Казахстан Улсын Алматы хотноо жүдо бөхийн өсвөрийн ДАШТ өнөөдөр албан ёсоор эхэллээ

Казахстан Улсын Алматы хотноо жүдо бөхийн өсвөрийн ДАШТ өнөөдөр албан ёсоор эхэллээ. Өнөөдөр манай зургаан бөх дэвжээнд гарч зодоглосноос:

-55кг жинд Азийн цомын аварга Х.Батцэнгэл эхний тойрогт гоц мөргөж, улмаар хоёрдугаар тойрогт АНУ-ын А.Мендозатай барилдан торгуулиар цэвэр ялж, гуравдугаар тойрогт Азербайжаны бөхтэй барилдахаар боллоо.

-50кг жинд Азийн цомын аварга Н.Мэндсайхан нэгдүгээр тойрогт Азербайжаны бөхтэй барилдан ваза-ари үнэлгээгээр ялж хоёрдугаар тойрогт Израйлийн А.Шулмантай барилдахаар боллоо. Тэмцээн энэ сарын 29 хүртэл үргэлжилнэ.