүүлт одыг одон оронч Терри Лавжой 2014-08-17-нд  Celestron C-8 дуран авайн тусламжтайгаар Австралийн Биркдейл гэдэг одон орон судлалын төвөөс илрүүлжээ. Лавжой сүүлт од тэнгэрийн өмнөд хагасаас хойд зүгийг чиглэн аялах юм байна.

Одон орончид тэнгэрт байгаа объектын гэрэлтэх байдлыг хэмжихийн тулд тусгай хуваарь хэрэглэдэг. Объект хичнээн хурц гэрэлтэнэ, тоон утга нь төдийчинээ бага байна. 2014 оны 11-р сард Лавжойн сүүлт одны гэрэлтэх чанар 9,2 байсан бол 12-р сарын сүүлээр 5,3 болжээ. Харин 1-р сарын 7-ноос эхлэн сарын дунд үе хүртэл хамгийн тод буюу 4,1 хүрч энгийн нүдээр харах боломжтой болно.

Энэхүү диаграмм нь Лавжой сүүлт одны байрлал, орбитийг Дэлхий ба бусад гарагуудын орбиттой харьцуулан харуулж байна.


1-р сард Лавжойн C/2014 Q2 сүүлт од одот тэнгэрийн хойд хагаст тод харагдана. Сүүлт одны байрлалыг зураг дээр харуулжээ. Шар зураас нь сүүлт одны зам, цифрүүд нь өдрийг заана.

Лавжойн C/2014 Q2 сүүлт одны тойрог замын хугацаа 11 500 жил орчим гэнэ. Манай нарны аймгийн татах хүч түүний орбитийг бага зэрэг өөрчилсөн учраас дараагийн удаа 8000 жилийн дараа буюу 10 015 онд л эргэн ирэх юм байна.

Сүүлт одыг энгийн нүдээр харж болох ч, дуран ба телескопоор ажиглах нь зүйтэй. Энэ сүүлт од нь нарны шуургатай тулгараад гэрэлтдэг өвөрмөгц молекулуудынхаа ачаар ногоон өнгөтэй харагдана. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Лавжой хэмээх ногоон сүүлт од өнөөдрөөс харагдаж эхэлнэ
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • Зочин 2015/01/12

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/09
    aygu bol utaand ni haragdahgui dee

    2 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/07
    Ulaanbaataraas haragdah uu?

    2 0 Хариу бичих
  • kubune 2015/01/07
    woow uneher sonirholtoi medee bn :))

    2 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох