МЭДЭЭ НЭМЭХ  

Робинзон Крузогийн амьдрал бодит сурвалжаас эхтэй ажээ

  • 7,270 уншсан
  • 6
  • 2015/01/12

Робинзон Крузогийн түүхийг бүгд биш гэхэд ихэнх нь мэдэх байх аа. Харин Даниель Дефо энэ түүхийг өөрөө зохиогоогүй, болсон явдлаас сэдэвлэн бичсэн юм байна.

19 настай Шотландын далайчин Александр Селкирк 1695 оны намар «Cinque Ports» хөлгийн багт  элсэж, Номхон далайд далайн дээрэмчдийн эсрэг тулаанд оролцож явжээ. Багийнхан ч Александрт их сайн, удалгүй түүнийг ахмадын туслахаар томилсон байна. Гэтэл ахмад нас барж, оронд нь Томас Страдлинг гэгч хүн удирдлагыг гартаа авчээ. Харгис хэрцгий энэ хүн Селкирк болон бусад гишүүдэд тун ч муугаар хандаж байв. Хөлөг дээрх амьдрал маш хэцүү байсан тул Александр Чилийн ойролцоо Хуан-Фернандесийн бүлэг арлуудын аль нэгэн дээр бууж үлдэхээр шийдвэрлэн, хутга, сүх, буу, сум, дарь, луужин болон хөнжил тэргүүтнээ сэмхэн бэлтгэж эхэлжээ.

Эрт орой хэзээ нэгэн цагт англичууд болон францчуудын аль нэг нь тааралдаж аврах байх гэсэн  найдлага өвөрлөсөөр тэр орь ганцаар хоцорсон байна. Гэвч ганцаардал Селкиркийг мохоож чадаагүй юм. Түүний хурц саруул ухаан нь зэрлэг байгалийг сөрөн амьдрахад тус болж байв. Тэр өөртөө байшин барьж, далайн амьтдыг ангуучилж, өвс ургамлаар хооллон, зэрлэг ямаа барьж гаршуулжээ. Ингэсээр маш урт хугацаа өнгөрсөн байна. Ямар нэг хөлөг ирэхийг хүлээн амьдрах зуураа тэр өөрт хэрэг болох бүхнийг хийж сурчээ. Хувцас хунар, бүр календарь хүртэл хийсэн байна. Нэг удаа Испанийн хөлөг эрэгт ойртон иржээ. Гэвч Англи, Испани хоёр дайсагналцаж байсныг санаад Селкирк нуугдахаар шийдсэн байна.

Ингэсээр 4 жил өнгөрөв. Яг энэ үед арлын хажуугаар өнгөрч явсан Вудс Рожерсын аялалын багийнхан Александрыг аварсан байна. Тэрээр ихэд зэрлэгшиж, ямааны арьсан хувцас нөмөрч, үс сахал нь ургаад, хүний хэлийг бараг мартсан байв. Хэсэг хугацааны дараа хэл яриа нь сэргэсэн гэдэг. Ахмад Рожерсын ярианаас сэдэвлэж Дефо одоо хүртэл алдартай хэвээр байгаа суут романаа бичсэн байна. Селкиркийн амьдарч байсан арлыг “Робинзон Крузогийн арал” хэмээн нэрлэдэг бөгөөд жуулчдын ирэх дуртай газрын нэг болжээ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Робинзон Крузогийн амьдрал бодит сурвалжаас эхтэй ажээ
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

6 Сэтгэгдэл


  • Зочин 2015/01/17
    Мөнгө олох хамгийн амархан арга олсоон. !!!! Үнэн гэдгийг нь би өөрөө 450 до******** авч байж итгэлээ. Зөвхөн интернэт байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. Тур******д доорх http://TheWeeklyJob.com/?id=321509 ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 до******** автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Тэрхүү линкээ мөн адилаар бу******д тараа. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 до******** өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 до********т хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд до********ын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 до********т хүрэх боломжтой. Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд амжилт хүсье. Танаас ямар ч зардал гарахгүй

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/13
    Усан онгоцон дээр... - Ахмад аа, тэр арал дээр нэг хүн бидэн рүү гараараа даллаж, үсэрч дэвхцээд байна - Аан, наадах жил бүр л манай онгоц энүүгээр өнгөрөхөөр бөөн баяр болж, гараараа даллаж бид нарт мэнд хүргэдэг юм чааваас.

    3 0 Хариу бичих
  • TM 2015/01/13
    Saihan niitlel bNa. Gehdee 1903 on gedeg zuv uu?

    1 0 Хариу бичих
    • Зочин 2015/09/19
      1903 gj hn bn ve

    • Ariunaa-Batochir 2015/01/14
      Уучлаарай, би алдаж бичжээ.

    • jj 2015/01/14
      1903 on gej haana ni bna?


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох