МЭДЭЭ НЭМЭХ  

Дарвинизмыг эсэргүүцэх нь - II хэсэг

  • 7,333 уншсан
  • 11
  • 2015/01/08

I - хэсэг

Эхийн эрхт ёсон

Манай гараг дээр «диваажингийн» гэж нэрлэгддэг цаг үе байсан тухай дэлхийн олон улс үндэстний  үлгэр домогт үлдсэн байдаг. Энэ нь хүн төрөлхтөн үүсч бий болсон эхэн үе бололтой. Тэр цагт дэлхийн цаг агаар харьцангуй дулаан, газрын гадаргын ихэнх нь усаар бүрхэгдсэн, эрэг орчим нь гүехэн бүлээн устай байжээ. Асар том, хөдөлгөөнгүй мэт санагдах нар тэнгэрт мөнх мандаж, бүгд түүнийг шүтэн амьдарч байв. Түүнийг «тэнгэрийн өндөг» гэж нэрлэдэг байлаа. Энэ нар үнэхээр өндөг хэлбэртэй, зууван дугуй байжээ.

Нарны аймаг эхэн үедээ 2 нартай байсан бөгөөд дэлхий бага нарыг тойрон эргэдэг байсан гэж үздэг сургааль бий. Үүний ачаар дэлхий дээр өвөл, шөнө гэж байсангүй. Өтгөн шигүү ургасан төрөл бүрийн өвс ургамлаар хоол тэжээлээ зовохгүй залгуулж болохоор байжээ. Энэ үед уулс нэг их өндөр биш, тэгээд ч ховор байж, харин гол нуурын ус гүехэн бөгөөд тунгалаг байв. Амьд байгалийн төрөл зүйлийн хоорондох зөрчил тэмцэл бага, махан идэшт амьтад голдуу сэгээр хооллодог байжээ.

Хүн төрөлхтний нийгмийн бүтэц эхийн эрхт ёсонд суурилсан, эцэг тодорхойгүй бөгөөд онцын байр суурьгүй байжээ. Эр хүйстний онцлог шинж болох: хүч чадал, харгис хэрцгий авир огт шаардлагагүй байхад, эмэгтэй хүний уян зөөлөн ааш, хайр халамж, эв зүйг олдог чанар хааяагүй хэрэгцээтэй байв. Тэр үед үхэл бидний ойлгодог утгаар байсангүй. Үй олноороо урт насалдаг нийгэмд л үхэлгүй мөнхийн тухай домог үүсэх учиртай билээ. Эцсийн эцэст ирэх үхэл ч тэдний хувьд аймшигтай санагдаж байсангүй, амьдралын нэг хэсэг мэтээр ойлгогддог байв.

Энэ диваажингийн амьдрал бага нарны мөхлөөр дуусчээ: 2 дахь нар дэлбэрсэн байна. Дэлхийн оршин суугчид «дээд тэнгэрээс унаж, доошилжээ». Энэ нь зарим судлаачдын үзэж буйгаар Дэлхий Бархасбадь гарагийн мужаас шидэгдэн гарч, Наранд арай ойр, өөр орбитоор эргэлдэх болсныг хэлж байгаа гэнэ. Энэ үед тэнхлэг нь бага зэрэг хазайж, жилийн 4 улиралтай болжээ. Үүнтэй хамт Дэлхий дээрх оюун ухаант хүн төрөлхтний үзэл зорилго ч өөрчлөгдсөн байна.


Хойд туйлын ард түмэн

Ертөнц дээр хүн үүссэн тухай өөр нэг онолд: анхны соёл иргэншил Хойд туйл дээр үүссэн гэж баталдаг. Энэ нь мөстлөгийн үеэс бүр өмнө гэнэ. Хүн төрөлхтний бурханлиг элэнц хуланц «Бурхдын орон», «Үхэлгүй мөнхийн арал», «Меру уул» гэх мэтээр нэрлэдэг газраас ирж умардыг эзлэн суусан гэнэ. Энэ нь угтаа бол сансраас ирсэн оюун ухаант “амьтад” дэлхийд суурьшсан гэсэн санаа юм. Эсвэл бага шиг арал дээр амьдарч байсан нэн эртний, бидний огт мэддэггүй, өмнөх үеийн  өндөр хөгжилт соёл иргэншлийн төлөөлөгчид газар нутгаа тэлэхээр шийдсэн байж ч болох. Ингээд тэд Хойд туйлыг тойрсон Гиперборейн эх газарт нутагшжээ. Тэнд нар огт гардаггүй. Тэднийг өөрсдийн орхиж гарсан ертөнцтэй адил газар нутгийг сонгосон харь гарагийнхан гэж үзэх онол давамгайлдаг. Эндээс сансрын хөлгүүдийн үлдэгдэл, ул мөр олддог гэцгээдэг.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Дарвинизмыг эсэргүүцэх нь - II хэсэг
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

11 Сэтгэгдэл


  • ---- 2015/02/23
    Үүнийг баталсан юм бэ? Сайн судал арай болоогүй байна

    0 2 Хариу бичих
  • mmm 2015/02/01
    darwinizmiig esergvvtseh bish ooriin esergvvtsmeer onol bn

    1 0 Хариу бичих
  • teneg 2015/01/22
    toiruulj yanz bvriin utgagui yum bichij bxaar burxan xvniig bvteesen gd bicheech. Adam Eva en ter gd yu ch bile de. bvgd hudlaa.

    1 0 Хариу бичих
  • teneg-hyn- 2015/01/10
    erhii mergen harwaach yamarch bsan neg nar harwach sonooson yum bna za hyyheddeee yarih ylgertei bollooo hahahahahahahahahahahahahahaha

    1 0 Хариу бичих
  • mn 2015/01/09
    мэдрэл юм нийтлэж байх юм.

    0 4 Хариу бичих
  • Зочин 2015/01/08
    Hun unemshmeerguu yum.manai narnii aimag hoyor nartai bsan bolj bn uu.neg nar ni delberehed delhii delbereltiinh ni dolgiond sonochihgui zuv zugeer baij bsan bolj bn uu

    3 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/08
    Ганбат үнэхээр сонирхолтой гоё мэдээнүүд нийтлэдэг шүү. Би лав шинэ нийтлэл бичихийг нь байнга хүлээдэг.

    2 1 Хариу бичих
  • Nurshaa 2015/01/08
    shal nurshaa medeelel bn....

    0 2 Хариу бичих
    • Зочин 2015/01/08
      Урмын үг хэлж чадахгүй бол уруулаа жимийх нь дээр гэж мэдэх үү?

  • Зочин 2015/01/08
    Санскрит хэлнээ "Сү Мерү" буюу "Их Меру" гэсэн утгатай гэнэ. Энэ нь манайхнаар "Сүмбэр уул" бололтой.

    6 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/08
    Монгол ардын домогт Сүмбэр уул гэж олонтаа гардаг нь тэр Меру уул гээч байж магадгүй л юм байна.

    3 1 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох