2019: Аялалд гарахдаа заавал суулгах 11 аппликейшн

Аялалд гарч, амьдралдаа аз жаргалтай дурсамж бүтээхийг зорьж буй хүн бүрт хэрэгтэй 2019 оны шилдэг аппликейшнуудыг танилцуулъя. Та ямар ч брэндийн ухаалаг утастай байж болно. Эдгээр аппликейшнууд нь Андройд болон IOS үйлдлийн системийн алин дээр ч саадгүй ажиллах юм.

1. Airbnb

Аялах сайхан ч буудаллаж, байрлах газраа олж сонгоно гэдэг  тийм ч амар асуудал биш ээ. Тэгвэл энэхүү асуудлыг Airbnb аппликейшн маш хялбархан аргаар шийдсэн байдаг.Та зочид буудал, дэн буудал, тэр ч бүү хэл айлд ч мөнгө төлөөд хоноглох боломжтой. Мөн дээрээс нь та Airbnb-с аяллын маршрут, очсон газраа хөгжилтэй өнгөрүүлэх хөтөлбөрүүд, байрлах боломжтой, зочлох гоё газруудын мэдээлэл, зохион байгуулагдах үйл ажиллагааны тухай болон хүмүүсийн сэтгэгдэл, санал шүүмжийг ч авах боломжтой.

2. AirHelp

Энэ нь нислэг цуцлах эс бөгөөс таны мөнгө төлж захиалсан нислэг гэнэт цуцлагдах, хойшлогдсон зэрэг асуудлаар санал, гомдол гаргаж, тусламж авах боломжтой апп юм. Нислэгийн компаниудын журам бүр өөр өөр хэдий ч АНУ болон Европын холбооны хуулинд аль аль нь ийм тохиолдолд нөхөн төлбөр олгодог. Хэрэв үйлчлүүлэгч ийм тохиолдолд гомдол гаргах юм бол төлбөрийн нэгээс доошгүй хувь нь нөхөн олговор авах эрхтэй байдаг.

Энэ апп нь нисэх буудал дээр олон цаг алдаж, хүлээх үйл явцыг хялбарчилж, хэдхэн минутын дотор асуудлыг шийдэх боломж олгоно. Нислэгийн талаарх мэдээлэл болон асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг оруулаад та нислэгийн компанидаа нэхэмжлэх гаргаж болно.  Хэрэв нэхэмжлэх нь амжилттай болбол үлдсэн төлбөр дээрээ 25 хувийн нөхөн олговор авна. Та мөн нислэгийн компаниа сольж, өөр хэн нэгэнд нислэгээ шилжүүлбэл урамшуулал авах болно.  

3. App in the Air

Энэ нь аялах улсынхаа нислэгийн бүхий л маршрутыг төлөвлөх, боломжит нислэгүүдийг харах, нислэгийн цагийн хуваарийг болон бусад өөрчлөлтийн талаарх мэдээллийг цаг алдалгүй авахаас гадна, нислэгийн үед, мөн онгоцны буудал дээр анхаарах ёстой зүйлс, үнэтэй зөвлөгөөнүүдийг ч та энэхүү апп-аас авах боломжтой.

4. Booking.com

Дэлхийн хамгийн алдартай зочид буудлын өрөө захиалгын сайт. Дэлхий дээрх 1 сая гаруй зочид буудал, амьдрах байрууд тус аппликейшнд бүртгэлтэй байдаг. Дан ганц хоноглох байр захиалах бус аялж яваа хотынхоо газрын зургийг интернетийн сүлжээнд холбогдоогүй үедээ ч ашиглах боломжтой.

5. Skyscanner

Skyscanner-аас та хамгийн хямд нислэгийг олох боломжтой. Утасны апп 1200 гаруй эх үүсвэрээс нислэгийн үнэ, хуваарийг гаргаж ирдэг бөгөөд хямд, хурдан шуурхай, хамгийн шилдэг гэсэн гурван сонголт бүхий нислэгийг танд санал болгоно. Та эдгээрээс үнэ болоод цагийн хуваарийг харж хүссэн сонголтоо хийж болно. Хямд үнэтэй нислэг сонгоё гэвэл хаагуур, аль улсаар хэдэн цаг дамжиж нисэх мартшрутыг танд ил тод харуулахын зэрэгцээ та booking эсвэл захиалга хийсний дараа танд захиалгын баримт ирснээр нислэг баталгаажих болно. Мөн хамгийн гайхалтай нь хэзээ, хэдэн сарын хэдэнд нислэг хямд байж болох зэрэг урт хугацааны маршрутыг ч та эндээс харж чадна.

7. TripIt

Та эндээс зочид буудал, зоогийн газар, нислэгийн хуваарь болон машин түрээслэх зэрэг үйлчилгээ авах боломжтой бөгөөд баталгаажуулахдаа [email protected] руу хандсанаар и-мэйлээр танд тун удахгүй хариу өгнө. Эндээс та цогц үйлчилгээтэй компани ч сонгож болно. Мөн таны нислэг цуцлагдсан, түүнчлэн танд агаарын тээврийн сааталтай холбоотойгоор нислэг хойшлогдсон тохиолдолд автомат мэдээлэл ирэх ба та нислэгээ цуцалж, өөр авиа компани сонгож, асуудлаа шийдэх сонголтыг ч хийх боломж олгодог давуу талтай. Хэрэв та маш их аялдаг төдийгүй олон апп ашигладаг бол энэ таны сонголт юм.

8.  iTranslate

Аялалд тань хэлний бэрхшээл тулгарна гэж санаа зовох хэрэггүй. iTranslate нь таны хэлснийг өөр хэл рүү орчуулах, танд хэлсэн өөр хэл дээрх мэдээллийг танд орчуулан хүргэх боломжтой. Тус аппликейшн нь 90 орны хэлийг орчуулж чадна.  

8. OpenRice

OpenRice бол Азид маш алдартай юм. Энэ нь хот, улсуудын хамгийн алдартай зоогийн газар, хооронд үнэлгээ хийж, цэсүүдийг үзүүлэх ба онлайнаар шууд захиалга өгөх боломжтой апп юм. Уг аппликейшнийг Зүүн Өмнөд Азийн орнуудад илүү өргөн хэрэглэдэг. Ялангуяа Хонг Конг, Малайз, Индонез, Сингапур, Тайланд, Филиппинд зориулсан жагсаалт байдаг бөгөөд эндээс та бүхий л амтат хоолны талаарх мэдээллийг нэг дор авч чадна. Мөн энд хэзээ, аль газар хэрхэн хямдралтай үнээр ямар амтат зоог идэж болохыг ч танд өргөн сонголттой харуулна.

9. Citymapper

Ашиглахад маш хялбар тус аппликейшн нь хотууд руу зорчих боломжууд, мөн хотуудын газрын зураг тухайн бүсэд байрлах үйлчилгээний газрууд, тухайн байршилд хэрхэн очих, хэр их хугацаа зарцуулах гээд маш олон мэдээллийг танд өгч чадна. Маш олон хотуудын мэдээллийг агуулсан тус аппликейшныг та интернетийн сүлжээнд холбогдоогүй үедээ ч ашиглах боломжтой.

10. Trail Wallet

Энэхүү програм нь ашиглахад маш хялбар бөгөөд аялал жуулчлалын зардал байршуулагч, санхүүг тооцоологч шилдэг апп юм.  Таны өмнөөс аяллын эсвэл таны өөрийн хувийн зардлыг зохион байгуулах болно. Сараар, өдөр тутмын төсөв тогтоож, зардлыг хялбархан тооцож өгнө.

11. Couchsurfing

Хэрэв та хямд төсөр орон сууц хайж байгаа бол үүнийг ашиглаарай. Тэр ч бүү хэл Couchsurfing танд бусад аялагчидтай холбоо тогтоож, тэдэнд сул зай байгаа бол үнэгүй байрлах боломжийг ч олгоно. Байр нь ихэвчлэн үнэ төлбөргүй байдаг.  Гэхдээ та бусад аялагчидтай хамт байхыг хүсэхгүй байгаа бол тэдэнтэй кофе, ус, ундаа хамтдаа ууж, гадуур зугаалах эсвэл музейд зочлох гэх мэт хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрүүлж, ямар нэг үйл ажиллагаанд үнэ төлбөргүй хамрагдаж болно шүү дээ. Энэ апп нь төсвөө хэмнэгч аялагч бүрт зайлшгүй байх апп юм. Ялангуяа соло аялагчид ашиглахад тустай.

"Four seasons" сэтгүүл, 65 дахь дугаар.