МЭДЭЭ НЭМЭХ  

Орчлон хорвоо үнэхээр гайхалтай

  • 4,561 уншсан
  • 3
  • 2015/01/09

Та залуу ч бай, ахимаг настай ч бай ялгаагүй, энэ ертөнцөд таны мэдэхгүй юм зөндөө байдаг гэдэгт итгээрэй. Ер нь бүгдийг мэдэж байх ямар ч боломжгүй шүү дээ. Мэдлэгт тань дусал болгож дараах сонирхолтой баримтуудыг оруулж байна.

Одоогийн бидний 2 минут тутамд авч буй гэрэл зураг хүн төрөлхтний 19-р зуунд авсан бүх зургийг нийлүүлснээс ч их гэнэ.


Оксфордын Их сургууль Ацтекуудын эзэнт гүрнээс ч өндөр настай юм байна.


Египетийн пирамидууд баригдсанаас хойш дөнгөж 1000 жилийн дараа мамонтууд устжээ.


Анхны факсын аппарат гарч байх үеэр Орос оронд хамжлагат ёс оршсоор л байв.


«Симпсоныхон» гэдэг алдарт хүүхэлдэйн кино маш удаан хугацаанд гарч байгаа билээ. Энэ жил Их сургууль төгсөж байгаа хүмүүсийг эхээс төрж байхад уг кино дэлгэцэнд гараад хэдэн жилийн нүүр үзчихсэн байсан гэнэ.



Лууван эхэн үедээ хөх ягаан өнгөтэй байжээ.


Алдарт «Оддын дайн»-ы эхний анги гарч байхад Франц улс  гильотина гэх төхөөрөмжийн  тусламжтайгаар цаазын ял гүйцэтгэдэг хэвээр байв.


Хэдий итгэмээргүй ч АНУ-д Макдональдсын ресторануудаас илүү олон тооны номын сан байдаг ажээ.


Хүний ДНК-ийн 50% нь гадил жимсний ДНК-г давтсан байдаг.



Хэрэмнүүд боргоцойгоо хаана булснаа мартчихдагийн ачаар жил бүр хэдэн зуун мод ургаж байдаг ажээ.


Саудын Араб Австралиас тэмээ импортолдог.


Дэлхийн ван гараг нээгдсэн цагаасаа эхлэн гарагийн тооноос хасагдах хүртлээ Нарыг нэг ч удаа бүтэн тойрч амжаагүй байжээ.


Санчир болон Бархасбадь гараг дээр алмазан бороо ордог.



Үнэн хэрэгтээ гүзэлзгэнэ жимс биш ажээ. Харин гадил жинхэнэ жимс гэнэ.


Аляск бол АНУ-ын хамгийн хойд талын, мөн баруун, зүүн талын муж болдог аж. Аляскийн Алеутын арлууд 180-р мериданыг дайрч гардаг тул хамгийн зүүн талынх гэж нэрлэхээс өөр аргагүй гэнэ.


Далайн гахайнууд бие биедээ нэр өгдөг.


Автомат мухлагаас болж амь алдах нь аварга загасанд идүүлэх эрсдлээс 2 дахин их байдаг.



Гахай 30 минут орчим хугацаанд дур тавьдаг ажээ.


Таны ууж буй аягатай усанд динозавруудын бие дотор байсан усны молекул байх магадлал бараг 100%.


Дэлхий дээр амьд фламинго шувуунаас хавьгүй олон хиймэл дүрс нь байдаг аж.



Клеопатра хатан Египетийн пирамидууд баригдсан цаг үеийг бодвол iPhone утас үйлдвэрлэгдэж эхэлсэн цаг үетэй илүү ойр амьдарч байсан гэнэ.


Сугар гараг дээрх нэг өдөр манай нэг жилээс урт байдаг.


Хүн аливаа үйл явдлыг эргэж санахдаа яг тухайн үйл явдлыг биш өмнө тогтоосноо л санадаг байна.


Финлянд, Хойд Солонгос хоёр нь ганцхан улсаар л тусгаарлагдсан байдаг.



Наймаалж 3 зүрхтэй.


Микки болон Минни Маус нарт дуу оруулсан жүжигчид болох Уэйн Элвайн, Расси Тейлор нар нь бодит амьдрал дээр эхнэр нөхөр байжээ.


Хөзөр тоглох (явах) хувилбар нь дэлхий дээрх атомын тооноос ч олон гэнэ.


Ямаа бүр өөр өөрийн аялгуутай дуугардаг ажээ.



Бид залгих ба амьсгалах 2 үйлдлийг нэгэн зэрэг хийж чадахгүй.


Шоколадтай сүүг анх Ирландад хэрэглэх болжээ.


Тиранозавр хүн хоёрын амьдарч байсан цаг үеийн зөрүү Тираннозавр, Стегозавр хоёрын цаг үеийн зөрүүнээс бага гэнэ.


Ингээд эцэст нь, таны бүх л амьдрал таныг энэ мэдээллийг унших цаг мөчид хүргэн ирсэн юм байна.  

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Орчлон хорвоо үнэхээр гайхалтай
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • zochin 2015/02/03
    yooo ene odoo yu bichtsiimbee . Ene nowshnuudaar chin yugaa hiihiin mal pista we

    0 4 Хариу бичих
  • Hunnu 2015/01/16
    "Хөзөр тоглох (явах) хувилбар нь дэлхий дээрх атомын тооноос ч олон гэнэ" ene l arai hudlaa yumdaa

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/15
    Би гахайнуудын тухайбодсоор л...

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох