МЭДЭЭ НЭМЭХ  

Дугуйтай хотхон цөлийг ногооруулна

  • 1,978 уншсан
  • 2
  • 2014/04/18

16 хөл бүхий өөрөө явагч тэвшин дээр байрлуулсан асар том байгууламжийг анх Насагийн пуужинг зөөх зориулалтаар бүтээжээ. Харин өнөөдөр энэ хотхон цөлийг ногооруулах энхийн зорилгоор ажиллаж байна.

Цөлжих процесс жил ирэх тутам хүчээ авч байна. Энэ нь модыг их хэмжээгээр огтолж байгаа болон   цаг агаарын дулаарлын улмаас жил бүр хэдэн арван мянган үржил шимтэй бүс нутаг элсэн цөл болон хувирч байгаатай холбоотой юм.

НҮБ-ын мэдээлж байгаагаар энэ асуудалд ойрын үед тэрбум гаруй хүн өртөх магадлалтай байгаа бөгөөд Хойд Африк орчмын орнуудад өлсгөлөн гуйланчлал аль хэдийн нүүрлэж эхлээд байна.

Дугуйт хотхон анжис мэт гинжин явдалтайгаас гадна дээд хэсэгт орших аварга том агаарын бөмбөрцөгүүд хуримтлагдсан усны конденсацийг шингээж байдаг.

Боловсруулах газраа очоод машин бөмбөрцөг доторх усаар хөрсийг зөөлрүүлж дараа нь хагалж эхэлнэ. Дараа нь үр суулгах, бордох, услах ажиллагааг хийнэ.

Malka Architecture ба Yachar Bouhaya Architecture гэсэн 2 компанийн хамтын бүтээл болсон энэ өөрөө явагчийн дараагийн загвар нь Сахарын цөлийн гүнд орохгүй, зах хавиар нь явж элсийг тогтоох чиглэлээр ажиллах юм байна.

Энэ байгууламж нарны цахилгаан станц, салхин хөдөлгүүр, цөлийн өдөр шөнийн температурын зөрүүний хүчээр эрчим хүч гаргаж авдаг генератор зэргээс бүрдэнэ.

Онолын хувьд машины эрчим хүч тавцан дээрээ байрлах бяцхан хотын / орон сууц, албан газар, сургууль, цэцэрлэг, хүмүүсийг хүнс тэжээлээр хангах ХАА-н эдэлбэр газрыг оролцуулаад / амьдралыг тэтгэхэд хангалттай хүрэлцэхээр ажээ.

Эрдэмтэд одоо Сахарын цөлийн мароккогийн хэсэгт ажиллах машины улам боловсронгуй төсөл дээр ажиллаж байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Дугуйтай хотхон цөлийг ногооруулна
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • zochin 2015/08/26
    john carter deer gardag hottoi tustei haragdaj bna hehe

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/13
    Gaihamshigtai baiguulamj yum aa. Nasa giihan ch mundag shuu

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох