МЭДЭЭ НЭМЭХ  

Хосуудын баримтлах хэрэгтэй 10 зарчим

  • 1,111 уншсан
  • 0
  • 2015/01/13

Баримтлах хэрэгтэй зарчим гэхээсээ илүү аз жаргалтай хосууд болохын тулд баримтлах хэрэгтэй зуршлууд гэвэл илүү энэ нийтлэл дөхөх байх. Би хайр дурлал, үерхэл зэргийн талаар сайн мэдэхгүй хэдий ч надаас илүү, энэ талаар мэдлэг боловсролтой хүмүүсийн зөвлөсөн шилдэг 10 зөвлөгөөг орчуулан хүргэж байна. Хэрвээ та хүнтэй үерхдэг, үерхэх гэж байгаа бол энэхүү нийтлэлийг заавал сонирхоорой. Ганц бие байсан ч гэсэн ирээдүйд мэдээж хайртайгаа учрах тул мөн адил сонирхохыг хүсэж байна.

1. Ижил цагт орондоо ор

Хосуудын баримтлах хэрэгтэй 10 зарчим

Хамтдаа унтдаг хосууд бол энэ зөвлөгөөг үргэлж дагадаг гэж ойлгож болно. Харин нэг гэрт ороогүй, хамтдаа унтах боломжгүй хосууд маань яг нэг ижил цагт унтахаар орондоо орох хэрэгтэй. Энэ нь хосыг хооронд нь илүү бодол нэгтэй, илүү адилхан хүмүүс болгож ойртуулахад тусална.

2. Нэг ижил төрлийн сонирхолтой байх

Хосуудын баримтлах хэрэгтэй 10 зарчим

Нэг ижил төрлийн сонирхолтой байх нь хосуудыг улам ойртуулах, хамтдаа цагийг жаргалтай өнгөрөөж байхад маш их тус болно. Үүнийг уншиж байгаа хосууд та бүхэн нэг ижил төрлийн сонирхолтой болохыг хүсье :)

3. Бие биендээ "Хайртай шүү", "Өглөөний мэнд, өдрийг сайхан өнгөрүүлээрэй" гэх мэтийн үгсийг үргэлж

Хосуудын баримтлах хэрэгтэй 10 зарчим

4. Бие биендээ итгэ

Хосуудын баримтлах хэрэгтэй 10 зарчим

Мэдээж бие биендээ итгэх итгэл нь хосуудын дунд хэрүүл, маргаан, салалт үүсэх шалтгааныг гаргахгүй. Харин ч аз жаргалтай, үүрд хамт амьдрах хосууд болоход туслах хамгийн гол хүчин зүйл шүү. Бие биендээ үргэлж итгэж байхыг л хүсье :D

5. Гадуур хамтдаа алх. Алхаж байхдаа үргэлж хөтлөлц

Хосуудын баримтлах хэрэгтэй 10 зарчим

Гадуур явахдаа машин, автобус зэргээр явахаас илүү хосууд хамтдаа алхаж явах нь бие биендээ улам татагдахад хүргэдэг аж. Тиймээс хосууд маань алхаж болохоор дулаахан өдөр таарвал үргэлж алхаж байхыг зориорой. Энэ та бүхний эрүүл мэндэд ч гэсэн эерэг нөлөөтэй.

6. Бие биенээрээ бахархах

Хосуудын баримтлах хэрэгтэй 10 зарчим

Бие биенээрээ үргэлж бахархаж бай. "Би чиний найз залуу / найз охин болсноороо хамгийн азтай хүн" гэх мэтээр бахархаж байх нь түүнд улам гүнзгий дурлах түлхүүр юм. Эцэст нь хэлэхэд бие биендээ итгэх итгэл л хамгийн чухал зүйл юм шүү хосуудаа. Энэ мэдээллийг дуустал нь уншсан та бүхэнд аз жаргал хүсье. Насан туршдаа хамтдаа амьдарч, бие биенээ хайрлаж яваарай хосууд аа :)

7. Тэврэлтийг зуршлаа болгох

Хосуудын баримтлах хэрэгтэй 10 зарчим

Бие биенээ тэвэрч байх нь үнсэлтээс илүү чухал зүйл. Үүнийг энгийн зуршлаа болгохыг хүсье. Ажлаа тарж ирээд, өглөө гэрээсээ гарахдаа, гадуур болзоонд явахдаа, уулзаагүй байж байгаад уулзахдаа гэх мэт эгзэг нь таарсан үед бие биенээ тэвэрч байх нь чухал.

8. "Сайхан амраарай" -г хэзээ ч мартаж болохгүй

Хосуудын баримтлах хэрэгтэй 10 зарчим

Эрэгтэй нь ч бай, эмэгтэй нь ч бай унтахынхаа өмнө мэдээж хайртай хүнээ бодно. Унтаж чадахгүй байх тохиолдол ч бий. Ийм учир бие биендээ энэхүү үгийг орой болгон унтахынх нь өмнө хэлж байх нь түүнийг тайван, сайхан амруулах хамгийн чухал зүйл юм. Харин хэлэхгүй бол найз бүсгүй эсвэл найз залуу чинь энэ муур шиг ингээд л хэвтээд байж байна шүү дээ :P

9. Цаг агаарын мэдээ, өдрийн дулааны хэмийг мэдээгүй нэгэндээ хэлэх

Хосуудын баримтлах хэрэгтэй 10 зарчим

Хоорондоо утсаар ярих үедээ "Сайхан өдөр байна, ийм хувцас өмсөөрэй" эсвэл "Өнөөдөр бороо орно гэсэн шүү дулаан хувцаслаарай" гэх мэтээр хэлж зурших нь бие биенээ хүндэтгэх хосуудын хүндэтгэл юм.

10. Бие биенийхээ юуг буруу, юуг зөв хийж байгааг үргэлж сануул

Хосуудын баримтлах хэрэгтэй 10 зарчим

Хэрвээ үүнийгээ бие биендээ шулуухан хэлчхэж чаддаг бол сайн. Буруу зүйл хийж байгаа нэгнээсээ хөндийрөх биш харин өөрөө түүнийг өөрчилж авах нь л чухал. Мөн хосууд ийм зуршилтай болох нь хосуудын харилцааг улам бататгаж, ойртуулна.

Эх сурвалж: http://www.gremix.info/2014/10/10.html
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хосуудын баримтлах хэрэгтэй 10 зарчим
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох