МЭДЭЭ НЭМЭХ  

Яагаад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувцасны товч өөр өөр талдаа байдаг вэ?

  • 4,335 уншсан
  • 0
  • 2015/01/15

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувцасны энгэр өөр байдгийг 3 үндсэн шалтгаанаар тайлбарлаж болно:

1. Эмэгтэй хүний хувцасны товчийг зүүн талд нь хаддаг заншил бүр Дундад зуунаас эхтэй аж. Тэр үед товч гоёл чимэглэлийн зүйлд тооцогддог байсан тул маш үнэтэй материалаар хийгддэг байжээ. Алт, мөнгө, зааны ясан товч нь эзнийхээ чинээлэг амьдрал, дээдсийн зиндааг илтгэнэ. Үнэхээр сурвалжит язгууртнууд л ингэж чамирхаж чаддаг байв. Тэр үеийн дээдсийн хүрээлэнгийн хатагтай нар хувцсаа өөрсдөө өмсөх ёсгүй, шивэгчнээр туслуулах ёстой байлаа. Ингээд л зарц нар товчлоход эвтэйг бодож хувцасны зүүн энгэр дээр буюу товчилж байгаа хүний баруун гар талд товчийг хаддаг байсан байх. Харин эрчүүд нь дээгүүр зиндааных ч гэсэн хувцсаа голдуу өөрсдөө өмсдөг байсан тул баруун энгэрт хадсан товч тохиромжтой байж таарна. Түүнээс гадна Европын ихэс дээдэс цаг үргэлж шахам дайн тулаан хийсээр иржээ. Хэрэгцээтэй үед зэвсэг барьсан баруун гараа хувцасныхаа зүүн хормой доогуур хийж дулаацуулж болно.


2. Эрэгтэй, эмэгтэй хүний хувцсыг хооронд нь андуурахгүйн тулд товчийг нь өөр өөр талд нь хаддаг байсан гэж зарим эх сурвалжид бичсэн байдаг.


3. Гурав дахь хувилбараар: хөхүүл эхчүүд зүүн гараараа хүүхдээ тэврээд зүүн хөхөө хөхүүлбэл эвтэйхэн бөгөөд баруун гар нь чөлөөтэй үлдэж өөр зүйл хийх боломжтой болно. Энэ үед хүүхдээ баруун талын хормойгоор хучиж бас болох аж.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Яагаад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувцасны товч өөр өөр талдаа байдаг вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох