МЭДЭЭ НЭМЭХ  

Чандрагуптын төмөр баганын нууц

  • 8,259 уншсан
  • 2
  • 2015/01/08

Энэтхэгийн нийслэлийн нэг талбай дээр орших энэхүү төмөр багана 1600 гаруй жилийн настай гэнэ. Хуучин Делигээс 20 км зайд оршдог Кутб-Минарын уран барилгын цогцолборын бүрэлдэхүүнд ордог энэ багана Ертөнцийн гайхамшгийн тоонд багтах болжээ. Энэ баганыг 413 онд мөнх бусыг үзүүлсэн Энэтхэгийн хүчирхэг хаадын нэг II Чандрагуптын дурсгалд зориулж 415 онд босгосон байна. 7 метрийн өндөртэй, 6,5 тонн жинтэй төмөр багана олон зуун жил сүндэрлэн зогсохдоо огтхон ч зэвэрсэнгүй. Эрт цагаас эхлэн энэ төмөр багананд гараараа хүрэх, нуруугаа наах нь аз хийморийг авчирдаг гэж итгэцгээдэг байсан тул хүний нурууны хиртэй газар зүлгэж тосолсон мэт гялалзан харагддаг.

Эхлээд багана Матхур хотын Вишну сүмийн цогцолборт боссон ч, 13-р зууны үед сүмийг нурааж баганыг Делид авчран суурилуулжээ. Энэ багана өдий хүртэл уналгүй тэссэнээс гадна яагаад зэвэрдэггүйн учрыг хэн ч тайлж чадахгүй байгаа юм. Солирын төмөрлөгөөр хийсэн байх гэж таамаглал гарав. Хэрэв тийм бол найрлаганд нь никель байх ёстой билээ. Гэвч никель байсангүй.

Канпур хотын Технологийн Их сургуулийн эрдэмтэд багана их хэмжээний фосфор агуулсныг санамсаргүй олж мэджээ. Энэ нь төмөр, ус, хүчилтөрөгчтэй урвалд орж зэврэлтийн эсрэг нэг төрлийн хамгаалах  гадаргуу үүсгэсэн бололтой. Гэхдээ эртний мастерууд химийн хайлшны талаар нарийн мэдлэггүй байсныг бодолцон үзэх хэрэгтэй.

Мөн “ер бусын” төмрийн хүдрээр баганыг хийсэн гэсэн онол ч батлагдсангүй. “Цаг агаарын онцгой нөхцөл” гэсэн таамаглал бас л бүтэмжгүй болжээ. Учир нь, баганыг шилжүүлэн суулгаад бас л удаж байгаа билээ. Харин Делийн багананд мөргөхөөр ирсэн хүмүүс тос болон үнэртнээр арчиж торддог байх гэсэн таамаглал хамгийн “урт насалсан” юм. Гэтэл хүмүүсийн гар хүрэхээргүй дээд тал нь огт янзаараа байгаа нь үнэхээр гайхалтай. Ингээд аанай л харь гарагийнхан “гар бие оролцсон” болж таарав. Үнэндээ V зууны үеийн урчууд ийм урт настай, соёлын нандин өвийг яаж бүтээснийг тайлбарлах арга олдохоо болиод байна. Агаарын үйлчлэлд тэсвэртэй, өгөршдөггүй орчин үеийн ган хийцийг эрт цагт ямар нэгэн байдлаар санаандгүй бий болгосон гэж үзэхэд бас хэцүү.

Эртний тэр дархчууд юу хийхээ сайтар мэдэж байсан нь илт, харин хаанаас тэрхүү гайхамшигт мэдлэгийг олж авсан нь түүхч эрдэмтдийн толгойн өвчин болоод байна. Түүнчлэн цацрагийн аргаар баганыг судалж үзэхэд баганыг хиймлээр нүхлээд дараа нь битүүлсэн ул мөр байгаа юм. Тэнд үр хойчдоо үлдээсэн илгээмж (захиа) байгаа гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна. Баганын цаашдын судлал улам бүр сонирхолтой мэдээллүүдийг өгч магадгүй. Харин одоог хүртэл нэг ч таамаглал нотлогдоогүй байгаа билээ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Чандрагуптын төмөр баганын нууц
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • Зочин 2015/01/08
    Ertni heden urchuud hiigee biz

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/08
    tsewer az gess haha

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох