МЭДЭЭ НЭМЭХ  

Баян оронд очоод жаргалтай байж чаддаггүй

  • 3,165 уншсан
  • 1
  • 2014/04/15

Судалгаанаас үзвэл эх орноосоо гарч, баян оронд очсон хүмүүс илүү аз жаргалтай байж хэзээ ч чаддаггүй гэнэ.

Учир нь ойлгомжтой: илүү дээр амьдрал хайж эх нутгаа орхин явсан хүмүүс харийн нутагт очоод зорилгондоо хүрч чаддаг эсэх нь эргэлзээтэй.

Цагаач иргэдийн ихэнх нь хүслээ гүйцээж, илүү жаргалтай, илүү сайхан амьдарч чаддаггүй аж.

Английн Лестерийн Их сургуулийн нийгэм судлаач Дэвид Бартрам Зүүн Европын орнуудыг орхиж гарсан хүмүүсийн аз жаргал, сэтгэл ханамжийн түвшинг нутагтаа үлдсэн хүмүүсийнхтэй харьцуулж үзсэн байна. Бараг 42 000 хүн оролцсон судалгааны дүнгээр нутгаасаа явсан хүмүүс илүү аз жаргалтай байсан дүгнэлт гарчээ. Гэхдээ энэ нь нутгаа орхиж явахаас өмнөх үеийн сэтгэл ханамж , аз жаргалын түвшин юм байна. Гэхдээ тухайн орноос шалтгаалах зүйлс бас бий. Жишээ нь, Румын буюу Оросыг орхиж явсан хүмүүс шинэ газар илүү аз жаргалтай байдаг аж. Харин Польшийн цагаачид очсон газартаа жаргалтай сайхан амьдарч чаддаггүй байна. Ямар ч байсан цагаачид шинэ газарт очлоо гээд илүү жаргалтай байж чаддаггүй ерөнхий дүр зураг харагджээ.

Аз жаргал, сэтгэл ханамжийн түвшинг тогтооход хэцүү. “ Хүн өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулсан сэтгэл ханамж эдийн засгийн талаасаа хамгийн гол шалгуур болдог. Хувь хүний орлого бусдынхтай адил хэмжээгээр өсөөд байвал сэтгэл ханамж өөрчлөгддөггүй.  “ гэж Бартрам үзэж байна.

Тэгэхлээр, америкт ч юм уу аль нэг баян оронд очоод жаргалтай сайхан амьдарна гэвэл тийм ч амар зүйл биш болох нь тодорхой болж байна.


Хамгийн жаргалтай хүмүүс хаана амьдардаг вэ ?

Эдийн засгийн хамтын нөхөрлөлийн орнуудын хамгийн сүүлийн үеийн судалгаанаас үзвэл, хамгийн жаргалтай хүмүүс Австралид амьдардаг ажээ. Энэ орны 15-64 настай иргэдийн 73% нь цалин хөлс, амьдралын түвшиндээ сэтгэл хангалуун байдаг юм байна.

2-р байранд Швец улс орсон ба ялангуяа орон сууцны асуудлыг шийдэх тал дээр энэ улс их амжилт олж байгаа аж. Дараа нь:

3. Канад

4. Норвеги

5. Швейцар

6. АНУ

7. Дани

8. Нидерланд

9. Исланд

10. Их Британ улсууд жагсчээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Баян оронд очоод жаргалтай байж чаддаггүй
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Зочин 2014/04/15

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох