МЭДЭЭ НЭМЭХ  

Оросын ерөнхийлөгч Путинд халдсан 12 тохиолдол

  • 27,709 уншсан
  • 11
  • 2015/01/14

«Оросын ерөнхийлөгч» гэдэг нь эх орондоо төдийгүй, ертөнцөд ч хамгийн аюултайд тооцогдох  ажлын нэг бололтой. Ямартай ч Путин шиг 11 жилийн дотор 12 удаа халдлаганд өртсөн хүн байдаг болов уу? Шинжээчид Путиныг “дэлхийн №2 бай” гэж дүгнэсэн байна.

2000-02-24-нд Путиныг «Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч» байхад анхны халдлага болжээ. Тэр үед Хэвлэл мэдээллийн албаны дарга байсан Сергей Девятов Путиныг Санкт-Петербургт Анатолий  Собчакийн оршуулган дээр хороох гэж байсныг хүлээсэн байна. Гэхдээ хэн нэгэн амиа золиослогч биш, тодорхой байгууллага энэ ажлыг гардан удирдаж байжээ. Тусгай бэлтгэгдсэн 2 мэргэн бууч халдлага болохоос хэдхэн цагийн өмнө илчлэгдэж устгагдсан байна.


2 дахь халдлагыг 2000-08-18-19-нд Ялта хотод болох Тусгаар Улсуудын Холбооны албан бус уулзалтын үед хийхээр бэлтгэж байв. Энэ удаа түүнийг дэлбэлэн алах зорилготой байсан гэнэ. Бас л тодорхойгүй шалтгаанаар бүтэлгүйтэж гардан гүйцэтгэх ёстой 6 этгээд баригдан сураггүй болжээ.


3 дахь халдлага 2001-01-09-10-нд Бакуд хийгдэх ёстой байжээ. Иракийн иргэн Кянан Ростам гардан гүйцэтгэх ёстой байлаа. Афганистанд бэлтгэгдсэн энэ хүн Их Британы 3, Шинэ Зеландын 1 иргэнийг хороосон туршлагатай алуурчин байжээ. Азаар Азербайжаны АХЯ сайн ажиллаж алуурчныг баривчилсан байна. Түүнийг Азербайжаны шүүхээр шүүж 10 жилийн хорих ял оноожээ.


2001-10-16-17-нд Владимир Путиныг Иранд байхад 4 алан хядагч довтолж машиныг нь дэлбэлэхээр оролджээ.


2002-02-р сард Собин мужийн Погост суурингийн 38 настай И.С.Зайцев гэгч өөрийгөө Оросын ерөнхийлөгч В. Путин гэж зарлан Кремльд дайран орохоор завджээ. Тэрээр ФСО-ийн (Хамгаалалтын алба) ажилтнуудын өмнөөс эсэргүүцэл үзүүлсэн байна. Зайцевыг Москва хотын сэтгэцийн эмнэлэгт шилжүүлсэн бөгөөд цаашдын хувь заяа нь тодорхойгүй.


6 дахь халдлага мөн энэ сард болсон бөгөөд энэ удаа алан хядагч Кремль рүү биш, Ерөнхийлөгчийн тамгын газарт (Ильинкийн гудамж, 23-р байшин) нэвтэрчээ. Түүнийг цаг тухайд нь зогсоож баривчилсан байна. Тэр этгээд 5,6 мм калибрын гар буу, шингэн тэсрэх бодис бүхий лонхтой явж байжээ. Баригдах үедээ өөрийгөө буудан хөнөөсөн байна.


7 дахь халдлага 2002 оны 11-р сард болжээ. Удмуртийн нийслэл Ижевск хотын иргэн 45 настай В. Широков Путинтай хэлэлцээ хийнэ гэж хуурч ирүүлээд буудах төлөвлөгөөтэй байв. Тэр машинаа минжүүлсэн, гартаа автомат буу барьсан байжээ. Удтал ятгасны эцэст алан хядагчийг хүн амьтны хөлөөс зайдуу газар аваачиж чаджээ. ХА-хан түүнтэй бараг 1,5 цаг ярилцсан байна. Широков эцсийн эцэст Путин түүнтэй ярилцахаар ирэхгүйг ойлгоод бууж өгчээ. Түүнийг бас л сэтгэцийн эмнэлэгт хэвтүүллээ гэсэн цуурхал таржээ.


2003 оны 2-р сард “Оросын ерөнхийлөгч Владимир Путины гарт нь” гэсэн хаягтай захидал иржээ. Дугтуй дотор үл мэдэгдэх нунтаг бодис байлаа. Чухам ямар бодис байсан талаар маш нууцлан өнгөрчээ.


Харин 9 дэх халдлагад Холбооны Аюулгүй Байдлын Албаны ажилтнууд оролцжээ. Энэ хуйвалдааныг Их Британы Скотленд-Ярдын ажилтнууд илрүүлсэн байна. ХАБА-ны хурандаа агсан Александр Литвиненкогоор толгойлуулсан бүлэг Путиныг зайлуулах ёстой байв. Гардан гүйцэтгэгчид болох хошууч Понькин, Алёхин нар баривчлагдсан байна.


10 дахь халдлагыг 2008 оны 3-р сард, сонгуулийн өдөр хийхээр төлөвлөжээ. Гүйцэтгэгч нь Шахвелад Османов хэмээх тажик залуу байлаа. Тэрээр ерөнхийлөгч Медведевийг ч хамт алахаар төлөвлөж байсан гэнэ. Төрийн тэргүүнүүд Улаан талбай дээр болох тоглолт үзэхээр гарч ирэхэд нь буудахаар зэхэж байжээ. Гэвч ХА-ныхан ойролцоох байруудад нэгжлэг хийж мэргэн буучийг илрүүлжээ. Энд хэд хэдэн төрлийн зэвсэг, мэргэн буучийн винтов байсан гэнэ.


11 дэх халдлага 2009 оны 8-р сард болжээ. «Жигули» машинтай нэгэн эр Кремль рүү нэвтэрч Путинтэй уулзуулахыг шаардан, заналхийлж байсан тул баривчилжээ.


12 дахь халдлага 2011 оны 7-р сард болжээ. 30 настай үл мэдэгдэх эрэгтэй мөн Кремль рүү нэвтэрч Путинд заналхийлж байсан гэнэ.


Хачирхалтай нь, халдлага хийхээр санаархагчид бүгд баривчлагдсан боловч, бараг хэн ч шүүгдэж байсангүй. Бүгд л “сэтгэцийн эмгэгтэй” гэгдэж галзуугийн эмнэлэгт хүргэгдээд тэндээсээ ор сураггүй алга болдог байна.

Дээр өгүүлснээр Владимир Путин дор хаяж 12 удаа халдлаганд өртжээ. Дэлхийн лидерүүдээс Фидель Кастро хамгийн олон буюу 100 гаруй удаа (зарим эх сурвалжаар 600 гаруй удаа ч гэдэг) халдлаганд өртөж байсан гэдэг.

Бүр 2006 онд Америкийн Foreign Policy сэтгүүл амь үрэгдэх эрсдэл хамгийн өндөртэй дэлхийн лидерүүдийг жагсаахад Оросын ерөнхийлөгч 2-р байранд орж байжээ. 1-рт Афганистаны ерөнхийлөгч Карзай, 3-рт Венесуэлийн лидер Уго Чавес орж байсан гэнэ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Оросын ерөнхийлөгч Путинд халдсан 12 тохиолдол
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

11 Сэтгэгдэл


  • Иргэн 2015/12/09
    АНУ ерөнхийлөгчид ч үүнээс цөөнгүй халдлагад өртөж байсан, тэр бүр мэдээлдээгүй л болхоос

    0 1 Хариу бичих
    • Зочин 2015/12/14
      Chi uuruu t1

  • pidel-kastro 2015/02/12
    Pidel kastro yahav 12iin hajuud bol 300-400garui udaa alah uil ajilgaa yvagdsanshdee t1uudee

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/12/08
      negt pidel bish Fidel hoyort chamaas busad ni teneg bish

    • Зочин 2015/02/21
      Ганц энийг мэдсэнээрээ чи бусдаас ухаантай болчихгүй л дээ т1 минь!

  • bdj 2015/02/09
    mash ayultai hun orsuudiig changa garaar barij baih hytaduudiig communizmaar daramtalj baih n bidend l ashigtai

    2 0 Хариу бичих
    • Зочин 2015/12/08
      путлер хятдыг данамталлаа юу? хахах

  • GEE 2015/01/17
    Мөнгө олох хамгийн амархан арга олсоон. !!!! Үнэн гэдгийг нь би өөрөө 450 доллар авч байж итгэлээ. Зөвхөн интернэт байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. Туршаад доорх $$$ http://TheWeeklyJob.com/?id=322558 $$$ ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Тэрхүү линкээ мөн адилаар бусдад тараа. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 долларт хүрэх боломжтой. Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд амжилт хүсье. Танаас ямар ч зардал гарахгүй

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/12/09
      Чи эндээс мөнгө авсан гэнэ үү битгий худлаа шаа хэзээ ч тийм юм бдаггүй юм Энэ бол зүгээр л хүнийг хуурч байгаа новшийн сайт. Сар.болгон домайн нэрээ өөрчилч өмнөх гишүүдээ хүчингүй болгож хуурч кардны дугаар аван буруу зорилгоор ашигладаг юм блээ энэ өөрөө мөнгөө авхаар ойлгоно

  • Зочин 2015/01/15
    Ард түмнийхээ төлөө юм хийж байгаа хүний амийг бурхан харж үздэг л юм байна.

    4 0 Хариу бичих
  • ss 2015/01/15
    Мөнгө олох хамгийн амархан арга олсоон. !!!! Үнэн гэдгийг нь би өөрөө 450 доллар авч байж итгэлээ. Зөвхөн интернэт байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. Туршаад доорх http://TheWeeklyJob.com/?id=320693 ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Тэрхүү линкээ мөн адилаар бусдад тараа. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 долларт хүрэх боломжтой. Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд амжилт хүсье. Танаас ямар ч зардал гарахгүй

    0 9 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох