Д.Эрдэнэтбат: Шахмал түлшний асуудлаар Засгийн газарт шаардах бичиг хүргүүлнэ

УИХ-ын АН-ын зөвлөл өнөөдрийнхөө хуралдаанаар цаг үеийн дөрвөн асуудал хэлэлцлээ. Юун түрүүнд олны анхаарлыг татаад байгаа шахмал түлштэй холбоотой асуудлыг авч хэлэлцээд өөрийн байр суурийг илэрхийлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Хоёр дахь асуудал нь түүхэн дурсгалт өв соёлын барилга байгууламжтай холбоотой хардлага их явж байгаа учраас АН өөрийн байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзжээ.