МЭДЭЭ НЭМЭХ  

Яаж удаан хугацаанд согтохгүй байх вэ?

  • 40,047 уншсан
  • 38
  • 2014/04/17

Хүний амьдралд янз бүрийн баяр ёслол олон тохиолдоно. Тэр болгонд ирээдүйн хадмууд, найз нөхөд, дарга нарынхаа өмнө биеэ яаж аятайхан авч гарах вэ гэсэн асуудал үүснэ. Хэтрүүлж уучихаад ”коко “ алдах явдал хааяагүй л гардаг шүү дээ. Энэ хүнд “асуудал “-ыг ая зүйтэй зохицуулахад туслах зарим зөвлөгөөг өгье.

 

Юуны өмнө архи, согтууруулах ундаа хүний биед хэрхэн яаж “ нэвтэрдэг “ талаар зөв мэдлэгтэй байх хэрэгтэй

Архи хүний ходоодонд хоол шиг л шууд ордог. 20 орчим хувь нь ходоодны салст бүрхэвчээр дамжин шимэгдэж цусанд ордог. Үлдсэн хэсэг нь нарийн гэдсээр дамжин цус руу орно. Ийм ”найрлагатай” болсон цус элгэнд очно.

Цусан дахь согтууруулах ундааны хэмжээ нь архины төрөл, уусан хэмжээ, ходоод хоолтой байсан эсэх гэх мэт олон гадаад хүчин зүйлээс шалтгаалдаг. Бас генетикийн зарим хүчин зүйлс нөлөөлөх нь ч бий.

Одоо архийг эсэргүүцэх төлөвлөгөө зохиож болно.


Хоол унд маш чухал

Хоосон ходоодтой архи уух нь жинхэнэ сүйрлийн эхлэл гэсэн үг. Үдэшлэгт очихын өмнө гэртээ маш сайн хооллоорой. Шууд ажлын дараа ч юм уу, ер нь хоол идэх хугацаа гарахгүй бол ядаж зууш ч гэсэн идэх хэрэгтэй.


Уух зүйлээ зөв сонгож хэрэглэ

Улаан дарс болон виски мэтийн бараан өнгөт умдаан төрөл бүрийн химийн хольц ихтэй байдаг тул толгой өвтгөж, амархан согтоодог. Мөн чихэрлэг ундаанаас татгалзаарай. Тэд биен дэх сахарын хэмжээг огцом ихэсгэж түргэн согтох нөхцлийг бүрдүүлнэ.


Ус сайн ууж байхыг мартаж болохгүй

Архи согтууруулах ундаа нь шээс хөөх үйлчилгээтэй байдаг тул ариун цэврийн өрөө рүү байнга гүйх хэрэг гарч, бие махбодь шингэний дутагдалд орж эхэлдэг. Үүнийг дагалдаад уураг тархи ч бас шингэний дутагдалд орж, согтоод зогсохгүй, зөв сэтгэж, ярьж, явж чадахаа больдог. Иймээс ус бол авралын гэгээ.

Гэхдээ анхаараарай! Ямар нэгэн ундаа биш, зүгээр л ус шүү! Хундага архи уух бүрдээ 1 стакан ус уу!

Хэцүү байх нь тодорхой, ядаж л байн байн ОО руу гүйнэ. Гэхдээ л ингэсэн нь дээр. Организм хэдийчинээ хурдан “хатна”, төдийчинээ хурдан согтдогийг санаарай.


Сайн амарсан, ядраагүй байх шаардлагатай

Ядарсан үедээ ганц балгаад л согтож байсан түүх сонссон уу? Тэгвэл энэ чинь хамгийн үнэн түүх шүү. Нэгд: ядарсан хүн бодож сэтгэхдээ тааруу болчихдог, энэ чинь л бараг согтуу гэсэн үг. Хоёрт: дээрээс нь архи нэмбэл юу болох нь тодорхой.

Рочестерийн Их сургуулийн судалгааны дүгнэлт: “ Ядарсан үедээ согтууруулах ундаа хэрэглэвэл  цусан дахь алкоголийн хэмжээ жирийн үед хэрэглэснээс илүү өндөр гардаг. Учир нь организм эрчим хүчний дутагдалтай байгаа үед элэг ердийнхөөсөө бага хэмжээний алкоголийг шүүн зайлуулдаг байна. Түүнчлэн алкоголь ядаргааг ихэсгэдэг сөрөг хүчин зүйлүүдийн нэг болдог. “

Иймээс үдэшлэгийн өмнө сайтар унтаж амрах шаардлагатай. Ядаргаа- хурдан согтолт- сүйрэл гэдгийг санаж яваарай.


Нэмэлт бодис хэрэглэх нь зүйтэй

Архи уух үед ариун цэврийн өрөө рүү байн байн гүйснээр та зөвхөн шингэнээ алдаад зогсохгүй бас чухал хэрэгцээт тэжээллэг эрдсүүдээ алдаж байна гэсэн үг. Эдгээр бодисын алдагдал бас л согтох замыг нээж таны хамаг чухал төлөвлөгөөг нурааж болзошгүй. Иймд витамин нөөцөлж авахад гэмгүй. В-ийн төрлийн витаминууд биеэс согтууруулах бодисыг хамгийн сайн тууж гаргадаг гэнэ шүү.


Үдэшлэгний үеэр, эсвэл дараа нь кофе уух онцгүй

Кофе ууснаар сэргэж, эрүүлжинэ гэж бодож байгаа бол бүтэхгүй. Ер нь кофе маш аюултай. Чухам тиймээс л таныг байгаагаас чинь илүү сайн байгаа мэтээр худал мэдрэмж төрүүлээд байгаа юм шүү дээ. Архи кофе хоёр нь хоорондоо хамгийн нийцгүй хослол гэдгийг ямагт санаж яваарай.


Аливаад ухаалаг хандаж бай

Үдэшлэгт очоод нэр төрөө алдахгүй байхын гол үндэс нь ажиллагаатай толгой!

“ Архичин хүн “, “ Наргих дуртай хүн “ хоёрын хооронд маш өчүүхэн зай бий шүү!

Иймээс ухаанаа алдалгүй байж, тааруулан хүртэж, сайхан хөгжилдөж, гэр лүүгээ таксигаар явж байгаарай! Ингэсэн цагт та бүх үдэшлэгийн хүндтэй зочин нь байж, хэн ч хэзээ ч таныг урихдаа баяртай байх болно. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Яаж удаан хугацаанд согтохгүй байх вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

38 Сэтгэгдэл


  • yooo 2015/06/26
    Yanaa unshaad sogtoj bga yum shigl bolloo dotor muuhai orgiod l yawchihlaa

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/12/23
    За би агуу туршлагаасаа хуваалцы. 1. уухаасаа өмнө тостой хоол сайн ид. ходоодны ханаар тосон бүрхүүл тогтож архи шимэгдэлт хурдан согтолтыг багасгана. 2. Уголь гээд хар нүүрсэн эм байгаа. 5 ширхэгийг зажлаад идчих. хиймийн бодис байхгүй 5-р уухад асуудалгүй. эмч нар тэгж зөвлөдөг юм. хоол боловсруулах үйл явцыг түргэсэгдэг учраас архийг гэдсэн маш хурдан задалдаг юм шиг байгаан мөд согтодгүйн. 3. Морнинг паавар гээд элэг хамгаалах шарталт тайлах бэлдмэлийг эмийн сангаас аваад уучих. 4. Пиво архи хольж уухгүй байх, болж өгвөл 2 өөр төрлийн архи хольж уухгүй байх хэрэгтэй. 5. Колагаар битгий архи даруулж уугаарай. 6. Ер нь тэгээд их уух дэмий шүү анхаараарай

    23 0 Хариу бичих
  • Acoholic 2014/11/05
    Ene doguur dvvren shouchid hahah :P

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/09/06
    Унтахдаа 50гр уугаад л унт сайхан амарна

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/28
    Хамгийн сайн зөвлөгөө бол уухгүй л байх хэрэгтэй. Тэгвэл согтохгүй.

    11 0 Хариу бичих
  • zochin 2014/08/21
    bi sogtuuruulah undag ter bolgon hergeldeggvi nz nuhudteigee uulzahdach iher uuj chaddaggvi yagad gewel bi uladag ulahda bvh bie ulaj pimbij zagdnad bdag enende ih ichej sanaa zowdog ene yumih yum bol zuwulguu uguch

    0 2 Хариу бичих
    • Зочин 2015/12/01
      Tgj ulaij hawagnadag humuus dag barag harshil gj helj bolno. Whisky uugaad uzerei ulaihku bh tohioldol bdgiin

    • Lector 2014/11/05
      Chi bid 2 uugad demii yum shig bna oo nvree bolj ugwul borluulj buddimudo bolq bol

  • Hashir-hun 2014/08/02
    gej hashirsan huniig heldgiim, kkk, hodoodnii har nuursen em sain shde, horiig ni shuudeg baih. Manaihan gol ni bie biee shahahgui, tohiruulj uuh heregtei.

    3 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/02
    Uusnii margaash shartaj uxex doxxiin ene yuniix be eleg muugiix yu

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/02
    Minii Huuhduud arhial uugaad bai ajil amidral chin ayndaa butnee hhha

    20 2 Хариу бичих
  • - 2014/07/14
    Тааруулж уух ч хэцуу л дээ. Тэхдээ л нэг нэг 0.75 уучаад унэхээр нэммээр байвал 200гр авчаал боличход болно доо...

    1 0 Хариу бичих
  • tagnuulch 2014/07/13
    unshaad sogtoj bn uuj baisiimaa kkkk

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/07/13
    Vnenl ym bna tehdeen bi oroon sain daadag l da medhrd elvvdehgvil ym bna da gj kkkk

    0 20 Хариу бичих
  • zoloo 2014/07/13
    us uugaad baih ym shig bn te

    1 0 Хариу бичих
  • odko 2014/06/19
    unen unen us uuh heregtei ter undaa ntr bol hereggui shuu, bas setgel sanaa mash chuhal sogtoy gj bodoj uuj bga bol neeh udan tesehgui kkk

    0 0 Хариу бичих
  • wowka 2014/05/20
    ene ih daijgvi site bna shvv ih heregtei yum medlee us uugal bh yum bn shvv xaxa

    3 0 Хариу бичих
  • Ryuto 2014/04/23
    ер нь сэтгэлээр л явчид.м до хэнтэй ч юүч ярихгүй бодохгүй уувал халуураа л байгад байншүүдээ =))

    3 0 Хариу бичих
  • Зочин 2014/04/21

    0 0 Хариу бичих
  • Нэмэлт 2014/04/20
    Тослог юм бага хэмжээгээр хэрэглэвэл зүйтэй шүү

    2 0 Хариу бичих
  • Мийгаа 2014/04/18
    Оновчтой зөвлөгөө байна. Гэхдээ элгэнд хортой учир архи хэрэглэх үед элгээ хамгаалах үүднээс 2-3 ширхэг сахар хэрэглэх нь сайн гэж миний нэг танил надад ярьсан юм. Гол нь сайхан ууж сурах хэрэгтэй. Согтох нь санааных шүү дээ.

    18 1 Хариу бичих
    • Зочин 2014/12/23
      Shaj bgan

    • Зочин 2014/05/21
      архийг зөв зохистой хэрэглэж сурвал түүнд бас сайн тал байнаа байна.

    • Ryuto~ 2014/04/23
      sanaagar ywdagj gsn bas l ih uuwal hormiin dotor ogloo bolnshde

    • Arhi amasdaggvi 2014/04/23
      bas arhi uuhad saihan zvil bna a ?

  • Зочин 2014/04/18
    uus uuna ch geh shig shaaj bgan zugeer har tsaigaar daruuldag gsen us chine eleg hatuuruulaad algiim bga bizdee gej 45 jil arhi uusan hun helj bna

    0 26 Хариу бичих
    • Zochin- 2014/07/14
      Aaw chin uu?

  • Шөлтэй хоол ид 2014/04/17
    Шөлтэй хоол идчээд дан архи уух юм бол бас гайгүй байдаг. Гол нь пиво, архи 2 хольж уух хамгийн тэнэг. Одоо цагт 2 өөр архи уухад л шартдаг болсон байна. Тэгэхээр нэг стандарт гэж байхгүй, бүгд өөр өөр спиртээр хйиж байна.

    7 1 Хариу бичих
  • CV 2014/04/17
    Yur ni bas setgelzui ih heregtei shuu. Setgeleere l yur ni haha

    2 1 Хариу бичих
  • zochin 2014/04/17
    arhi elgenii daisan .arhind heregtei gants ch yum bhgv bhad yagaad uugad bdgg eruusuu iolghgv bn

    22 0 Хариу бичих
    • Зочин 2014/04/17
      Tamhi tatsanaas deer tohiruulj hereglevel em gedeg shdee alivaa zuil hetervel bugd ayultai

  • Зочин 2014/04/17
    Mash ih taalagdlaa

    4 0 Хариу бичих
  • Зочин 2014/04/17
    taalagdaj bna shu

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/04/17
    Er n tged udur algasalgui uugaad l bai ayndaa aimr daadaag bolno kk

    10 1 Хариу бичих
  • Зочин 2014/04/17
    Ер нь тэгээд хичээллээд л байхаар сүүлдээ энэ аргуудыг хэрэглэх хэрэггүй болдиймдаа

    3 2 Хариу бичих
    • Зочин 2015/11/25
      Lol yuun 76 ingher jin mongol yaj hogjdiin. Xaxa za amjilt mongolchuda.Ardaa harin shawi bitgii torvvlere

  • Зочин 2014/04/17

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/04/17

    19 1 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох