МЭДЭЭ НЭМЭХ  

Нүдэндээ ч итгэмээргүй бодит зурагнууд

  • 16,115 уншсан
  • 18
  • 2014/04/16

Эдгээр зурагнуудад нэг ч график дүрслэл, фотошоп ороогүй бүгд бодит зураг болно. Зарим нэгийг нь байгаль эх заяаж, зарим нэг нь хүний гараар бүтсэн эдгээр объектууд бүгд л өөрийнхөөрөө хосгүй сайхан.

 

Уюни бол 10 582 хавтгай дөрвөлжин км талбайтай, дэлхийн хамгийн том хужрын орд юм. Боливийн өмнөд хэсэгт орших энэ орд ширгэж үгүй болсон эртний нуураас үүдэлтэй гэнэ.


Хятадын  Ганьсу мужид оршдог үзэсгэлэнт хадан тогтоц


Сансрын “ Колумби “ хөлөг Оуэн хар салхины дээд талд байна.


Туркменд байдаг “ Тамын хаалга “ нэртэй газар. Энэ нүхэнд 1971 оноос хойш орчны ашигт малтмалаар тэжээгдсэн байгалийн хий тасралтгүй ассаар байна.


Энэтхэгийн Абанери тосгонд МЭ 800 онд баригдсан Чанд Баори хэмээх шаталсан худаг. 13 түвшний 3500 гишгүүр бүхий энэ худаг 30 метр гүн бөгөөд Энэтхэгийн хамгийн гүн худаг гэж тооцогддог. Энд “ Харанхуйн хөлөг баатрын сэргэн мандалт “, “ Хязгаар “ зэрэг алдартай кинонуудын зураг авалтыг хийж байжээ.


Ретба нуур энергийг ихээр хураахын тулд улаан пигмент ялгаруулдаг нэгэн зүйлийн замагны ачаар ийм хосгүй өнгөтэй харагддаг байна. Энэ нуур Сенегалд, Дакар хотоос зүүн хойд зүгт оршдог.


Хятадын «Шиньо Савако» хөлөг зангуугаа хаяж зогсох оролдлого хийж байна. Энэ онгоц загасчны завьтай мөргөлдөхөөс өмнөхөн авсан зураг юм байна. Ослын улмаас завь живж, дотор нь байсан 18 хүнээс 2 нь л амьд гарчээ.


Өглөөний нарны туяанд улбар шар өнгөтэй харагдах элсэн манхан моддын ард гайхалтай фон болж өгчээ.


Вьетнамд байдаг Хан Сон Дунг агуй бол дэлхийн хамгийн том агуй билээ. Түүний хамгийн том нүх нь уртаараа 5 км, өргөнөөрөө 150 метр, өндрөөрөө 200 метр хүрдэг.


«Айова» хуягт онгоц их буугаар гал нээлээ.


Моравийн ногоон талбай.


Венесуэл, Бразил, Гаян гэсэн 3 улсын хилийн уулзвар болсон Рорайма уул. 400 метр өндөртэй хадан цохионуудаар хүрээлэгдсэн оргил нь 31 хавтгай дөрвөлжин км хэмжээтэй гэнэ. Энэ уул 2 тэрбум жилийн настай бөгөөд дэлхий дээрх хамгийн эртний геологийн тогтцын нэгэнд ордог юм байна. 


Сансрын Шаттлын нэг загвар  «Индевор» хөлөг 2010-02-09-ний шөнө хөөрч байна.


Украйны Клевен хот дахь “ Дурлалын туннель “


Хаданд авирагчдын жирийн өдөр. АНУ-ын Калифорн дахь Йосемитийн Үндэсний парк. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Нүдэндээ ч итгэмээргүй бодит зурагнууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

18 Сэтгэгдэл


  • Зочин 2015/02/01
    Энэ улс гайхамшигуудыг тухайн улс нь үнэхээр хатуу харуул хамгаалалттай дархан цаазтай болгосон. Манай улсад ч бас гайхалтай байгалиа ингэж л хамгаалах ёстой юмсан :(

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/09/08
    Байгалын гоо узэсгэлэнг хамгаалж улдэх юмсан. Энэ зурагнуудыг хараад гайхан биширч, бас хайрлах харуусах сэтгэл торлоо.

    3 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/05
    ter zawin deer bgaa hvmvvs vhsen gsen vg vv te

    1 0 Хариу бичих
  • goyo 2014/05/05
    сайхан мэдээлэл байна баярлалаа Дурлалын түнельд очиж үзхийнсаан

    8 0 Хариу бичих
  • goe yum 2014/05/05
    Ter neg heden modnii zurag yaj ch harsan hiimel haragdaad bhii. Goy yumaa.

    8 0 Хариу бичих
  • Chimgee 2014/05/04
    unen tasarxai

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/04
    Сүүлийн зураг нь яасан эвгүй юм бэ. Өндрөөс айдаг хүн бол ухаан алдаж унах юм байна.

    4 0 Хариу бичих
    • Зочин 2015/04/29
      gehdeel goe bgzde :)

  • Saikhnaa 2014/05/04
    Uneheer goy zuragnuud bn :)

    4 0 Хариу бичих
  • Anonymus 2014/05/04
    suulin zurgiin yaj avsan yum bol

    4 0 Хариу бичих
    • Зочин 2014/05/04
      Хажууд нь бас л ийм хобби той солиотой нөхөр байгаа биз

  • zochin 2014/05/04
    gaihaltai yumaa suuliin zurag aimaar bailaa

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/04/23
    yoo suuliih ni aimar bailaa

    3 0 Хариу бичих
  • zochin 2014/04/22
    uneheer goe zurag bn suuliin zurag neerei evgui bna dotor arzagnaid shees hurchihlee

    8 1 Хариу бичих
  • zaya 2014/04/18
    uuniig l gaihamshig gehgui yum bol oor yug gaihamshig geh ve gej

    2 0 Хариу бичих
  • zochin 2014/04/17
    hamgiin svvliin zurag ymar aimar ym be. ooriin erhgvi dotor arzaij bn shvv

    4 1 Хариу бичих
  • Зочин 2014/04/17
    Хорвоо дэлхий гэж гоё юм ааа

    4 0 Хариу бичих
  • Dashka 2014/04/16
    Сайхан дэлхийгээр аялах юмсан.

    10 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох