МЭДЭЭ НЭМЭХ  

Охид бүсгүйчүүд яагаад задгай хувцаслах дуртай байдаг вэ?

  • 13,857 уншсан
  • 6
  • 2015/01/07

Сүүлийн үед маш хөнгөн, задгай хувцасласан залуу бүсгүйчүүд олон харагдах болжээ. Тэд эрчүүдийн харааг булаах гэсэндээ л ингэдэг гэж та бодож байна уу? Үгүй шүү, үгүй. Хэрэв та эр хүн байгаад ингэж хувцасласан охидыг хөнгөмсөгт тооцон сээтэгнэх гэвэл тэд юу гэж хариулах бол?

Би зүгээр л үзэмж төгөлдөр гоолиг биеэ бусдад харуулахыг хүсч байна.

Бүдүүн тарган болоод үзэмж муутангууд л хувцасны цаана нуугддаг юм байгаа биз. Би бусдын анхаарлыг татаж байгаагаа мэдэж байна. Ер нь эрчүүдийн нүдэнд ямаршүү харагдаж байгаагаа мэддэггүй эмэгтэй хүн байж болох уу даа? Сайхан харагдаж чадвал бас л нэг жаргал.


Маш халуун байгаа учраас ингэж хувцаслаж байна

Аагим халуун нарнаас сүрлэн малгай, урт нөмрөг хоёр л хамгаалдаг гэж бодоо юу? Богино банзал, бараг цавиар татсан шорт хоёр халуунд өмсөхөд тун ч зохимжтой хувцас юм шүү. (Олон бүсгүйчүүд ингэж хувцаслахын тулд зуныг тэсэн ядан хүлээж байдаг. Харин илүү харж, билүү долоох гэвэл харцаараа үнсэн товрог болгох вий! )


Би хээнцэр дэгжин харагдахыг хүсч байна

Яагаад ч юм, олон хүн урт банзлыг чамин ганганд тооцох юм. Надад бол энэ нь таалагддаг. Юу нь богинохон байгаа юм? Би тэгээд шуудай өмсөөд явах болж байна уу?


Би өөрийн давуу талыг л онцлон харуулахыг хүсч байна

Надад байгаа онцлог зүйл бол сайхан хөх. Үүгээрээ би бахархан гайхуулдаг. Тэгэхээр гүн ухлаадастай цамц өмсөхгүй яах болж байна. Эрчүүдийн харцны хувьд бол... харж л байг!


Би яагаад хэн нэгний өмнө өөрийгөө зөвтгөх ёстой гэж? Би өөртөө л зориулж хувцасладаг

Ингэж хувцаслах надад таалагддаг болоод л энэ. Ер нь хэн юу өмсөх нь бусдад огт хүртээлгүй. Гол нь өөрт л эвтэйхэн байвал болоо юм биш үү!


Бүгд л ингэж явж байна шүү дээ. Яачихаав?

Эргэн тойрноо хараач! Бүгд л ингэж хувцасладаг болсон шүү дээ. Би ганцаараа үлдвэл онцгүй биз дээ.


Бодрол:

Эмэгтэй хүн гадагш гарахдаа хэт задгай буюу “секси” хувцаслах нь хүссэн хүсээгүй өөрийгөө сексийн объект болгон харагдуулдаг. Эрчүүд “муу, өөдгүй амьтад” учраас биш, зүгээр л байгаль тэднийг “тийм” болгон төрүүлсэн учраас тэр. Иймээс хэт ил задгай хувцасласан эмэгтэй өдөх, сээтэгнэх, зарим үед хүч хэрэглэх үйл явцад «ногоон гэрэл» асааж өгдөг байна. Үүнийг охид бүсгүйчүүд цаг үргэлж санаж, ухаалаг болгоомжтой явах хэрэгтэй. Нөхрүүд эхнэрээ аль болох даруухан хувцаслахад дуртай байдаг нь түүнийгээ хамгаалах гэсэн далд ухамсрын нь илрэл юм. Хэт задгай хувцас этгээд сонирхол уу, тэнэглэл үү, туршлага муутайн илрэл үү? Эсвэл бүр анхаарал татах гэсэн тэвчишгүй хүслэн үү? 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Охид бүсгүйчүүд яагаад задгай хувцаслах дуртай байдаг вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

6 Сэтгэгдэл


  • Zochin 2015/08/02
    Uursdiinhuu araatan chanariig hyazgaarlaj chadahgui bj soyolt niigmiin 21r zuunii hun gej heleh uu givluur omsdug laliin shashintai ornuudad hamgiin ih huchirhiilel gardagiig anzaarsan uu tiim bolhoor yu umsuhuu heneer ch zaalgahgui

    1 0 Хариу бичих
  • Pilaa 2015/01/13
    HELLO

    0 1 Хариу бичих
  • Зочин 2015/01/09
    Erchvvdiin baigaliin zun deer emegteichvvdiin zadgai huwtsaslaltiig nembel ...

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/08
    Za haluutsaal biz surtei yum

    7 1 Хариу бичих
  • Зочин 2015/01/07
    Zadgai huwtsaslamaar baiwah nuguu us urgatsan tirkog umsuud yaw, dairsan erchuudiin husel shuud untarna. haha

    4 0 Хариу бичих
  • Dashiel 2015/01/07
    Задгай хувцас ер нь дэмий л гэж боддог. Зуны улиралд, оройн цагаар бол бүр аюултай. Би өөрөө эрэгтэй хүн л дээ. Хэчнээн харах дуртай байлаа гээд задгай хувцасласан эмэгтэйчүүдийн аюулгүй байдалд их санаа зовдог. Миний бодлоор даруухан хувцасласан эмэгтэйчүүд илүү сэтгэл татам харагддаг байх. Задгай хувцастай эмэгтэйчүүдийг эрчүүд хоорондоо юу гэж ярьдгийг эмэгтэйчүүд мэддэггүй байлаа гэхэд эрэгтэйчүүд маань мэдэж л байгаа.

    32 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох