МЭДЭЭ НЭМЭХ  

Өндөр технологоор үйлдвэрлэсэн шинэлэг гоёлууд

  • 2,227 уншсан
  • 1
  • 2014/04/16

Google компани “ Нисгэгч “ стилийн нүдний шилээ үйлдвэрлэн гаргахтай зэрэг л бусад компаниуд дутахгүй гэсэн шиг дуу дуугаа авалцан өөр өөрийн өвөрмөгц бүтээлүүдээ толилуулж эхэлжээ. Одоо хамгийн өндөр технологоор хийгдсэн загварын ертөнцийн шинэлэг гоёлуудыг танилцуулъя.

Нью-Йоркод болсон загварын шоун дээр Google-ийн нүдний шилийг танилцуулж байна. Үндсэндээ энэ шил нь интернетэд холбогдсон, камер болон дуу тохируулагчтай компьютер юм байна.


Дуучин Кэрри Андервуд Лос-Анжелест болсон Grammy шагнал гардуулах ёслол дээр Дон О'Нилийн өндөр технологийн даашинзаар үзэгчдийг бишрүүлжээ. Энэ даашинз нь орчмын янз бүрийн дүрсийг тусгаж, тэдгээр нь дуучныг хөдлөх бүрд өөрчлөгдөж байсан гэнэ.


Олон ч хүн Ipod Nano Apple-г цаг мэтээр бугуйдаа зүүх гэж эвдэж хаясан гэдэг. Харин шивээсчин Дэйв Гурбан бугуйндаа соронзтой пирсинг суулгаж хүслэн болсон эдээ гартаа зүүж чаджээ.


Хуванцар савыг дахин боловсруулж хийсэн хослол дажгүй л харагдаж байгаа биз!


Дамжуулагч утас бүхий фото цахилгаан даавуугаар хийсэн усны хувцсыг үзүүлж байна. Хэрэв та усанд сэлж байхдаа ямар нэг юм цэнэглэхийг хүсвэл асуудалгүй.


Хэрэглэгчийнхээ тархины долгионоос хамааран хөдөлж, тийчилж, сэтгэлээр унаж, сэргэн босох чадвартай мууран чихийг япон бүсгүй толгойдоо зүүсэн байна.


Лас-Вегаст болсон загварын шоун дээр Recon фирмийн цанын шилийг үзүүлжээ. Энэ шил нь таны явж буй замын газрын зургийг харуулдаг бяцхан дэлгэцтэй юм байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Өндөр технологоор үйлдвэрлэсэн шинэлэг гоёлууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • дорж 2014/04/18
    шинэлэг бүхнийг харуулсан

    3 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох