Брокли, хар мөөгний салат хийх арга

Ногоонд дуртай, эрүүл аргаар хооллодог хэн бүрт зориулж, хөнгөн салат хийх аргаас энэ удаад хуваалцах гэж байна. Энэ бол брокли, хар мөөгний салат юм. Брокли нь тураах, хавдрын эсрэг үйлчилгээтэй, хар мөөг мөн л биед сайн гэдгийг эрхэм та мэдэх биз ээ. Ингээд эзэгтэй таны хоолны цэсэнд нэгэн шинэ жор нэмэгдэж, танай гэр бүлийн өдөр, оройн зоог зоогны хачир улам баялаг болж, аз жаргалтай өдрүүдийг бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна.  

Орц:

  • Брокли 300 гр,
  • Хар мөөг тохирох хэмжээгээр,
  • лууван 1ш.

Амтлагч:

  • Ургамлын тос,
  • Хятад цуу 2 халбага,
  • Элсэн чихэр бага зэрэг,
  • Гүнждийн тос,
  • Сармис 3 хумс,
  • Шанцай 3-4ш.

Хийх арга:

Хар мөөгөө халуун усанд 20 минут дэвтээж жижиглэн хэрчинэ. Броклиг мөн адил судлын дагуу жижиглэн хэрчинэ. Хэрчсэн броклиг давстай усанд хийж 15 минут болгосоны дараа цэвэр усаар зайлна. Лууванг нарийн хэрчинэ. Сармисаа бутална. Амтлагчуудаа нэг саванд хольж бэлдэнэ.

Саванд ус буцалгаад түүн дээрээ тал амны халбага давс, ургамлын тос нэг халбагыг хэмж хийгээд броклигоо хийж хоёр минут орчим байлгаад шүүж авна. Дараагаар нь хар мөөг болон луувангаа тус тусад нь хийж нэг минут орчим байлгаад шүүж авна. Брокли, хар мөөг, луувангийн усыг сайтар шавхсаны дараагаар ногоонуудаа бэлдсэн амтлагч дээрээс хийж  хутгаад  салад маань бэлэн болно.