МЭДЭЭ НЭМЭХ  

Дэлхийн хамгийн том хий үзэгдлийн хот

  • 16,305 уншсан
  • 31
  • 2014/04/19

Хятад улс эдийн засгаа үлэмж хэмжээгээр туйлдуулан байж бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг ээлж дараалан хэрэгжүүлсээр байна. Тухайлбал, Өвөр Монголын Ордос хотыг 1 сая хүн амьдрахаар бодож барьж байгуулсан ч өнөөдрийн байдлаар уг хотод 20 мянган хүн оршин сууж, байшин барилгын 98% нь эзгүй хоосон байдаг ажээ.

Энэ улсад олон хот, худалдаа үйлчилгээний газрууд, нисэх буудлууд болон дэд бүтцэд хамаарах төрөл бүрийн байгууламжууд хэдэн сар жилээр эзгүйрэн хоосрох нь жирийн үзэгдэл болжээ. Харин Хятадын засгийн газраас эдгээр объектууд удалгүй эзэнтэй болж, “ үнэд орно “ гэдэгт итгэлтэй байгаагаа нэг бус удаа мэдэгдсэн байна.

Өвөр Монголын Ордос хотын оршин суугчдын ердөө 17% нь монголчууд боловч, энэ хотыг монгол хэв загвараар барихаар шийджээ.

2010 он гэхэд 355 хавтгай дөрвөлжин км талбайд 1 сая хүн ам оршин суух хотыг үндсэндээ барьж дууссан байна. Гэвч 2013 оны эцэс гэхэд Ордос хотын газар нутгийн 2%-д дөнгөж 20 000 хүн аж төрөн амьдрах болжээ.

2008-2009 онд барилгын гүйцэтгэгч компани орон сууцны үнийг 1м/кв нь 10-11 мянган доллар гэж тогтоож байсан бол өнөөдөр энэ ханш 2-3 дахин унаж, 4-4,5 мянган доллар болжээ. Хэдий тийм боловч энэ нь сард 400-500 долларын цалин авдаг Өвөр Монголын хөдөөгийн хүн амын хувьд дааж давшгүй өндөр үнэ юм.

Эзэнгүй байгаа орон сууцнуудыг Хятадын засгийн газар ахмад дайчдад зориулан худалдаж авахаар завдаж байгаа боловч, тэд нь ердөө 20-25 мянган хүн учир хот дүүргэлтийн хувь үсрээд л 2,5% болох ажээ.

Өнгөрсөн 3-5 жилийн турш гүйцэтгэгч компаниуд хоосон хотын дэд бүтцийн үйлчилгээ: гудамж талбайн цэвэрлэгээ, засвар, хамгаалалт, гудамжны гэрэлтүүлэг, ногоон байгууламж зэрэгт сар бүр 10-12 сая доллар зарцуулж, маш их алдагдалтай ажиллаж иржээ.

Кангбаши мужид нүүрс болон бусад ашигт малтмалын баялаг ордыг илрүүлсэн нь Ордос хотыг байгуулах төслийн суурь болсон гэнэ. Энд тэнгэр баганадсан өндөр офисууд, засаг захиргааны төв, музей, театр, спорт цогцолбор агшин зуур сүндэрлэн боссон гэдэг.

Мөн дундаж давхаргынханд зориулсан тохилог гоёмсог байшингуудтай дүүргүүд олноор баригджээ. Гэвч 1 сая хүнд зориулсан энэ хотод хэн ч амьдардаггүй нь асуудал болоод байна.

Энэ хурдаар бол Ордос 40-50 жилийн дараа л хүн ам бүрэн суурьшсан хот болох тооцоо гарчээ.

Хоосон хотын зарим зургийг сонирхоно уу.

Эл хуль машин зам дээр скейтбордоор ханатал гулгасан ч болно.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Дэлхийн хамгийн том хий үзэгдлийн хот
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

31 Сэтгэгдэл


  • Зочин 2015/09/10
    bitgii hun amidraasai

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/09/03
    хэргээс баахан хятад авчирч сууршуулах санаатай байсан биз. тэглээ гээд ирэхгүйл дээ урагшаа чиглэлд л амьдардаг хүмүүс шүү дээ.

    0 0 Хариу бичих
  • Zochin 2015/09/03
    End azarganii notsoldoon zuragtai tustei barimal baina uu daa. Aimaar haramlah setgel turdug bn sh dee

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/12/23
    Манайд бариад өгсөн бол би лав амьдрах байсан даа

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/26
    Хүүе ээ худлаа яриад байгаачээ. Хаанаас авсан мэдээлэл вэ? энэ чинь. Би 2 жилийн өмнө Өвөр Монголоор тойрон явсан. Ордос хот чинь түм түжигнэж бум бужигнаж байдаг газар ш дээ. Ийм худлаа мэдээлэл тавихаа билиочээ

    1 1 Хариу бичих
    • Зочин 2014/10/28
      shine ordos huuchin ordos gej bdiin '

    • TRUTH 2014/10/26
      chi hotiin tovoor n yavsan bna teneg har malaa

  • Зочин 2014/05/29
    асар том нутагтай 50 сая малтай маш их ашигт малтмалтай монголын 2 сая гаран хүний амьрал өдрөөс өдөрт муудаж байна ,бид үнэхээр муу удирдагчидтай ,

    14 1 Хариу бичих
    • Зочин 2015/09/03
      2 bish 3 sayashuu

  • Зочин 2014/05/23
    Ордосч биш өчнөөн ийм хотууд бгаа ш дээ эрээнээс бээжин орох зам даг лав арваад ийм хоосон бүтээн байгуулалт харагддаг шүү

    1 0 Хариу бичих
    • Зочин 2014/10/26
      ugui gesen hun alga Gehdee ordos hamgiin tom n

  • Зочин 2014/05/14
    Manai Mongol hot toloblot why iim bish yum bee

    3 0 Хариу бичих
  • Mongol 2014/05/12
    Bi ene hotod ochij uzsen. Yarih yumgui saihan gazar bn lee. Buur tegtlee hoison gazar bish l bn le. Buteen baiguulalt gedgiig utgaar ni hiisen, nutgiin uuguul humuust zoriulj hyatdiin ali ch hotod bgui suliin ueiin surguuli soeol geed buhniig l barisan bna lee. Yagaad saihniig ni harj chadahgui dandaa har haranhui sanaagaar yumiig harj bdag bnaa humuus

    0 0 Хариу бичих
  • sara 2014/05/01
    usgui hot

    0 0 Хариу бичих
  • mangas 2014/04/23
    hytadiin har hairtsagnii bodlogo ireeduin mongolchuudiin horih lager bgaa ymdaa

    1 4 Хариу бичих
  • zochin 2014/04/23
    nad metiin bair awah gj zowj bga ydarsan mongol humuust zoriulsiin bishuu haha boldogson bol ochood saihan neg bairiig ni awaad ajilj amidrah yumsan

    0 1 Хариу бичих
    • Зочин 2014/04/30
      yag l tm zorilgotoi chi uguushind ni oroh vii

  • zochin 2014/04/23
    Ovorlogchid ordosiig ezengui hot l gedeg yum bnle

    0 3 Хариу бичих
  • j 2014/04/23
    mundag bn shde.manaih tegsen chini ene zergiin hot bariad ger horoolliinhoo asuudliig ch tsegtselj chadahgui l bgaa shu de! archaagui uls torchidtei!

    3 0 Хариу бичих
  • .... 2014/04/19
    Mongoliin BOO nuudiig iishee yawuulchuul

    5 0 Хариу бичих
    • Зочин 2015/11/04
      Odoonii boo nar cdeee

    • Зочин 2015/09/04
      Өөрийн ёс заншилруугаа ус цацчаад хэний юмыг манайх гэж яваа бол...лал ?будда ?христ ?, Бөө мөргөл тэнгэр шүтлэг байгаагүй бол монгол гэж улс аль хэдийн арчигдчихсан байгаа.Юун тэр дэлхийн тал энээ тэрээ.

  • Зочин 2014/04/19
    teged suns nı hna bgan

    2 0 Хариу бичих
    • Зочин 2014/04/22
      Шууд утгаар нь ойлгоод байгаа маанаг байна л даа чи

    • bgerel 2014/04/22
      sunstei gesen ug ch yag bishee,hyataduud hungui shaham hotuudaa sunstei hot gej heldeg yum bn lee har yariagaaraa bol

    • Anuka 2014/04/19
      hehe eron ingej nerledeg ym bnalee. bas ihenh ailuud bairandaa orjood buzaad nuusen, udaan togtdoggui bsan gedeg ym bnlee

  • Basketball 2014/04/19
    ene stadiond n tultal sags togloh yumsan sunstei hha

    0 0 Хариу бичих
  • FuckChina 2014/04/19
    Ed nar ch udahgui zorisondoo khvrehn dee anhnaasaa zoriud en hotiig Bvren erkht tusgaar togtnoson manai ulsiin irgeded zoriulsan bh magadlal undur bidniig oron suuts vnegui aw gehed l........Vndesnii maani ayuulgui baidal yamar hemjeend khvrekh ve...

    14 1 Хариу бичих
  • gena 2014/04/19
    ter towuudeer ni duuren l humuus baidiim biee tednees awchruuldguum ba shal zawharsan yum

    2 0 Хариу бичих
  • Dashka 2014/04/19
    Манайд л шинэ хот хэрэгтэй байна даа. Асар том газар нутагт энэ нэг Улаанбаатарт ингэж чихцэлдэх ч гэж

    19 0 Хариу бичих
    • mongolhun- 2014/10/26
      Ene zugeer ch hooson hot bish bhaa ovor mongolchuudig uusgaad daraa ar mongolchuudtai oirtoh gsn sanaa tsaana ni yvj bgaadaa


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох