МЭДЭЭ НЭМЭХ  

Дэлхийн янз бүрийн оронд жуулчдыг хэрхэн залилдаг вэ?

  • 8,567 уншсан
  • 10
  • 2015/01/12

Жуулчдыг залилдаг хамгийн түгээмэл аргуудыг өгүүлье:

1. Хятад

Хятад бол дэлхий даяар тархсан хуурамч барааны эх орон. Жуулчдад голдуу хуурамч сувд болон торгыг санал болгодог. Гэхдээ сувдыг хуурамч гэдгийг нь мэдэхэд амархан: нүхийг нь анхааралтай хар. Өөр материал байвал харагдана. Мөн ширээн дээр хаяж үзэхэд жинхэнэ сувд бөмбөг шиг ойдог, сайн харж барьж үзэхэд хуурамч сувд өөгүй гөлгөр, жинхэнэ сувд иржгэр гадаргуутай, үргэлж хүйтэн байдаг.

Торгыг ч хялбархан таньж болно. Торгоны захаар байгаа утсыг тасдаж аваад шатааж үз. Хиймэл торго бол хайлж, хуванцар үнэртэнэ. Жинхэнэ торгоны утас нь шатахдаа ноостой адил үнэртэх ба гараараа имэрч үйрүүлж болдог. Ийм туршилт хийхийг зөвшөөрөхгүй бол өөр тийшээ явсан нь дээр.


2. Сингапур, Гонконг

Эдгээр оронд очсон хүмүүс зургийн аппарат, компьютер зэрэг техник хэрэгсэл авах дуртай. Сайн шалгаж авахгүй бол хайрцаг дотор шал өөр зүйл байж мэднэ. Бас эхлээд мөнгийг чинь авчихаад хүссэн бараа чинь дууссан байна гэдэг шалтгаанаар өөр, хуучирсан загварыг санал болгох нь элбэг. Нэгэнт мөнгөө өгчихсөн хойно хичнээн хэрүүл хийгээд ч нэмэргүй. Хэрэгтэй зүйлээ нүдээрээ харж гартаа оруулаагүй цагт тооцоо хийж огт болохгүй. Авсныхаа дараа ч гараасаа салгаж гэнэдэв ээ!


3. Тайланд

Тайландаас үнэт чулуун эдлэл авч болно. Гудамжинд явж байхад чинь бадмаараг, индраанил чулууг хямдаар санал болгох вий. Эдгээр нь жинхэнэ  ч байж болох, бас хуурамч ч байж магадгүй. Гэхдээ энэ орноос боловсруулаагүй эрдэнийн чулууг гаргах хориотой гэдгийг санаарай. Боловсруулах үйлдвэрийн дэргэд байх худалдааны томоохон төвүүдээр очвол арай дээр хэдий ч, эндээс авсан сертификаттай чулуу хуурамч байх тохиолдол цөөнгүй гардаг гэнэ. Гадаадынхан зарга хийж солиулахаар эргэн ирэхгүй гэдгийг худалдагчид нь сайн мэддэг байх л даа.


4. Энэтхэг

Энд мөн л үнэт чулууны наймаа цэцэглэн хөгжсөн бөгөөд худалдагчид нь танд хуурамч эдлэл атгуулахын тулд яахаас ч буцахгүй. Жишээ нь, буудлын хажууд үнэт чулууны наймаачин отон уулзаад их хэмжээний чулууг хямд үнээр хил давуулж өгөхийг гуйна. Энд өөрийнх нь лимит дууссан болохоор хэцүү байдалд орж л дээ. Харин та тодорхой мөнгө төлөх ёстой. Хил гарсны дараа түүний түнш тосч уулзаад чулууг ашигтай, өндөр үнээр танаас авах юм. Хил давсны дараа тан дээр хэн ч ирэхгүй, мэргэжлийн хүмүүст хандвал баахан шил авчихсан байвал яах вэ?


5. Ази ерөнхийдөө

Азид задгай мөнгө ихтэй явах хэрэгтэй. Худалдагчид хариултны задгай хэзээ ч байдаггүйг анхаар. Мэдээж тэр туслахаа мөнгө задлаад ир гэж явуулна л даа. Харин бүхэл мөнгөө ч, туслахыг ч хэдэн цаг хүлээх, аягүй бол олж үзэхгүй байх удаа гарна. Хэрэв та ийм байдалд орвол цагдаа дуудахаар сүрдүүлж, утасны дугаар эргүүлж эхэлвэл задгай мөнгө тэр дороо л гараад ирнэ.


6. Египет

Египтэд таныг алхам тутамд чинь залилах учир байнга анхааралтай явах хэрэгтэй. Хамгийн түгээмэл бэлэг болох жинхэнэ папирус авах гэвэл «хамгийн сайн, хамгийн хямд» гэж байгаа гудамжны наймаачид, хүргэж өгөх гэсэн таксины жолооч нарын үгэнд бүү ороорой. Тэнд гарцаагүй хулхи юм өгнө. Харин тусгай дэлгүүрт очоод сертификаттай папирус аваарай. Энэ нь гааль дээр хэрэг болно. Папирус 10-15 доллар байдаг, үүнээс хямд нь хуурамч эд гэдгийг анхаараарай.


7. Чех

Чех Европт байдаг ч гэсэн жуулчдыг хятадууд шиг л хулхиддаг. Супермаркетад ороод нэг дор олон бараа авбал чекээ сайн шалгаж үзээрэй. 8 шил шар айрагны оронд 10-ыг бичсэн байж ч магадгүй, тэгэхдээ бүр илүү өндөр үнээр шүү. Заримдаа таны аваагүй барааны нэр ч явж байж магадгүй, мөн 1,55 евроны үнэтэй барааг 15,5 –аар бичиж байж ч болзошгүй. Мэдсэн тохиолдолд кассчин ядраад алдаа гаргасан байна гээд л аргалж орхино.


8. Куба

Та тамхи татаж үзээгүй, тамхийг мэддэггүй бол Кубад яг хулхидуулах юм байна. Тэд танд хамгийн муу тамхийг хамгийн сайн тамхины үнээр өгнө дөө. Кубад гудамжны мухлагаас юм авч болохгүй, тусгай дэлгүүр рүү очсон нь дээр. Тамхи ширхэгээр авах бол хайрцгийг нь харж байж онгойлгуулах хэрэгтэй. Хайрцаг дээр тэгш өнцөгт жижигхэн ногоон баталгаат тамга, тамхины эгнээ хооронд хуш модон ялтаснууд байх ёстой шүү.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Дэлхийн янз бүрийн оронд жуулчдыг хэрхэн залилдаг вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

10 Сэтгэгдэл


  • Зочин 2015/02/03
    монголд таксинд суулаа гэсэн чинь халтуурын машинд суусан байдаг

    5 1 Хариу бичих
  • Зочин 2015/01/31
    uuchlaarai chehed eurogoir bish koron gedeg mungnii negjtei

    1 1 Хариу бичих
  • Зочин 2015/01/15
    Өө Манай Монголчууд энэ улсуудад очвол луйварчдыг нь луйвардаад ирэх байлгүй.

    18 1 Хариу бичих
    • Зочин 2015/09/22
      manaihan ichih ch ugui hulgai zelgii hiigeedl ywj baigaashd, Shingeenii ornuudruu mongol hun oruulhaa bolison gj sonsson

    • Зочин 2015/01/16
      xaxax barag l

  • mongol-hun 2015/01/12
    Mongold Shonhor zahaas holduu mah avahdaa bolgoomjlooroi.Umhiirsen mah zardag shuu

    2 0 Хариу бичих
  • kkk 2015/01/12
    Bolgart irvel hulih taksinaas bolgoomjilooroi

    0 0 Хариу бичих
    • Temka 2015/02/14
      Taxind suusan baina gej bodson chin iljig unatsan shaaj baixwiide xxa tiim mul te

    • Зочин 2015/01/16
      Taxind suusan gej bodtol tomot hairtsagand suuj bdiin oo shas xaaxaxax

    • Berth 2015/01/12
      hulhi taxi gedeg n yadag ym?


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох