МЭДЭЭ НЭМЭХ  

Хараал шингэсэн хамгийн алдартай эд зүйлс

  • 3,508 уншсан
  • 1
  • 2015/01/13

Та бүхэнд сонирхолтой бөгөөд айдас дагуулсан мэдээллийг хүргэж байна. Энэхүү мэдээллийг сонирхолтой түүх, аймшиг, учир битүүлэг зүйлд дуртай хүмүүстээ зориуллаа. Мэдээж итгэх хэсэг нь таны дур бөгөөд би энэхүү мэдээллийг баттай эх сурвалжаас орчуулан хүргэсэн болно.

"Басби" -гийн сандал

Хараал шингэсэн хамгийн алдартай эд зүйлс

1702 онд Англи улсын иргэн мөн "архичин" хэмээх нэр томьёотой Томас Басби нь өөрийн хадам эцгийг хөнөөж байж ээ. Гэхдээ энэ аймшигт түүх ингээд дууссангүй. Хүмүүс түүний хэрэглэдэг байсан сандлыг ямар нэгэн учир шалтгаантай хэмээн үздэг аж. Учир нь энэ сандал дээр суусан хүн бүхэнд муу юм тохиолдож, цаашлаад амь үрэгддэг байсан гэж хүмүүс баттай хэлдэг байна. Магадгүй Басбигийн хэрэгт энэ сандал нөлөө үзүүлсэн ч юм билүү хэн мэдлээ.

Аймшигт гар буюу жинхэнэ хараал дагуулсан зураг

Хараал шингэсэн хамгийн алдартай эд зүйлс

Хараал дагуулсан алдартай уран зургуудын нэг бол яалт ч үгүй энэхүү зураг. Харахаас жихүүдэс хүрэм энэ зургийг 1972 онд Калифорни мужийн зураач Билл Стонхэйм зурсан байдаг байна. 2000 онд eBay сайтад энэхүү зураг зарагдаж байх үеэр нэгэн нэрээ нууцалсан эрхэм худалдан авч байсан боловч удалгүй энэ зургаа хаяад өөрөө алга болов. Удалгүй өөр хэн нэгэн энэхүү зургийг авч гэртээ байлгасан ч мөн муу зүйл тохиолдож, хүүхдүүд нь шөнө хар дарж, гэрт нь эмх замбараагүй байдал үргэлж үүсэх болж ээ.

Хараал шингэсэн утасны дугаар буюу "+359 888 888 888"

Хараал шингэсэн хамгийн алдартай эд зүйлс

Киноны зохиол мэт санагдаж байгаа ч энэ нь бодит түүх аж. 2000 оноос өмнө энэхүү дугаарыг ашиглаж байсан бүх хүмүүс нас барсан. Тус дугаарыг эзэмшиж байсан хүмүүсээс 48 хүн хорт хавдраар, зарим нь хар тамхинд донтож, зарим нь буудуулж нас барцгаасан байна. Тус дугаар нь Болгар улсын харьяалалд байдаг ба 2000 оноос хойш энэхүү дугаарыг бүрэн хааж хэн ч ашиглах боломжгүй болгосон байна. Чухам яагаад ингэсэн шалтгааныг тус дугаарыг эзэмшдэг үүрэн холбооны компани хариулт өгдөггүй аж.

Басано ваар

Хараал шингэсэн хамгийн алдартай эд зүйлс

15 -р зууны Италид хийгдсэн энэхүү ваарыг нэгэн айлын хуримд нэг эмэгтэй бэлэглэж байсан гэдэг. Харин сүйт бүсгүй яг тэр орой алагдаж ээ. Харин сүйт бүсгүй үхэхдээ тус ваарыг тэвэрч байсан байдалтай олдсон байна. Энэ үхлийн дараа түүний гэрийнхнээс энэ ваарыг авах хүн байгаагүй тул ваарыг битүүмжилж орхиж. 1988 онд энэ ваар дахин олдсон ба ваартай хамт нэг бичээс байж. Тэрхүү бичээс дээр: "Анхаар!, энэ ваар үхэл л авчирна" хэмээн бичсэн байж. Гэхдээ олсон хүмүүс нь үүнийг үл тоон авсан байна. Хо

Итгэл найдварын алмааз

Хараал шингэсэн хамгийн алдартай эд зүйлс

Энэхүү алмаазыг 1.1 тербум жилийн түүхтэй хэмээн үздэг ба энэ алмаазны үнэ нь 200 - 250 сая доллар хэмээн тогтоогдсон байна. Энэ алмааз нь дэлхийг тэр чигт нь тойрч, маш олон хүний гар дамжсан нь тодорхой юм. Гэхдээ хамгийн хачирхалтай нь энэхүү алмаазыг өмчилж авсан хүн болгонд азгүй явдал, амиа хорлолт, гэр бүр салалт, хэрэгт хутгалдах, дампуурах, толгойгоо тастуулах гэх аймшигт хэргүүд тохиолддог байж. Иймээс энэхүү алмаазыг хувь хүнд өмчлүүлэхгүйн тулд үнийг нь маш өндөрт үнэлж байж ээ. Энэх

Жэймс Дин -ийн хараал

Хараал шингэсэн хамгийн алдартай эд зүйлс

Жэймс Дин нь 1955 онд Porsche 550 Spyder загварын машинтайгаа явж байгаад осолд орон нас барж ээ. Үүний дараа түүний осолд орсон машиныг сэргээж мөнгө олох санаатайгаар Жорж Бэррис хэмээх машины наймаачин залуу худалдан авсан байна. Чухам энэ үеэс хойш Жорж Бэррисээс сэлбэг, машин, дугуй худалдаж авсан хүмүүс нас барж эхэлсэн бөгөөд энэхүү хараалыг "Бяцхан новш" хэмээн нэрийддэг байж. Халдварт өвчинтэй адил энэхүү хараал хаа хүртэл яваад дууссан бол?

Терракота арми

Хараал шингэсэн хамгийн алдартай эд зүйлс

1974 онд БНХАУ -ын долоон тариаланчид тосгондоо зориулж худаг ухаж байгаад санамсаргүйгээр энэхүү армийн бунхныг илрүүлж ээ. Улмаар олон эрдэмтэд, хайгуулчид ирж сонирхож байсан ч удалгүй үүнийг Хятадын засгийн газар мэдсэн байна. Энэ л цагаас эхэлж тус тосгоныхонд болон долоон тариаланчдад муу зүйл тохиолдож, тосгоны ихэнх хүмүүс ямар нэгэн байдлаар нас барж ээ. Харин амьд үлдсэн хүмүүс азтай байсангүй. Тэдэнд үргэлж өвчин эмгэг тохиож, санхүүгийн хямралд орсоор байж. Үүнийг ихэнх хүмүүс Терра

Эх сурвалж: http://www.gremix.info/2014/10/blog-post.html
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хараал шингэсэн хамгийн алдартай эд зүйлс
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Зочин 2015/01/14
    Бичвэрүүд чинь дутуу байна. Гүйцэд хуулахгүй дээ.

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох