МЭДЭЭ НЭМЭХ  

Алдагдсан домогт ертөнцүүд

  • 21,742 уншсан
  • 29
  • 2014/04/15

Хүн төрөлхтөн хэдэн мянган жилийн турш үлгэр домгийн алдагдсан соёл иргэншил, устаж үгүй болсон хаант гүрнүүдийн тухай хачирхалтай сонин түүхийг ам дамжуулан ярьсаар иржээ. Эдгээрээс хамгийн анхаарал татам заримынх нь тухай сонирхуулъя.

Лемури

Лемури буюу Му гэдэг нь тэнгис далайд залгигдаж, одоо Энэтхэгийн эсвэл Номхон далайн ёроолын хаа нэгтээ байгаа тив юм. Гавайн арлуудаас Пасхи, Фиджи хүртэл үргэлжилж байсан энэ тив нь хүн төрөлхтний өлгий нутаг байсан бөгөөд оршин суугчид нь телепатийн аргаар хоорондоо харилцдаг байсан гэж зарим эрдэмтэд үздэг. Эндэхийн соёл иргэншил 12 000 жилийн өмнө асар хүчтэй газар хөдлөлтийн улмаас сүйрч усанд живсэн гэх таамаглал байна.


Сибол

Баян тансаг хотуудаараа алдаршсан Сиболыг ацтекуудын эх орон Ацтлантай холбоотой байж магадгүй хэмээн үздэг. Энэ газрыг олохоор испанийн хайгуулчид олон удаа судалгаа хийж байсан юм.  Тэдний уулзсан Хопи омгийн индианчууд хэдэн зууны турш Паган нутагтаа буцаж очих мөрөөдөл тээн амьдарч байгаа тухайгаа ярьж байсан гэдэг. Гэхдээ испанчууд Техас хүртэл хайгаад эдгээр домогт алтан хотуудыг олоогүй билээ.


 Агарти

Агарти бол тусгай хонгилуудаар дэлхийн өнцөг булан бүртэй холбогдсон газар доорх ертөнц гэж домогт өгүүлдэг. Тэнд мэргэн оюунт, сайхан сэтгэлт хүмүүс оршин сууж газар дэлхийн хүмүүст тусалж байдаг гэнэ. Эртний Грекийн гүн ухаантнууд болох Платон, Плиний нар Агартийг алдарт Атлантидагийн амьд үлдэгсдийн сүүлчийн оромж хэмээн үзэж байжээ.


Хай-Бразил

Ирландийн домогт Хай-Бразил бол өтгөн мананд хучигдсан арал бөгөөд 7 жилд нэг удаа харагддаг гэж гардаг. Европчууд энэ арал Өрнөдийн гатлашгүй далайн хаа нэгтээ оршдог гэж үздэг. Ирландийн баруун эргээс 200 км зайд Хай-Бразил хэмээх гүехэн устай хэсэг үнэхээр байдаг аж. 1674 онд Ирландаас Франц орохоор явж байсан хөлгийн ахмад Джон Нисбет гэгч энэ арлын барааг харсан болохоо ярьжээ. Гэвч өөр хэн ч энэ газрыг олоогүй байна.


Лайонесс

Артур вангийн дугуй ширээний домогт баатруудын нэг Тристаны орон гэр болох Лайонесс нь Корнуоллаас холгүй оршдог гэж яригддаг ч, хэн ч яг таг зааж чаддаггүй байсан гэнэ. Энд Артур хаан үхлийн шарх олсон сүүлийн тулаанаа хийсэн гэдэг. Энэ газрыг далайд живсэн гэж ярьцгаадаг бөгөөд эрдэмтэд Пензас мужаас холгүй оршиж байгаад усанд живсэн Сицилийн арлууд болон Маунт-Бей булан байж магадгүй хэмээн таамаглаж байна. Энэ хавиас эртний ойн чулуужсан үлдэгдэл олддог байна.


