МЭДЭЭ НЭМЭХ  

Индраанил (сапфир) чулууны ид шид

  • 3,854 уншсан
  • 7
  • 2015/01/13

Индраанил бол сэтгэл санааны тэнцвэртэй байдал, эв зүй, найрсаг уур амьсгалыг тогтоож, мэдрэлийн системийг эрүүлжүүлэн, гэр бүлийн холбоог бататгадаг үнэт чулуу билээ. Түүний найрлаганд байгаа төмөр ба титаны хэмжээнээс хамаарч өнгө нь янз бүр байна. Тунгалаг цэнхрээс эхлээд хөх ягаан, шар, ногоон, хар хүртэл өнгөтэй тааралддаг. Индраанил бол маш тайван чанартай чулуу, зүүсэн хүн нь хорвоо ертөнц, ахуй амьдралаа тунгаан бодож сайн сайхныг мөрөөдөж байдаг. Мөн цэвэр ариун, даруу төлөв байдлыг агуулдаг чулуу тул эрт үед «гэлэнмаагийн чулуу» хэмээн нэрлэдэг байжээ.

Индраанил эзэн хүнийхээ зан аашийг зөөлрүүлж, уур омгийг нь дарж, аливаад эв зүй тогтоодог чанартай. Мөн үнэн худал, сайн муу, зөв бурууг ялгахад эзэн хүндээ тусалдаг гэлцдэг. Түүнчлэн цэвэр ариун сэтгэлтэй, зөв хүмүүсийг эзэндээ татдаг байна. Индраанил чулууг эрт цагт мэдрэлийн гаралтай өвчин, сэтгэцийн эмгэгийг анагаахад хэрэглэдэг байжээ. Эмч домч нар чулууг буцалгасан ус болон нунтагийг эм болгон хэрэглэхээс гадна өвчтэй газар нь индраанил нааж тавьдаг байв.

Индраанил чулуугаар хийсэн гоёл чимэглэлийн зүйлс маш чамин харагдахаас гадна хэрүүл маргааныг зайлуулж, хар энергийг хөөж эерэг энергийг татдаг байна. Эрчүүдэд зорьсондоо хүрэх, хүчиндээ итгэх, ухаалаг шийдвэр гаргахад нь тусалдаг бол эмэгтэйчүүдэд хээнцэр дэгжин байдлыг бий болгож эрчүүдийн анхаарлыг татахад нь тусалдаг.

Ялангуяа уран бүтээлч хүмүүст их тустай: залхуу хойрго зан, идэвхгүй байдлыг халж, авьяас чадвараа бүрэн ашиглах, бүтээлч онгод ороход нь тусалдаг гэнэ. Ер нь залхуурах хандлагатай хүмүүст их сайн нөлөөтэй гэж үздэг.

Индраанил чулууг айл бүр нандигнан хадгалж байвал гэр бүлийн харьцаа бат бэх, хайр сэтгэл нь зузаан байж хөндлөнгийн гай гамшиг, муу санаатнаас хамгаалдаг гэдэг.  

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Индраанил (сапфир) чулууны ид шид
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

7 Сэтгэгдэл


  • Зочин 2015/01/22
    http://TheWeeklyJob.com/?id=326991 ene saitaar orj burtguulsneer tanid 25$ unegui orno

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/19
    Биндэръяа нь арай монголжуу нэр л дээ. Индранил гэж Энэтхэг хавийн үг байх.

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/03/15
      bishee binderya gebel dorjpalam bolno. Indraanil hi zub.

    • Зочин 2015/01/19
      *биндэрьяа

  • GEE 2015/01/17
    Мөнгө олох хамгийн амархан арга олсоон. !!!! Үнэн гэдгийг нь би өөрөө 450 доллар авч байж итгэлээ. Зөвхөн интернэт байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. Туршаад доорх $$$ http://TheWeeklyJob.com/?id=322558 $$$ ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Тэрхүү линкээ мөн адилаар бусдад тараа. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 долларт хүрэх боломжтой. Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд амжилт хүсье. Танаас ямар ч зардал гарахгүй

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/14
    Indraanil chuluu gej anh udaa sonsoj bna

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/13
    Manaid haaguur baidag yum bol

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох