Олон улсын 48 цаг кино наадамд

“48 цаг-Монгол” кино наадам өнгөрсөн амралтын өдөр болж, шилдгүүдээ тодрууллаа. Энэ жил уг наадамд 24 баг бүртгүүлэн оролцсон юм. Шилдэг бүтээлийг  10 номинацид шалгаруулсан. Мөн “Үзэгчдийн нэрэмжит шагнал” олгосноос гадна энэ жилийн хувьд "шилдэг эрэгтэй жүжигчин", "шилдэг эмэгтэй жүжигчин", "шилдэг нүүр хувиргагч" гэсэн гурван номинацийг шинээр олгосон. Хамгийн олон шагнал авсан “Талх 77” баг эх орноо төлөөлөн Нидерланд улсын Роттердам хотод болох “Filmapalooza” олон улсын 48 цаг кино наадамд оролцох эрхээ авлаа.

-Шилдэг нүүр хувиргалт – “Absolute” pictures “The God”

-Шилдэг эвлүүлэг – “Талх 77” баг “Хэц”

-Шилдэг зураач – “Absolute” pictures “The God”

-Шилдэг дууны найруулга – “Талх 77” баг “Хэц”

-Шилдэг зураглаач – “Талх 77” баг “Хэц”

-Шилдэг эрэгтэй жүжигчин – “Талх 77” баг “Хэц”

-Шилдэг эмэгтэй жүжигчин – “Cinemagic ” багийн “Хагацал үгүй” ”

-Шилдэг зохиол – “Absolute” pictures “The God”

-Шилдэг найруулга – “Талх 77” баг “Хэц”

-Шилдэг бүтээл – “Талх 77” баг “Хэц” шалгарлаа.