МЭДЭЭ НЭМЭХ  

Никола Тесла – цаг үеэ андуурч төрсөн эрдэмтэн

  • 21,443 уншсан
  • 27
  • 2015/01/13

Никола Тесла бол эрдэмтний хувьд маш хачирхалтай нэгэн байсан нь гарцаагүй, гэвч түүний бүтээлүүдийг Александр Грэм Белл, Томас Эдисон нарынхаас хавьгүй агуу гэж үздэг хүмүүс зөндөө. Түүний цахилгаан машинуудаас гадна замбараагүй төсөөлөл, гажигдуу хэв маяг нь «галзуу суут ухаантан»-ны бэлгэ тэмдэг болжээ.

Түүний хамгийн хачирхалтай бүтээлүүдийг сонирхуулъя.

Утасгүй цахилгаан дамжуулагч

120 орчим жилийн өмнө, 1893 онд Чикаго хотод болсон Бүх дэлхийн үзэсгэлэн дээр Тесла “электро динамик индукц” гэж нэрлэсэн процессийн явцад фосфортой чийдэнгүүдийг асааж, утасгүй цахилгаан дамжуулагчийг танилцуулж  байжээ. Нэг сайхан өдөр ийм технологийг ашиглан холын зайд цахилгаан дамжуулж, алслагдсан дүүргүүдийг тохь тухтай амьдрах нөхцөл боломжоор хангах болно гэж тэрээр мөрөөдөж байв. Өнөө үед "Intel", "Sony" гэх мэтийн томоохон компаниуд тэжээлийн эх үүсгэвэргүйгээр гар утас цэнэглэх технологийг сонирхон судалж байна.


Рентген туяа

Теслагийн цахилгаан соронзон орны талаарх судалгаа нь эмч нарт хүний биеийг задлалгүйгээр харах боломжийг олгосон юм. Гэхдээ 1880-аад оны эцсээр энэ санаа галзуу мэт санагдаж байжээ. Рентгенийг германы физикч Вильгельм Рентген 1895 онд нээсэн гэдэг ч, чухамдаа Тесла л түүнээс 8 жилийн өмнө энэ технологийг судалж, хүний биед цацрагийн үзүүлэх зарим хор нөлөөний тухай анхааруулж байсан билээ.


Үхлийн цацраг

1930-аад онд Никола Тесла хорт туяаны багцаар «Үхлийн цацраг» гэх зэвсэг хийсэн гэж ярьцгаадаг. Онолын хувьд энергийн бөөмсийг тодорхой чиглэлд хүчтэй харвах төхөөрөмж байж болох юм. Үүнийг дайсны онгоц зэргийг устгахад хэрэглэж болох талтай. Гэхдээ Тесла энэ зэвсгээ цэргийн ангиудаар зарах гэж оролдож явсан нь бүтэлтэй юм болоогүй гэдэг.


Роботууд

Ирээдүйд олон тооны роботууд хүмүүсийн оронд үр дүнтэй, аюулгүй ажиллаж болохыг Тесла сайтар төсөөлж байв. Тэрээр 1898 онд радио удирдлагатай моторт завь зохион бүтээгээд танилцуулж байсан нь «робот-техникийн үүсэл» болсон гэж үздэг хүн олон бий. Удахгүй ертөнц ухаалаг машин, робот, мэдрэгч болон, автомат системээр дүүрнэ гэдгийг Тесла урьдчилан харж зөгнөн хэлж байжээ.


Газар хөдөлгөгч машин

Тесла 1898 онд хэлбэлзлэлийн генератор зохион бүтээсэн нь орчин тойрны бүх зүйлсийг сэгсчин  доргиох чадалтай байв. Энэ төхөөрөмж өөрөө ганц кг орчим жинтэй байсан ч, өчүүхэн чичирхийлэлт бүр нь долгионы үелзлэлд бүр их энерги нэмж байх хэлбэлзлэлийн давтамжийг эрдэмтэн тохируулж чадсан байна. Иймэрхүү жижиг доргилт хангалттай хэмжээгээр хуримтлагдвал хамгийн том байшинг ч хэдэн хэсэг болгон нурааж чадах аж. Бүтээлийнхээ асар их аюултайг мэдэрсэн эрдэмтэн генератораа алхаар цохин эвдээд, хэрэг гарвал газар хөдлөлтийн талаар юу ч мэдэхгүй гэж хэлээрэй хэмээн ажилтнууддаа анхааруулж байсан гэдэг. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Никола Тесла – цаг үеэ андуурч төрсөн эрдэмтэн
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

27 Сэтгэгдэл


  • Zvch 2016/02/26
    Harinch tsag ve ee yag zow olj torson bvh hogjiliin suuri bolj chdsan hvn

    0 0 Хариу бичих
    • Зочин 2016/02/26
      yag tiim bi bas tegej bodoj bailaa

  • Зочин 2015/09/13
    gazar hodolgogch mashiig shemiig ni harj bgad hiij boloh yum bna

    0 0 Хариу бичих
  • TESLA ah ni bna 2015/09/12
    Hoyriin hoorond hund hurehgui medeelel gehed ch hetseehen ym bichicheed KONTENT MONTENT-nii zuwshuurul yariaaal...NUS mine oligtoihon ym bich.es tegwees zainaas tsahilgaan guideleer tsohiod unagana shu...US mine...

    1 5 Хариу бичих
    • Зочин 2015/09/13
      дэндүү юм мэдэхгүй харанхуй, дээрээс нь бүдүүлэг соёлгүй пацаан бна даа яаж амьдарна даа???????????????????????

    • Зочин 2015/09/12
      Сhamarhuu pc nii araas l tomorch chaddag archaagui gulugnuud amidral deer yamar ch ohintoi untaj uzeegui archaagui amitad bdag bh daa

  • Зочин 2015/08/18
    Байж болох бүх онолыг хэлэхийг оролдсон байна. Сүнс, бие сэтгэл гээд л бүгд

    2 0 Хариу бичих
  • хмм 2015/06/10
    Энэ хүн тэр үедээ энэ зүйлүүдээ хийгээгүй бол бид одоо ч хөгжил дэвшил дутуу байх байсныг хэн ч тааж мэдэхгүй,, Цаг үеэсэ түрүүлж төрөх бол Цаг үеийнхнээсээ тасарсан илүү сэтгэхүйтэй гэвэл илүү дүйцэхээр юм шиг байна нэр нь. :D

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/04/03
    Одоо үед төрсөн бол тэр газар хөдөлгөгч машин тэр цацрагийг хүмүүс аваад ашиглацан л байгаадаа.

    0 1 Хариу бичих
  • Зочин 2015/01/19
    Anduurch bish yag tsagaa olj torson hun. Aj uildwerjiltiin ued huwisah guideliig neesen ni mash tsagaa olson gaihaltai dewshil baisan. Herew Tesla ene ued baigaagui bol onoodor 500 metr tutamd tsahilgaan stants barigdsan, zarim ailuud araihiij suumiih gereltei baih bailaa.

    12 6 Хариу бичих
    • Зочин 2015/02/02
      Май сда минь

    • Зочин 2015/02/02
      Доор юм бичсэн ац зургаа хийж байгаад ингэж бич дээ.

    • Зочин 2015/01/31
      shuud utgaar bitii oilgo mal aa bishirch helsen bn

  • GEE 2015/01/17
    Мөнгө олох хамгийн амархан арга олсоон. !!!! Үнэн гэдгийг нь би өөрөө 450 доллар авч байж итгэлээ. Зөвхөн интернэт байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. Туршаад доорх $$$ http://TheWeeklyJob.com/?id=322558 $$$ ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Тэрхүү линкээ мөн адилаар бусдад тараа. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 долларт хүрэх боломжтой. Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд амжилт хүсье. Танаас ямар ч зардал гарахгүй

    1 7 Хариу бичих
    • Зочин 2016/02/26
      naadah chin shal hudlaa shuu. bitgii tsagaa demii garzdaarai

    • Otgonsuren Elsa 2015/08/01
      hi odoo ene heweree bolwu hariu bichere Otgonsuren elsa

  • Зочин 2015/01/14
    uchiran tesla tognii ix vvsweriig gazaraas olson uchraas

    0 3 Хариу бичих
  • Зочин 2015/01/14
    yasan baga yum biche ve . 21 zuunii tehnikiin hogliig etseg lazer, alsiin udirdlaga,odoogiin byh tsahilgaan stants tohooromj ene hynii byteel ged l mash yum bga btal tsuhas durdaad l ongoroh yum.

    6 4 Хариу бичих
    • Зочин 2015/07/31
      edgeer buteeluudn yg goid buteeln bish chuluut tsagaaraa uuriiguu hugjuuh gej irsen humuusiig hugjiltei bailgah gej hiideg bsn zuiluud gesne bsn..

    • Зочин 2015/01/14
      Бүтээл болгоныг нь биш, хачирхалтай сонин нь гэж байгаа юм биш үү

  • Зочин 2015/01/14
    Teslag erh medeltnuud nuhsan gedeg yum bilee yagaad gevel ene hun unegui tsahilgaanii ih uusveriig neesen

    19 3 Хариу бичих
    • Зочин 2015/08/18
      Тэр хүн өөрөө явсан. Гутарсан байх.

    • Зочин 2015/02/16
      86 насалсан. 1856 - 1943

    • Зочин 2015/01/25
      Yamar ch erdemten unegui erchim huchnii eh uusver neej chadahgui.ene delhii deer unegui ym gej bdaggui yum.jich tesla 1844 ind torood 1940 ond uhsen.

    • Зочин 2015/01/19
      Naadhaa chi ooroo zohioson yum uu, hunees sonsson yum uu gedgiig medehgui l dee. Gehdee Nikola Tesla 86 naslasan hun.

    • Зочин 2015/01/14
      Tesla 96 hurch uhsen.huhah bsan bol id hiij buteeh nasanf ni huhahgui.ih hogshrohiig ni huleej baij nuhaj dee

    • Зочин 2015/01/14
      Маш олон эх сурвалжаас тэгж уншиж байсан юм байна


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох