Сайн ААВЫН 98 ЗӨВЛӨГӨӨ

Хүн бүр хүүхдээ сайн хүн болгож, өсгөхийг зорьдог. Энэхүү мөрөөдөл, зорилгодоо хүрч, гэр бүлээ хайраар дутаадаггүй сайн аав болохыг хүсвэл хүүхдийн хүмүүжлийн эерэг аргыг сонгох хэрэгтэй.

“Men guide” булан танд “САЙН ААВ” болоход туслах дараах 98 дүрмийг санал болгож байна. Эдгээр энгийн зөвлөгөөг өдөр тутамдаа хэрэгжүүлснээр танд асар их өөрчлөлтийг, таны гэр бүлд хэмжээлшгүй их аз жаргалыг авчрах болно. 

  1. Баяр хөөртэй, зовлон гунигтай ямар ч үед хүүхдүүдийнхээ дэргэд бай.
  2. Урмын үг, магтаалыг харамгүй хэл
  3. Аливааг эерэг талаас нь ярьж бай.
  4. “Хайртай шүү” гэдгээ үргэлж мэдрүүл. /Энэ бол АЛТАН ДҮРЭМ
  5. Өөрт төрж буй мэдрэмжээ гэр бүлээсээ бүү нуу.
  6. Эхнэрээ хайрла.
  7. Ажил амьдралаа ялгаж, салга.
  8. Тэдний дэргэд өөрийнхөөрөө бай.
  9. Хүүхдүүдээ маш анхааралтай сонс.
  10. Хүүхдүүддээ заах шинэ зүйл сур.
  11. Хувийн тэмдэглэл хөтөл
  12. Хүүхдүүдээ алдааг нь сануул. Гэхдээ бүү шүүмжил.
  13. Гар утас, компьютер, зурагт асаадаггүй НЭГ ӨДРИЙГ БИЙ БОЛГО.
  14. Гэр бүлдээ хоол хийж өг.
  15. Хүүхдүүдтэйгээ шинэ зүйл туршиз үз.

- “ДОТРОО ХАЙРЛАХАА БОЛИХ” ЦАГ ИРЖЭЭ-

  1. Хүүхдүүдтэйгээ ганцаарчлан ярилцаж бай.
  2. Тэдэнтэй хамт дасгал хөдөлгөөн хий.
  3. Тэдэнтэй хамт гадуур зугаал, алх.
  4. Эхнэртээ ахин дахин дурла.
  5. Буруутай үедээ алдаагаа хүлээж сур.
  6. Өөрийнхөө аавыг хайрла.
  7. Бага насны айдсаа март.
  8. Шинэ аав нарт туршлагаасаа хуваалц.
  9. Багадаа эцэг эхээсээ сонсож, гомдож байсан үгсээ хүүхдэдээ бүү хэл.
  10. Хүүхдүүддээ үлгэр уншиж өг.
  11. Хамт ном унш.
  12. Ажлын асуудлаа ажил дээрээ орхиж сур. Бухимдлаа хүүхдүүддээ бүү гарга.
  13. Хүүхдүүддээ зориулан хадгаламж нээлгэ.
  14. Хааяа хүүхдүүдээсээ “Аавыгаа ямар байгаасай” гэж хүсч буйг асуу. Хүүхдүүд биднээс ч ухаалаг байх нь бий. 
  15. Үнсэлт, тэврэлт хамгийн чухал. Хэзээ ч бүү харамла.

  1. Хүүхдүүдээ өөрөө шийдвэр гаргахыг нь зөвшөөр.
  2. Гэр бүлээрээ агаар салхинд гар.
  3. Хүүхдүүддээ уурлахаас өмнө 10 тоолж, тайвшир.
  4. Хүүхэд таны тусгал гэдгийг бүү март. Тэдний дэргэд юу хэлэхээ бод.
  5. Эцэг эх ижил тэнцүү эрхтэй гэдгийг сана. Эхнэртээ тусал.
  6. Настай хүнээс үг сонс. Өөрийн мэдэх сайн аавуудаас туршлага судлаарай.
  7. Өөртөө гутарч, шантрах үедээ сорилт гэж хүлээж ав. 
  8. Бүх хүн хэн нэгнээс төрсөн хүүхэд нь гэдгийг сана.
  9. Өөрийгөө сонс. Та аав шигээ аав байж чадсан уу? Эсвэл түүнээс өөр байж чадсан уу? Өөртөө эелдэг ханд. Ямар ч шилдэг аав алдаа гаргадаг.
  10. Болж өгвөл өөрөө ч, хүүхдүүдээ ч зурагт бүү үзүүл.
  11. Хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгт очиж, багш нартай нь уулз.
  12. Хүүхдүүдтэйгээ хамт урт удаан амьдрахын тулд өөрийнхөө эрүүл мэндийг хамгаал.
  13. Эхнэрийнхээ эрүүл  мэндэд анхаарал хандуул.
  14. Гэр бүлээрээ сайн дурын ажил хийж, бусдад туслах сэтгэлийг хүүхдүүддээ төлөвшүүл.
  15. Хүүхдүүддээ захидал бичиж, зурвас үлдээ. Тэд хараад ямар их баярлана гээч.
  16. Сайн аав байх талаар ном унш.
  17. Сайн аав байх талаар тэмдэглэл хөтөл. 
  18. Хүүхдүүдээ гэнэт баярлуулах.
  19. Эхнэрийгээ бүү үгүйсгэ. Та хоёр нэг тал байх ёстой. Үгүй бол хүүхэд хэн нэгнийг тань буруутгах болно.
  20. Үргэлж “Тэг тэг” гэж хэлдэг үү? Тэгвэл хэрэгтэй үед “Үгүй” гэж хэлж сур
  21. Үргэлж “Болохгүй” гэж хэлдэг үү? Тэгвэл хэрэгтэй үед “Болно” гэж хэлж сур
  22. Хүүхдүүдтэйгээ ноцолдож тогло. Хааяа ч гэсэн тэдэнтэй хамт үймүүл.
  23. Хүнд бэрх үед тэдэнд тайлбарлаж сур. “Тэгэх ёстой болохоор” гэсэн асуулт бүү үлдээ. 
  24. Эхнэртээ хүндэтгэл үзүүл. Хүүхдүүд үүнийг хамгийн их мэдэрдэг.
  25. Тэднээс тусламж гуй. Та ч төгс хүн биш. Хэрэгтэй үед бардам зангаа гээж сур.
  26. Инээмсэглэ. 
  27. Үнэхээр буруу зүйл хийсэн бол нэр төртэй уучлал гуйж сур. Ингэхдээ амттан өгөх зэргээр булзааруулах гэж бүү оролд.
  28. Аз жаргалгүй байгаа бол амьдралын хэв маягаа өөрчил. Гэр бүл тань үүнд буруугүйг сана. 
  29. Хүүхдүүдтэйгээ хамт сургалт, дугуйланд суралц.

-ШИЛДЭГ ААВ БАЙХЫГ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮСЭХЭЭС ИХ ЗҮЙЛ ШАЛТГААЛНА-

  1. Танд амьдрах нэг долоо хоног л үлдсэн гэвэл та юу хийх вэ? Түүнийгээ хий.
  2. Хүүхдүүддээ нулимсаа үзүүлэхээс бүү зов. Тэд таныг юу мэдэрч байгааг мэдэх эрхтэй.
  3. Хотын хаана гоё газар байна, тэр бүрт гэр бүлтэйгээ очиж зугаал.
  4. Хааяа ч гэсэн ажлаасаа чөлөө авч гэр бүлтэйгээ өнгөрүүл. 
  5. Өөрийн бага насны дурсамжаасаа ярилц.
  6. Тэдний бяцхан амжилтад ч баяр хүргэж, урамшуул.
  7. Өртэй бол аль болох хурдан төл. Хүүхдүүддээ ч энэ талаар сурга
  8. Тэдний хүсэл мөрөөдлийг сонсож, биелсэн мэт ярилц.
  9. Тэднийг хэт дээрээс харах хэрэггүй. Доош суух юм уу, тэвэрч нэг төвшинд ярилцаарай.
  10. Хүүхдүүдийн хувьд хамгийн хөгжилтэй онигоог сур.
  11. Гэр бүлийн уулзалт зохион байгуулаад, хүүхдүүддээ тус бүрд нь үүрэг хувиарлаж өгөх.
  12. Тэдэнд асуултын хариултыг хэлж өгөх бус хэрхэн хариулах талаар зааж өг.
  13. “Чи ийм тоглоом тоглоход хөгшиднө” гэх зэргээр хэзээ ч бүү шаард.
  14. Тэдний алдааг уучил. Та ч, тэд ч төгс биш.
  15. Бүү хүчил. Тэд өөрсдийн мөрөөдлийг бүтээх болохоос таны мөрөөдлийг биш.
  16. Чин сэтгэлээсээ гарыг нь атга.
  17. Эхнэртэйгээ хамт хүүхдүүдтэйгээ ярилц. Ээж аавын хэн нэгний буруу гэсэн ойлголт бүү төрүүл.
  18. Хүүхдээ анх төрөхөд хэрхэн халамжилдаг байсан, түүнээ бүү алд.
  19. Тэдний дэргэд хов жив бүү ярь.
  20. Сул талаа хүлээн зөвшөөр.
  21. Сахал ургуул. /Таны анхаарлыг шалгах үүднээс үүнийг бичсэн тул заавал биелүүлэх хэрэггүй дээ/
  22. Хүүхдэдээ ажлын байраа танилцуул. Түүнд шинэ тоглоом, хувцас авахын тулд хэрхэн хөдөлмөрлөдөг гэдгийг үзүүл.
  23. Тэдэнтэй хамт гар бүтээл хий. Төгс байх албагүй, хийхэд л хөгжилтэй байхад болно
  24. Нэг өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх эрх өгч бай.
  25. Хүүхдүүддээ хэчнээн хайртай гэдгээ ойлгуул.
  26. Үргэлж хэлсэн үгэндээ хүр.

  1. Хүүхдүүддээ үүрэг хариуцлагын талаар сурга.
  2. Тэдэнтэй нэг төвшинд ярилцаж, асуух эрх олго.
  3. Тэдний төрсөн өдрийг чадахаараа сэтгэл гарган тэмдэглэ.
  4. Яаж ч оройтсон өдөрт заавал үг сольж бай.
  5. Насанд хүрсэн хүнтэй ярилцах үедээ ч хүүхдүүдийнхээ дэргэд байгаа мэт хариуцлагатайгаар биеэ авч яв.
  6. Муу зуршлаа хая. Архи уусан байдалтай хэзээ ч бүү харагд. Согтуу аав гэдэг хүүхдэд насан туршийн айдас төрүүлдэг. 
  7. Гэртээ орохоос өмнө гүнзгий амьсгал аваад бүх бухимдлаа гадна үлдээж сур.
  8. Эхнэрээ найзуудтай нь уулзуулж, өөрөө хүүхдүүдтэйгээ нэг өдрийг өнгөрөө. “Аавын өдөр” гэж нэрлээд юу хүссэнээ хамт хий.
  9. Гэр бүлдээ мөнгө, цаг заваа бүү харамла. Юуны төлөө хөдөлмөрлөж буйгаа байнга сана. 
  10. Зөвхөн аавын чаддаг сүпер хүчийг бий болго.
  11. Бусад хүмүүс ч хүүхдүүдийн дэргэд биеэ буруу авч явахыг бүү зөвшөөр.
  12. Алтан дүрмийг ахин сана. 
  13. Өөрийн юу хийх хэрэгтэйгээ та өөрөө л мэднэ. Гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, эхнэр хүүхдүүдээ чин сэтгэлээсээ хайрлаарай.

Хүүхэдтэй болох асуудлыг аав ээжүүд хамтдаа шийддэг ч гэлээ хүүхэд төрсний дараа түүнийг асран, арчлах, хүмүүжүүлэх ажил ганцхан ээжийн үүрэг мэт буруу ташаа ойлголт байдаг. Тэгвэл аав ч гэсэн хүүхдийнхээ амьдралд маш чухал бөгөөд том орон зайг эзэлдэг. Аав нь хүүхэдтэйгээ эрүүл, сайхан харилцаа тогтоож чадваас хүүхдийн хувь хүний хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ. Иймээс орчин цагийн аавууд минь хүүхдээ “дотроо хайрлаж явахаа болих” цаг иржээ.