Cantre'r Gwaelod

Уэльсийн баруун эрэгт Рэмси, Бардсли арлуудын дунд оршиж байсан энэхүү домогт хаант улс одоо Кардиганы булангийн усан дор үүрдийн амарлингүйд оршин байгаа аж. Уг газрыг хамгаалж далан босгож байсан ч, архичин хүүхэмсэг Сейтенин ханхүүгийн уршгаар далан нурж бүгд усанд автсан гэдэг. Эндээс оромж сууцны хана туурга, далангийн үлдэгдэл одоо ч олддог гэнэ.


Эльдорадо

16-р зууны үед Испанчууд Эль Дорадо хэмээх санваартан- хаанаар удирдуулсан алтан хотын тухай сонссоноос хойш  Мексикийг уулгалан довтлох болжээ. Хаан эзнийг нас барсны дараа биеийг нь алтан энгэсэгээр хучсан байсан гэнэ. Франсиско Пизарро гэгч жанжин Перуг эзлэхдээ аллага, хуурамч амлалт хоёроор инкчүүдийн соёл иргэншлийг гайхашруулж байсан гэдэг. Ингэж байж нилээдгүй алттай болж авсан ч ид шидийг нь үзэж чадалгүй 1541 онд алуулсан байна. 100 жилийн дараа ч Шинэ тивийг дээрэмдсээр, алсаар, домогт хотыг хайсаар байлаа. Ийм хот байдагт өнөө үед ч олон хүн итгэсээр байгаа юм.


Авалон

Энэ домогт арал дээр Артур хааны Экскалибур илдийг давтсан гэдэг. 1190 онд тус арал Гластонберитэй нэгдэж, эндээс Артур хаан ба түүний хатны шарилыг олсон хэмээн яригдах болжээ. Гластонберийг эрт цагт Авалон гэж нэрлэдэг байсан байна.


Атлантида

10 000 жилийн өмнө газар хөдлөлт, үерийн улмаас ганц шөнийн дотор үгүй болсон Атлантидад юу тохиолдоо вэ?

Атлантида нь 10 хаад хуваан захирдаг, Африк, Ази, Европ, Хойд ба Өмнөд Америкийн ихэнх хэсгийг эзэлсэн том гүрэн байсан гэж үздэг. Хааны ордон нь халуун хүйтэн устай, арлын төв хэсэгт Посейдон бурханд зориулан босгосон том сүмтэй гэж Платон бичжээ.

15-р зууны үеийн португалийн газрын зураг дээрээс Атлантида яаж живснийг харж болно, бүх баталгааг Антили арлаас олж авч болно гэж зарим эрдэмтэд үзэж байгаа аж.


Шамбалын орон

Шамбал бол мөнх цаст уулсын дунд орших алтан хот бүхий орон гэж үлгэр домогт гардаг. Төвдийн элсэн цөлөөс эхлээд Хятадын Кунь Лунь уулыг хүртэл самнан хайгаад энэ газрыг олоогүй юм.

1928 онд Николай Рерих Энэтхэгийн Дарджилинг-Гум орох замдаа учир битүүлэг нэг ламтай уулзжээ. Тэр лам Рерихт Шамбалын орон өөр хэмжээст ертөнцөд оршдог учир тусгай бэлтгэл хийсэн хүн л тэнд хүрч чадна гэж хэлсэн гэдэг. Мөнөөх лам Шамбалын орны хүн байсныг хожим нь Рерихт хэлцгээсэн байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Алдагдсан домогт ертөнцүүд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

29 Сэтгэгдэл


  • nom 2015/11/12
    Shablyin oron Lemur.n tuhai hun michnees uuseegui gedeg nom bgaa, teriig unshval Ch ...

    0 0 Хариу бичих
  • Сахи Ус 2015/08/20
    Сонирхолтой блаа... Үнэхээр бдаг үгүй нь падли ч алга. Гэхдээ итгэдэг хэхэ баярлалаа өшөө зөндөө ийм сонирхолтой мэдээлэл оруулаарай

    2 0 Хариу бичих
  • Зочин 2015/07/09
    agarti bish agatha bhaa

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/08/26
      agatha agarti 2uulaa oor ner

    • Ти Лаябра 2015/08/20
      Agarti l gdgshd

  • Зочин 2015/07/09
    zarim n yrunhiiduu neg gazarshd :))

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/07/09
    Шамбалын орны хаалгыг манай говьд бдаг хэмээн рерих бичсэн байдаг.хэмэн цав хавьцаа юмуу даа.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/02/27
    Ер нь хүмүүн бид амьдралынхаа туршид тархиныхаа 2-4 хувийг л ашигладаг гэсэн судалгаа байдаг шүү дээ. Бидний суут эрдэмтэд гэж хүлээн зөвшөөрдөг тэр хүмүүс тархиныхаа 5-6 хувийг л ашигладаг гэдэг. Бид одоохондоо юмсыг гурван хэмжээсээр л хардаг. Дээд төрлийн бодгалиуд 64 хэмжээсээр юмсыг мэдэрдэг гэнэ лээ. Юмсыг 4-5 хэмжээсээр мэдэрч чаддаг болох юм бол Шамбалын орон, паралелль ертөнцийг хүн харж чадна гэсэн үг.

    10 4 Хариу бичих
    • Зочин 2015/09/16
      Za boliochdee naadhig chn hudlaa gdgig batalchihsan shde .tgl neeh uhaantai bolh gel ydachxiim

    • Зочин 2015/08/20
      humuus tarhiniihaa 4,5 huviig ashigladag gedeg buruu oilgolt. hun harin bodol, oyun sanaaniihaa l mash baga huviig ashigladag. Tuhailbal hund udurt uchnuun myangan bodol orj irdgiin mash uchuuhen huvi ni l tusgai zorilgotoi, heregtei bodluud baidag. busad ni yanz buriin hiisver, ungursund haramssan bur yamar ch utgagui demii bodluud bdg. eniig humuus buruugaar tarhiniihaa baga huviig ashigladag gj heltsgeedeg bolson gj unshij bsn yum bna

    • Boogii Boldoo 2015/07/28
      4,5 dah ni yu bj boloh bol?

  • Mongol 2014/11/07
    Agarti deer h gardag zurag nuruundeer sombo dvrstei mongol beleg temdeg tei adilhan haragdaj bna

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/23
    fds

    0 0 Хариу бичих
  • king 2014/07/30
    nadad lav Эльдорадо bolon Артур ih taalagdlaa

    1 0 Хариу бичих
  • The-M 2014/06/11
    Shambalyn oron hamgiin sonirhol tatsan n bailaa. Tusgai beltgegdsen hun gej yag yu gesen ug yum bol..

    4 0 Хариу бичих
    • Зочин 2014/10/13
      Өөрийн мэдэж болох хүртлээ мэддэг бас мэдэрдэг хүн

    • xD 2014/07/11
      Манай тусгай албан хаагчид очдог бхо Эсвэл төрийн албан хаагчид :P

    • L 2014/07/10
      byasalgal hj gegeersen hun gj bga yum blgui

  • juka 2014/06/05
    uneheer talagdaj bn aa

    0 0 Хариу бичих
  • svhee 2014/06/02
    vneheer taalagdlaa :)

    0 0 Хариу бичих
  • aarii 2014/05/18
    Бvгд сонирхол татсан гое мэдээллvvд байна баярлалаа

    0 0 Хариу бичих
  • zochin 2014/05/12
    tanin medehuid tustai uneheer saihan medeeleluud bn.bayrlalaa

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/04/28
    Энэ мэдээлэл үнэхээр сонирхолтой бөгөөд үнэхээр тамааглаж гайхаж явдаг асуудлуудыг бодьтой гаргаж харуулсан байна

    7 0 Хариу бичих
  • Зочин 2014/04/25
    Za uneheer goy niitlel bna, Chanartai bn tawij bgaa zurag, emh tsegts geel ene ercheerei bgaad bval bain bain l orood bh in bn shude

    8 0 Хариу бичих
  • Зочин 2014/04/24
    aldagdsan ertontsuud

    6 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох