МЭДЭЭ НЭМЭХ  

Үнэнчийн бүсний тухай

  • 6,881 уншсан
  • 0
  • 2015/01/08

Үнэнчийн бүс буюу “Венецийн тор” гэдэг нь бэлгийн ажил хийхэд механик саад учруулах төхөөрөмж юм. Зарим бүс гар хангалга хийх ч боломжгүй байхаар бүтээгдсэн байдаг. Дундад зууны эхэн үед эрчүүд дайнд мордохдоо эхнэртээ санаа зовохгүй байхын тулд ийм бүс бодож олсон гэсэн таамаглал байдаг нь үнэмшил муутай тайлбар юм.

  • 1-рт: Дундад зууны эхэн үед ариун бүсний тухай эх сурвалж, мэдээ тааралддаггүй.
  • 2-рт: Дайнд явсан олон эрчүүд амь насаа алдах эрсдэлтэй. Гол нь, иймэрхүү бүсийг хэдхэн өдрөөс илүү хугацаагаар зүүх ямар ч боломжгүй. Металл бэлэг эрхтэн бол цавины арьсыг үрж, тэвчих аргагүй өвчин шаналгааг үүсгэхээс гадна энэ орчны бохирдолттой нийлээд цусны халдвар үүсгэх аюултай. 

Чухам хэн, хэдийд үнэнчийн бүсийг зохион бүтээснийг одоо мэдэх аргагүй болжээ. Гэхдээ ийм бүс байсан нь туйлын үнэн. Зарим таамаглалаар үүнтэй ойролцоо зүйл эртний Ромд хэрэглэгдэж байсан гэнэ. Боол бүсгүйчүүд жирэмслэхээс хамгаалж сүлжмэл суран бүсээр хийсэн төхөөрөмжийг зүүх ёстой байжээ. Гэхдээ ихэнх судлаачид чухамхүү Дундад зууны хожуу үеэс л үнэнчийн бүс гарч ирсэн гэдэгтэй санаа нийлж байгаа билээ.

Тухайлбал 12-р зууны үеийн яруу найраг, дуу шүлэгт үнэнчийн бүсний тухай анх дурдсан байдаг ч энэ нь уран зохиолын зүйрлэл байж болох талтай. Харин 15-р зууны үеэс үнэнчийн бүс бодит зүйл болон тэмдэглэгдсэн байдаг юм. Конрад Кайзер фон Эйштатт гэгч хүний 1405-08-28-нд бичиж дуусгасан «Bellifortis» номонд үнэнчийн бүсний зураг «Энэ бол Флоренцийн эмэгтэйчүүдийг цоожилдог хүнд төмөр бүс» гэсэн тайлбарын хамт байдаг. Мөн Италийн Ром, Венец, Милан, Бергамо хотуудад ийм бүсийг үйлдвэрлэдэг гэж дурдсан байна.

Харин манай үед хүрч ирсэн үнэнчийн бүснүүдийг 16-р зууны үед хийгдсэн гэж үздэг. 16-р зууны нэгэн булшнаас ийм бүс зүүсэн залуу эмэгтэйн шарил олджээ. Энэ зуунд үнэнчийн бүсийг асар олноор үйлдвэрлэж эхэлсэн гэж үзэх үндэслэл бий. 17-р зууны үед үнэнчийн бүс нөхрүүдийн төдийгүй ээжүүдийн чухал хэрэгцээт зүйл болсон байна. Удам угсаа, бэл бэнчин сайтай нөхөрт гаргахын тулд 12-13 насны охидод ийм бүс зүүлгэж хамгаалдаг байсан байна. Сүйт бүсгүй цэвэр ариунаараа байгаагийн баталгаа болгож хуриман дээр нөхөрт түлхүүрийг нь гардуулдаг заншилтай байжээ.

Үүнтэй зэрэгцэн үйлдвэрлэлийн технолог нь улам боловсронгуй болж байлаа. Урьд нь яаж ийгээд онгойлгож болох талтай байсан бол хожим нь нарийн эдлэл хийдэг гар урчууд оролцох болсноор хэн ч, яаж ч онгойлгож чадахааргүй ”бэрх хаалга“ болж хувирсан байна. Тэр ч байтугай цоожны механизм түүнийг онгойлгох гэсэн оролдлогын “ул мөр”-ийг авч үлддэг болсноор холын аянаас буцаж ирсэн нөхрүүд түүний эзгүйд эхнэр нь хэдэн удаа “араар тавих” гэж оролдсоныг тоолж чадахаар болжээ.

Аливаа зүйлээс ашиг хонжоо харахгүй хүн гэж хаа ч байхгүй. “2 дахь түлхүүр хийх” нь хамгийн элбэг, хамгийн үнэтэй ажил болж хувирсан байна. Сонсмогц муужирч унам тийм их үнээр эхнэрүүд болон түүнд дурласан эрчүүд захиалга өгөх болжээ. Францын Гренобль хотод нэгэн алдартай сийлбэр одоо хүртэл байдаг гэнэ. Өвч хуяглаж, хүзүүндээ түлхүүр унжуулсан рыцарь цайзаа орхин одохоор завдаж, эхнэр нь цонхоор шагайж гар даллан байна. Энэ үед бутан дунд өөр нэг рыцарь сууж харагдах бөгөөд хүзүүнд нь нөхрийнхтэй ав адил түлхүүр зүүлттэй.

Викторианы үеийн Англид үнэнчийн бүс нэмэлт үүрэгтэй болж иржээ. Одоо тэр бэлгийн ажлаас гадна, гар хангалгаас ч хамгаалах үүрэгтэй. Тэр үед залуу бүсгүйчүүдэд гар хангалга хийхийн тоогоор бурхан нэг муурын зулзагыг алж байдаг гэж ярьж айлгадаг байв. Мөн энэ үеэр эрчүүдэд зориулсан бүс ч гарч иржээ. Гол зорилго нь өөрийгөө хангах явдлаас сэргийлэх. Гар хангалга хийхэд сохорч, солиорч, цус багадаж, заримдаа үхэж ч болзошгүй хэмээн хөвгүүдэд ойлгуулдаг байв. 20-р зуунд зэвэрдэггүй ган гарч, түүгээр хийсэн бүсийг маш удаан хугацаагаар зүүх бололцоотой болжээ. Ер нь иймэрхүү бүсийг зүүхэд эхэндээ эвгүй байдаг ч сүүлдээ дасан зохицдог байсан гэнэ.

Манай үед үнэнчийн бүсийг секс-шопуудад олноор зарах болсон бөгөөд эр эм аль ч хүйстнүүд секс тоглоом мэтээр авч хэрэглэх болжээ. Орчин цагийн Индонез улсад яагаад ч юм, хятадуудыг онц ихээр үзэн яддаг тул тэндэхийн хятад хүүхнүүд хүчиндүүлэхээс айж ийм бүс зүүх нь элбэгшжээ. Ер нь, Индонез болон Азийн зарим орны массажистууд иймэрхүү бүс зүүж, уг салон биеэ үнэлэгчдээр үйлчилдэггүй болохыг харуулдаг заншилтай. Гэхдээ орчин үеийн үнэнчийн бүсийг дээр үеийнх шиг металлаар биш, зөөлөн, ариун цэврийн шаардлага хангасан материалаар үйлдвэрлэдэг болсныг хэлэх нь зүйтэй. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Үнэнчийн бүсний тухай
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох