МЭДЭЭ НЭМЭХ  

Цөлийн талаарх зарим сонирхолтой баримтууд

  • 2,154 уншсан
  • 3
  • 2014/04/18

 

Египтийн газар нутгийн 95 хувь нь элсэн цөл байдаг.


Дэлхийн хамгийн халуун, хамгийн хуурай газар бол Үхлийн хөндий бөгөөд энд 44 зүйлийн хэвлээр явагч, 15 зүйлийн шувуу, 12 зүйлийн амфиб, сүүгээр бойжигчид 40 зүйл, загас 13 зүйл, 545 зүйлийн ургамал байдаг гэнэ.


Сахар бол хэмжээгээрээ  Антарктидийн дараа хоёрт бичигдэх том: 9 000 000 хавтгай дөрвөлжин километр талбайтай, дэлхийн хамгийн халуун цөл юм.


Цөлийн уугуул амьтан болох геккон гүрвэлүүд зовхигүй учир нүдэн дээрээ байдаг тунгалаг хальсан бүрхүүлийг байнга долоон чийглэж байдаг.


Харин Намибийн цөлд амьдардаг өөр нэг төрлийн гүрвэлүүд яг эсрэгээр хийдэг байна. Эндэхийн элсэн манхан дээгүүр үе үе манан татахад гүрвэлийн нүдэнд чийг хурдаг. Гүрвэл түүнийг долоож харангадах аюулаас аврагддаг байна.  


Салхи нэг хоногт Сахарын цөлөөс сая орчим тонн элс тоосыг хийсгэн аваачих чадалтай. Хэрэв энэ элс шороог галт тэргэнд ачвал цувааны урт нь 400 км үргэлжлэх гэнэ.


Сахарт Тегази гэдэг хот байх ба эндэхийн олон байшинг чулуужсан давсаар барьжээ. Энэ бол дэлхийн хамгийн хуурай газруудын нэг тул оршин суугчид нь бороо орж байшинг хайлуулах аюулаас айдаггүй аж.


Сахар 2700 орчим жилийн өмнө уур амьсгалын өөрчлөлтийн улмаас бүрэн цөлжиж дууссан байна. 6000 жилийн өмнө, эртний Египет улсын үед Сахар ой модоор хучигдсан нуур цөөрөм бүхий газар байжээ.


Цөлд өндрөөрөө 180 метр хүрдэг иймэрхүү манхан олон бий.


Атакамын цөлийн энэ хэсэгт бороо оролгүй 400 жил болжээ.


Тэмээн хөсөг, явган зам, авто замуудын аль аль нь хоорондоо 100 км зайтай байрласан усан сангуудыг дайран өнгөрдөг.


Сахарт жилд 160 000 зэрэглээ бий болдог. Тэд хоорондоо харилцан адилгүй: босоо, хөндлөн, мяралзсан, тогтвортой гээд л янз бүр байдаг. Бүр зэрэглээг хаана харж болохыг заасан газрын зураг хүртэл бий. Энэ зурагт хаана уул, хаана баян бүрд, худаг ус, дал модны төгөл харагддагийг тэмдэглэн зурсан байдаг.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Цөлийн талаарх зарим сонирхолтой баримтууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • 23 2014/05/19
    2 gurveliinxee zuragiig solichij er gexdee goy medee bna

    0 0 Хариу бичих
  • Saikhnaa 2014/05/04
    Uneheer sonirholtoi , Goy site shuuuu ^^

    1 0 Хариу бичих
  • зочин 2014/04/21
    Танай сайт надад их таалагддаг. Би унших дуртай. Улам сонирхолтой зүйл бичиж байгаарай.

    3 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох