Завгүй ээжүүдэд зориулсан хивс цэвэрлэгээний чухал зөвлөмж

Хивс нь тоос,шороог өөртөө байнга шингээж байдаг бөгөөд тоосны бөөгнөрөл, нян, тоосны хачигийг бий болгож байдаг нь бага насны хүүхдийн харшил үүсэх, өвчлөх суурь болох тохиолдол цөөнгүй байдаг. Иймд хивсийг үр дүнтэй цэвэрлэж, хайртай гэр бүлийнхээ эрүүл мэндийг хайрлан хамгаалах зөвлөгөөг хүргэж байна.

Улирал бүр зориулалтын бүтээгдэхүүнээр цэвэрлэгээ хий

Та улирал бүр гэрийнхээ хивс, дрож, хивсэнцэрийг зориулалтын угаагч бүтээгдэхүүн эсвэл зориулалтын цэвэрлэдэг компаниар цэвэрлүүлж байх нь зүйтэй. Таныг хаалга болон цонхоо онгойлгох бүрд гаднаас гэрт тань навчны хэлтэрхий, тоос шороо, шавхай болон бидний нүдэнд үл үзэгдэх утаанаас үүдэлтэй тортог гэх мэт бохирдлууд таны хивсэнд шингэж байдаг.  Хэрвээ та улирал бүр цэвэрлэж байвал та энэ бүх тоос шороо болон бусад бохирдлыг бүрэн шингэхээс өмнө устгах боломжтой юм.  Мөн зөвхөн цэвэрлээд зогсохгүй та зориулалтын хивс цэвэрлэгээний бүтээгдэхүүнээр цэвэрлэснээр таны хивснээс үнэртэх үнэр нь танд болон гэр бүлд таатай байхаас гадна хивсний ашиглалтын хугацааг уртасгаж байдаг. Хивс нь гэрийг тааламжтай үнэртэй болгоход ашиглаж болох хамгийн хялбар арга юм.

Хэзээ ч бүү асгасан шингэнээ үр

Энэ нь бидний бага насандаа сурсан зүйлтэй огт уялдахгүй сонсогдож байгаа биз? Хэзээ ч хамаагүй ямар нэгэн зүйл хивсэн дээр асгарахад бидний хувьд хамгийн түрүүнд хийдэг зүйл бол алчуур авч, үрэх явдал байдаг. Магадгүй энэ аргыг  сайн арга гэж бодож байгаа байх, гэвч энэ үйлдэл тань  тухайн толбыг хивсний ширхэг бүрт нэвт шингэхэд тусллдаг байна. Толбыг зөв арилгах нь таны хийх ёстой зүйл ба цаасан алчуур эсвэл хөвөн алчуураар бөмбөлөг хийж, асгарсан хэсгийн дээгүүр зөөлнөөр шингэнийг бөмбөлөгт шингээж эхлээрэй.   Асгарсан шингэнийг цэвэрлэхдээ хивсний ширхэгийн дагуу зөөлөн шингээх хэрэгтэй.

Хүн их явдаг хэсгийн хивсэндээ илүү их анхаарал хандуул

Та яг одоо өөрт ойрхон хивс, дрожоо харвал хүн их явдаг хэсгүүдээр илүү цайрч, хуучирсан байгааг анзаарах болно. Жишээ нь шат, зурагтын урд тал болон боломжтой бол зочны өрөөнөөс хөргөгч хүртэлх зайг тэр чигт нь байнга маш сайн хянаж шалгаж байх хэрэгтэй. Тус хэсгүүдээр бохирдол ихтэй байдаг ба удаан хугацааны туршид хуримтлагдсан бохирдол нь гүн толбо болж цэвэрлэхэд маш хэцүү болдог.

Хамгийн сайн арга бол тоосыг тоосны мангасаар өдөр бүр соруулах

Мэдээж хамгийн сайн арга бол та тоосоо тоосны мангасаар өдөр бүр сайн соруулах явдал юм. Ингэснээр таны гэрт тогтсон тоос шороо бохирдол нь шингэх толбо болох боломж олголгүй хурдан шуурхай цэвэрлэгдэх боломжийг олгож байдаг.