МЭДЭЭ НЭМЭХ  

Дэлхийн хамгийн анхны микробын зоопарк

  • 2,992 уншсан
  • 0
  • 2015/01/10

Дэлхийн хамгийн анхны микробын зоопарк Амстердам хотод нээгджээ. Тус хотын Artis зоопаркийн захирал амьд байгалийн макро төдийгүй микро түвшний үзмэрийг хүн амд сонирхуулах хүслээ олон жилийн турш тээж явсны эцэст хэрэгжүүлж чадсан байна.

Микробуудын зоопарк үнэндээ лаборатортой төстэй. Эндэхийн үзмэрүүд нь том дэлгэцэнд холбосон микроскопоор харж болох олон янзын бичил биетүүд юм.

Бичил биетүүдийн үржил хөгжлийн процессийг тусгай 3 хэмжээст дурангаар ажиглаж болно. Энд Эбола вирусын асар том загвар тавигдсан байна. Хамгийн сонирхолтой нэг зүйл нь: тусгай сканер яг одоо үзэгчдийн биений хаана нь, хэдий тооны микроб байгааг зааж байдаг. Хосууд үнсэлцээд хичнээн хэмжээний бактерийг бие биедээ дамжуулснаа ч мэдэж болно.

«Микробууд хаа сайгүй л байдаг. Микробиологийн шинжлэх ухаан нь эрүүл мэнд, хүнсний үйлдвэрлэл, барилга байгууламж, нефть хийн үйлдвэрлэл, эм хангамжийн салбар гэх мэт эдийн засгийн бүхий л секторт чухал нөлөөтэй. Хэрвээ бид микробиологийг нарийн мэргэжлийнхний хүрээнд найдаж орхиод байвал хэн ч хэзээ ч үүнийг сонирхохгүй. Байгаль дахь бүх зүйл харилцан уялдаа холбоотой, микробууд ч гэсэн энэ холбооны нэг чухал хэсэг юм гэдгийг л бид үзэгчдэдээ харуулахыг зорьсон юм» гэж зоопаркийн захирал Хэйг Балян мэдэгджээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Дэлхийн хамгийн анхны микробын зоопарк
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох