МЭДЭЭ НЭМЭХ  

Үр дүнтэй шүүмжлэх аргууд

  • 6,469 уншсан
  • 9
  • 2015/01/14

1930-аад оны үед Бээжин дэх Хятадын соёлын коллежийн багш Уильям Петтус тухайн үедээ тун  хачирхалтай агуулга бүхий бяцхан өгүүллэгийг орчуулан нийтлүүлжээ. Энэ өгүүллэг нь “ Хэрвээ та хэн нэгнийг харааж загнах, шүүмжлэх хүслээ арайхийн дарж тэвчиж байгаа бол эрт орой хэзээ нэгэн цагт өөрөө аюулт өвчинд өртөж болзошгүй. Иймээс дотор байгаа бүхнээ уудлан гаргаж, шүүмжилж, загнаж, хэлэх үгээ хэлж байх хэрэгтэй. Үүнд буруудаад байх юм огт байхгүй. Харин энэ бүгдийг маш зөв, соёлтой хийх хэрэгтэй” гэж эхэлсэн байжээ.

Цаашид “уран хорон үгтэй, бусдыг ам ангайлгахгүй шүүмжилж чадах суут мастер” хэрхэн болох талаар маш олон зөвлөгөө дагалджээ.

Энэ нь Шекспирийн бүх зохиолыг Хятад хэлнээ буулгасан алдарт орчуулагч, Хятадын нэрт эрдэмтэн Лян Шикюгийн <<Үр дүнтэй шүүмжлэхүй >> гэдэг номын хэсэг байсан гэнэ.

Уг нь Лян Шикю Хятадын аж амьдралтай холбоотой олон хошин жишээ дурдаж тайлбарласан ч, интернет дэх зарим үл тоогч, их мэдэгсэд үүнийг огт ойлгохгүйгээр үл барам, хоосон шүүмжлэх нь их хэмээн санах тул орхигдуулан, зөвхөн үр дүнтэй шүүмжлэх зарим аргуудаас орууллаа. Хүн хүнээ барьж идэхээс наагуур болсон өнөө үед танд зарим талаар тус хүргэнэ биз хэмээн найдна.

Үр дүнтэй шүүмжлэх аргууд:

1. Шүүмжлэхийн тулд та өөрийгөө болон цаад хүнээ маш сайн таньж мэдсэн байх хэрэгтэй.

Цаад хүнд чинь байдаг дутагдал танд бас байж болох юм. Иймд шүүмжлэхдээ эдгээр дутагдлыг нэрлэхээс зайлсхийж байвал зохино.


2. Хөгжлийн аль ч түвшингээр (боловсролын, бие бялдрын, оюун санааны, ахуй амьдралын) өөрөөсөө дор байгаа хүнийг загнаж, шүүмжилж огт болохгүй.

Та өөртэйгөө эн чацуу, эсвэл дээгүүр байр суурьтай хүнийг л шүүмжлэх ёстой. Тэр танд хариу барьж эхэлмэгцээ л өөрийгөө тантай ижил түвшинд авчирна.

Эсрэгээр, та ямар ч нэр хүндгүй нэгнийг хичнээн их шүүмжилж, загнах тусам түүнд бүр ч таатай байх болно. Та түүнд үг хэлэх боломж олгож, дараа нь өчнөөн ярих ажилтай болгоод өгчихлөө шүү дээ.


3. Яг хэрэгтэй үед нь үгээ хэлж, цагт нь болих хэрэгтэй.

Та үгээ хэлж дууссан, нөгөө хүн хариу барьсан бол болих цаг болсон гэсэн үг. Зогсож чадахгүй бол танд л эвгүй юм болно.


4. Шууд бусаар халдах аргыг ашигла!

Та хичнээн ихээр загнахыг хүснэ, төдийчинээ эелдэг, хүндэтгэж, харамссан өнгөөр яриагаа эхлэх хэрэгтэй. Ингэвэл цаад хүн таныг үнэнээсээ хандаж буйг ойлгон, ухаалаг, буурь суурьтай хүн гэж үнэлэх болно.


5. Гаднаа амгалан төрхөө хадгалж бай!

Хэрэлдэж байгаа хүмүүсийг ажиглаарай. Хичнээн чанга дуугарах тусам, төдийчинээ ихээр уурсаж байгаа биз. Зөвөөр шүүмжилж чаддаг хүмүүс зэвсгээ (үг яриагаа) чадварлагаар нууж, хэрэгтэй мөчөө иртэл хүлээж чаддаг. Цаад хүн чинь хамаг тамираа барсан хойноо ямар ч хэрэгцээгүй хэдэн үг хэлэх төдий л болох вий.


6. Шүүмжилж, хэрэлдэхдээ ч “соёлтой үг” хэрэглэж, боловсон сайхнаар ярьж бай!

Хэрхэвч 2-р сувгийн үгс хэрэглэж болохгүй. Та хичнээн зөөлөн, боловсон ярина, төдийчинээ хурцаар хатгах болно. Загнах үедээ дуртай егөөдлөө хэрэглэж харин болох юм шүү.


7. Ухарч дайр!

Хэн нэгнийг загнаж шүүмжлэхийн өмнө өөрийн сул талаа зоригтойгоор, гэхдээ тун ч өвөрмөгц маягаар дурдаад үз. Та өөрөө өөрийгөө нилээд сайн “доош нь хийж” байж үзэх хэрэгтэй. Энэ нь өрсөлдөгч этгээд таныг бүр “доош хийх” санааг үгүй хийнэ.


8. Өрсөлдөгчдөө урхи тавь!

Өрсөлдөгчдөө давагдахгүйн тулд үг бүрээ сайтар “ирлэж”, амархан хариу барьж чадахааргүй байдалд оруул. Түүний хэлсэнд хошин шинжтэй мөртлөө шударга хариу барьж сур.


9. Жижиг чулуугаар томыг цохь!

Цаад хүн чинь учиргүй том гэм хийгээгүй ч, гарцаагүй шүүмжлэх хэрэгтэй бол “гүн цүнхэл” рүү аваач. Логик аргаар, алхам алхмаар дөхсөөр түүнийг буруу үг хэлэхэд хүргэж түүн дээр нь дөрөөлөн дутагдлыг нь хэлж шүүмжилж болно.


10. Эргэн тойрондоо “онц байдал” тогтоож, боломжгүй үед ч “эвлэрэл” зарлаж чаддаг бай!

Нэг удаа нэг л хүнийг, онцгой тохиолдолд цөөн тооны хүмүүсийг хамруулан шүүмжилж, эсвэл загнаж бай. Эс тэгвээс хэтэрхий олон дайсантай болоход хүрнэ. Гол байндаа л анхаарлаа хандуул, хөндлөнгийн хүнийг бүү оролцуул. Хэрэв олон тооны хүмүүсийг хамруулан шүүмжлэх болбол эхлээд заавал “сайн санааны угаас” гэдгээ тодорхой зарлаж ойлгуулах хэрэгтэй.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Үр дүнтэй шүүмжлэх аргууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

9 Сэтгэгдэл


  • Зочин 2015/01/15
    LOL. "...интернет дэх зарим үл тоогч, их мэдэгсэд үүнийг огт ойлгохгүйгээр үл барам, хоосон шүүмжлэх нь их хэмээн санах тул орхигдуулан, зөвхөн үр дүнтэй шүүмжлэх зарим аргуудаас орууллаа..." л гэнэ шүү. Би л ухаантай мундаг болохоороо ганцаараа ойлгосон, надаас бусад нь тэнэг болохоор ойлгохгүй гээд хэлчлээ ш д. Уншигчдаа ингэж хэлж болдог юм уу айн? Хаха, би маш их харамсаж байна л гэе даа чиний зөвлөснөөр.

    4 3 Хариу бичих
    • Anuka Lhagvaa 2015/04/18
      Интернэт дэхь "зарим" үл тоогч, их мэдэгсэд... Та энэ өгүүлбэрийн зарим гэдэг үгийг л ойлгох хэрэгтэй. Монгол хэлэнд үг бүхэн тодорхой утга санааг шууд утгаар илэрхийлдэг юм шүү дээ.

    • Зочин 2015/01/16
      Яанаа ийм л тэнэг улсуудаар дүүрчихээд байгаа юм даа. хаха

  • httpTheWeeklyJobcom 2015/01/15
    Мөнгө олох хамгийн амархан арга олсоон. !!!! Үнэн гэдгийг нь би өөрөө 450 доллар авч байж итгэлээ. Зөвхөн интернэт байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. Туршаад доорх http://TheWeeklyJob.com/?id=320693 ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Тэрхүү линкээ мөн адилаар бусдад тараа. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 долларт хүрэх боломжтой. Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд амжилт хүсье. Танаас ямар ч зардал гарахгүй

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/08/31
      shal hudlaa yum baina lee, hunii huviin medeelel avah l arga

    • Bayarsaikhan 2015/01/29
      unen bol saihan l bna uzed aldaya yaj burtguleh ve

    • poahhahahaa- 2015/01/17
      poahahahahahhahahaha

  • Зочин 2015/01/15
    Танай сайт сайн юмаа гэхдээ жаахан уйтгартай юм.

    1 0 Хариу бичих
    • dafuq 2015/01/15
      zaa bolildoo gants gaigui site n shdee odoogiin baidlaar ikon.mn viva.mn hoyr l baina shdee'


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох