МЭДЭЭ НЭМЭХ  

Хүний бие махбодьтой холбоотой 10 хуурамч домог

  • 11,393 уншсан
  • 15
  • 2014/01/19

Бид өөрсдийнхөө биеийг хэр зэрэг мэддэг билээ? Мэддэг болгон маань үнэн байж чадах болов уу? Эмээ, өвөөгийн амнаас, эсвэл сургууль дээрээ олж сонссон домог ярианд хуудуутай зүйл их бий.

1.Нойрондоо явдаг хүмүүсийг сэрээж болохгүй. Сэрээвэл галзуурдаг.

Үнэндээ энэ бол шал худал. Харин ч сэрээхгүй бол наад зах нь хаалга мөргөхөөс авахуулаад юу ч болж мэднэ. Тэгэхдээ тун ч зөөлөн болгоомжтой сэрээгээд оронд нь оруулах хэрэгтэй.

2. Мөс шиг хүйтэн усанд орвол хатгаа тусдаг.

Үүнийг нотлох ямар ч баримт байхгүй. Хүйтний улиралд вирусын тархалт их байдаг ч, олон хүнтэй битүү өрөө тасалгаанд байгаад байвал өвдөх магадлал харьцангуй өндөр болно. Харин организмд нэгэнт үүссэн үрэвслийг эсэргүүцэх чадвар л хүйтнээс болж суларч болзошгүй.

3. Хүн үхсэний дараа үс, хумс нь ургасаар л байдаг.

Энэ бол төөрөгдөл. Хүн амьсгал хураасны дараа арьс нь хатаж, агшдаг учир үс, хумс нь урт болсон юм шиг харагддаг.

4.Үсээ хусвал шинээр өтгөн хар үс ургадаг.

Бас л төөрөгдөл. Хүний үс яваандаа агшиж байдаг учир шинэ ургасан үснээс нарийн ширхэгтэй мэт санагддаг. Түүнчлэн үс наранд гандах нь амархан тул шинээр ургасан үс илүү хар өнгөтэй мэт харагддаг.

5. Үсний салаалсан үзүүрийг шампунь буюу ангижруулагчаар эмчилж болно.

Үсний тань үзүүр салаалсан бол тайрахаас өөр ямар ч арга байхгүй.  Сайн шампунь, ангижруулагч үсийг хамгаалж болох ч, салаалсан үзүүрийг яаж ч чадахгүй.                

6. Эрчүүд 7 минут тутамд сексийн тухай бодож байдаг.

Хэрэв энэ үнэн байсан бол эрчүүд ажил төрөл болон өөр бусад зайлшгүй шаардлагатай зүйлүүдэд анхаарлаа хандуулах ямар ч боломжгүй болно. Азаар тийм биш бөгөөд, эрдэмтэд ч хэтрүүлэг гэдгийг нь удаа дараагаар нотлоод байгаа билээ.

7. Хэлний янз бүрийн хэсгүүд өөр өөр амтыг мэдэрдэг.

Хэлний нэг хэсэг чихэрлэг амтыг мэдэрдэг байхад нөгөө хэсэг исгэлэн амтыг, гурав дахь нь давслаг амтыг... гэх мэт үзэл олон арван жилийн турш ноёрхож байсан ч эцсийн эцэст буруу болох нь тогтоогджээ. Энэ онол нь Гарвардын нэгэн профессор немец хэлнээс орчуулга хийхдээ алдаа гаргаснаас үүдэлтэй юм байна. Хүний хэлний аль ч хэсэг бүх төрлийн амтыг жигд мэдэрдэг.

8. Хүн уураг тархиныхаа дөнгөж 10%-ийг л ашигладаг.

Сэтгэл судлаач Уильям Джеймс 1800 онд энэ 10% -ийн тухай зүгээр л зүйрлэн хэлсэн гэдэг. Гэтэл хүмүүс нарийн утгыг нь ойлгоогүй мөртөө шүүрэн авч, уураг тархиныхаа 90%-ийг огт ашигладаггүй болоод явчихав. Үнэн хэрэгтээ энэ 10 % нь тархины янз бүрийн хэсгүүдийн ээлж дараалалтай үйл ажиллагаа бөгөөд үлдсэн 90%-гүйгээр юу ч биш ажээ.

9.Чихэр идвэл хүүхэд хэт хөдөлгөөнтэй болдог.

Энэ бол худал зүйл. 12 удаагийн том хэмжээний туршилтын үр дүнд хүүхдийн хөдөлгөөн, сахарын хэрэглээ хоёрын хооронд ямар ч хамаарал байхгүйг тогтоожээ. Туршилтанд чихэр, шоколад, байгалийн гаралтай гээд л бүх төрлийн чихэрлэг бодис өртсөн гэнэ. Чихэрт хэт мэдрэмтгий хүүхдүүдийг онцгойлон судалсан ч өөрчлөлт ажиглагдаагүй байна.

10.Амьтдаас болж биенд үү гардаг.

Зөвхөн хүнд халдварладаг папиллома гэдэг вирус үүг үүсгэдэг байна. Түүнээс биш амьтнаас, тэр тусмаа бах мэлхийнээс үү халдана гэж байхгүй.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хүний бие махбодьтой холбоотой 10 хуурамч домог
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

15 Сэтгэгдэл


  • ы 2016/02/23
    эрэгтэй хүн бооовоороо, эмэгтэй хүн алааараа амтлана гэж сонсоогүй юу. Нусан чапакуудаа

    0 0 Хариу бичих
  • LOL 2015/04/26
    TEGEED TARHINII HEDEN % iig ashigladag ymbe

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/07/03
    7 дахь мэдээлэл бол худлаа. Хүн хэлээрээ биш тагнайгаараа үнэрлэх мэдрэмжтэй хослуулж амталдаг. Итгэхгүй бол хэлэн дээрээ чихэр тавиад үз л дээ. Ер нь ийм сонин юм битгий бичиж бай

    2 4 Хариу бичих
    • d 2015/02/01
      Тагнайгаараа үнэрлэнэ гэж ядын амтлах гээч

    • Зочин 2014/11/27
      Бие биенийгээ хараалаар доромжлохоо болиод асуудалыг энгийнээр авч үзэе BESDA гийн хэлж байгаа зөв байлгүй яахав мэдээж хөхлөгүүдийн тусламжайгаар мэдэрдэг. Харин хөхлөгүүд яаж мэдэх вэ? мэдээж орсон зүйлийг шингэнд уусган мэдрэнэ. (учир нь хөхлөгийн мэдрэгчүүд маш жижиг хэмжээтэй учир аманд орсон макро хэмжээтэй зүйлсийг танихад хүндрэлтэй. ) Та миний хэлсэнийг шууд буруу ш..х гэж тэгвэл шингэн нь яадаг болж байна гэж таарна. Мэдээж шингэн зүйлийг бас усанд ууссан тухайн бодисын хэлтэрхий байгаа тиймээс тэрний мэдрэхийн тулд яг дээр зочины хэлсэн адилаар хүмүүс тагнаад хүргэж механик үйлдэл хийн(хүний хэл шүлсээр бүрхэгдсэн байдаг. хөхлөгүүд тус бүрийн уутанцар гэх юмуудаа тэр ч бас шүлсээр дүүрсэн гээд хэлчихье байна) хөхлөгийн мэдрэгчид мэдрэх боломжийг нэмэгдүүлж өгдөг нэг ёсондоо шахаж уутанцарт байгаа шүлсийг гаргаж бас амтлах зүйлийг уусгаж эргүүлээд тагнайнаас авахад ууссан бүтээгдэхүүн маань мэдрэгчи хүрэх боломжтой болж байгаа юм.(Магадгүй шууд даралтаар буюу хэлээ амтлах зүйлд шууд хүргэсэнээр мэдэрч болно үүнийг үгүйсгээгүй зүгээр ямар ч байсан тэр зүйл уусаж байж мэдрэгч мэдэрдэг юм шүү л гэдгийг ойлгох хэрэгтэй.) харин тагнайнд мэдрэгч байдаг эсэхийг мэдэхгүй юм гэхдээ үгүй боловуу. За тэгэхээр хүн илүү сайн амтлахын тулд танайнаадаа хүргэдэгийг хэлэх гэсэн юм. ЗОЧИНы үнэрлэхтэй хослуулдаг гэдгээ буруу хэлээгүй ээ зүгээр тагнайгаар мэдэрдэг гээд бичсэнээс ийм зүйл болсон боловуу. Хүн үнэрлэх мэдрэмжтэй амтлах мэдрэмжээ хослуулж байж амтлаж буй зүйлээ төгс мэдэрдэг гэх юмуу даа. Ийм жишээг Авдаг юм байна лээ. Хүн хэрвээ үнэрлэхгүй бол амаараа түүхий төмс алим 2ыг ялгаад идчихэж чаддагүйгээ гэсэн. Миний бичсэн зүйлсийг би нэг ШУ-ны баримтат нэвтрүүлэгээс мэдэж авсан юмшүү. Тэгэхээр худлаа бураагүй. 10 жилийн хүүхдүүд ч бас энд их байгаа байх үүнийг үзэж байгаа бол ШУ- сонирхож байгаа чинь сайн хэрэг харин илүү их судалж уг үндсийг нь мэдэж байгаарай гэж хүсье. Урт сэтгэгдэлийг маань дуустал уншсанд баярлалаа.

    • besda 2014/08/16
      saihan shaadag gar bnadaa chi.... helen deer bichil huhluguud bdag yum malaa... teruugeeree amtalna... tagna chin bituu... erguu duh we.. biologi uzsen bol oonigoo min chi en heseg deer untaj bsan yum bna

  • Худлаа 2014/03/22
    Шар үсийг нээрээ хусахад хар болоод бүдүүн ширхэгтэй аймаар өтгөн болдог ш дээ. Суганы үсээ хусах болгонд дорддог болохоор сайн мэдээд хэлж байна.

    3 1 Хариу бичих
  • rokit bay 2014/03/18
    sain uu? bi zugeer l duu zohiodog gehdee iim hudlaa ym helheer durgui hurj baina. bi ta buhend shine duu boloh MEDNE gedeg duugaa udahgui hurgene. bayrtai.

    3 0 Хариу бичих
    • xaxa 2014/08/16
      lool

  • Зочин 2014/01/24
    1. нойрондоо явах нь сэтгэцийн нэг төрлийн өвчин гэж үздэг бөгөөд тийм хүнийг сэрээх гэж оролдох хэрэггүй. харин орруу нь аятайхан залж аваачин унтуулах ёстой. хэрвээ сэрээх цочоох үйлдэл хийвэл тэр хүний сэтгэцэд өөрчлөлт орж бидний ярьдгаар галзуурна. эхний мэдээлэл чинь л гэхэд ямар ч шинжлэх ухааны баталгаагүй , сонин юм ярьсан байхад үлдсэн мэдээллүүдэд чинь ч бас эргэлзэж байна.

    5 1 Хариу бичих
  • Windows7.! - д 2014/01/23
    Hun bolgon uur bdag yum bugd chamtai adilhan bh yostoi yu te

    2 0 Хариу бичих
  • Windows7.! 2014/01/23
    Usee bi 23 gartlaa 7 hussan. Us husahad tolgoi sergej, nuuren deer huihnii toslogoos uudeltei tosnii iluudlees bolj yum gardag. Us utgurdug. Jishee ni ta biyeiinhee shar ustei buyu yamar ch har usgui hesgee husaad uz. 1 sariin dotor ter hesegt chin har us urgah bolno. Shar usnees har us ni urgun shiguu bolj urgadag tul utgun boldog gej humuus yaridag. Tiimees utgurdug gesen ug.

    2 0 Хариу бичих
  • zochin 2014/01/23
    dajgví l medee bna eniig tawísan hvn mash íh bayarlaa

    3 0 Хариу бичих
  • Зочин 2014/01/19
    nice

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/01/19
    гоё мэдээ байна

    2 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох