МЭДЭЭ НЭМЭХ  

Дэлхийн хамгийн хачирхалтай модод

  • 2,613 уншсан
  • 3
  • 2014/04/17

Эргэн тойрны мод ургамалд бидний нүд бүр дасаж орхиод хажуугаар нь тоохгүй л өнгөрдөг. Гэхдээ манай гараг дээр ер бусын хачин төрөл зүйлийн модод бас ургадаг байна. Тэднийг харсан хүн гайхаад зогсохгүй, дуу алдан биширдэг гэнэ.

 

Бидний харж дассанаас шал өөр хэлбэр дүрстэй мод дэлхий дээр олноор ургадаг аж. Гэхдээ нутгийн оршин суугчид бол аль хэдийн нүд дасаж гайхахаа больсон байна.


Жишээ нь, баобаб модны хажуугаар нэг ч европ хүн зүгээр өнгөрч чаддаггүй, заавал зогсож гар хүрч үздэг гэнэ.


Мадагаскарт ургадаг баобаб моднууд голдуу лонх  эсвэл гүц хэлбэртэй байдаг. Ийм хэлбэр чийг сайн хадгалахад тустай байдаг болов уу хэмээн эрдэмтэд таамаглаж байна.


Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст ургадаг солонгон эвкалипт модыг далдын шидтэн бүтээсэн байх гэмээр. Үнэн хэрэгтээ байгаль ээж л ийм солонгорсон холтсыг бий болгожээ.


Эдгээр модод  хурц өнгөнөөсөө гадна аварга том хэмжээгээрээ гайхагддаг. Өндрөөрөө 70 метр хүрэх тохиолдол ч бий.


Ургамлын аймгийн бас нэг хачирхалтай төлөөлөгч бол лууны мод юм. Энэ мод жилийн цагариггүй бөгөөд зүсэж үзэхэд цусыг санагдуулам улаан шүүс нэвчин гардаг.


Камбожийн Ангкор-Ват хэмээх эртний сүмийн цогцолбор, олон зуун жилийн настай хөвөнгийн модод нь аль хэдийний нэгдмэл цул зүйл болжээ.


“ Сейба “ гэж нэрлэдэг эдгээр хөвөнгийн модод эртний балгастай хоршин амьдрахаас гадна бас гол хэсэг болон мөчрөөрөө дүүрэн өргөстэй гэнэ. Ийм гоёл чийгийг сайн хадгалдаг байна.


Инио – Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд манай гарагийн хамгийн өндөр настай мод байдаг. «Мафусаил» нэртэй  уулын нарс нь 1953 онд эрдэмтдийн хараанд өртсөн юм. Энэ нарс ойролцоогоор 4842 жилийн настай гэнэ. Одоогоор энэ гайхалтай модыг эвдэн сүйтгэхээс хамгаалж, байгаа газрыг нь чандлан нууцалж байна.


АНУ-ын Каролина мужид 1500 жилийн настай, 20 метр өндөр, 2,7 метр голчтой аварга царс ургадаг. Уг мод ургасан эдлэнгийн эзэд Энджел овогтой тул энэ мод “ Сахиусан тэнгэрийн царс “ нэрийг авчээ.


Санта-Мария-дель-Туле сүмийн орчимд манай гарагийн хамгийн бүдүүн мод ургадаг. Үүнийг мөн байгаа газрын нь нэрээр Туле мод гэдэг байна.


Энэ мод зөвхөн Мексикт тааралддаг таксодиум овогт хамаардаг бөгөөд 1500 гаруй настай болохыг эрдэмтэд тооцоолон гаргажээ. Өндөр нь 35 метр, харин диаметр нь 35 метр юм байна.


Крит аралд очвол хамгийн эртний чидун жимсний модыг үзэж болно. Энэ мод ойролцоогоор 4000 жилийн настай ажээ. Хамгийн сонирхолтой нь, одоо хүртэл үр жимсээ өгсөөр байгаа гэнэ.


Бахрейны Джебель-Духан хот орчмын элсэн цөлд 400 жилийн настай маш ховор нэгэн мод ургадаг. Бараг усгүй нөхцөлд ийм удаан хугацаанд ургасаар байгаа нь нэн гайхалтай. Иймээс эрдэмтэд энэ модонд “ Амьдралын мод “ гэсэн нэр хайрлажээ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Дэлхийн хамгийн хачирхалтай модод
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • зочин 2014/04/21
    Ямар сонирхолтой моднууд вэ?

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/04/18

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/04/18
    goy2

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох