МЭДЭЭ НЭМЭХ  

Хүн бүрийн мэдэж байвал зохих сэтгэл зүйн овжин аргууд

  • 24,008 уншсан
  • 11
  • 2015/01/17

Эдгээр зүйлс нь амьдралыг амар хялбар болгож, стрессээс хурдан гарахад тусална. 

Бүлэг хүмүүс инээлдэх үед хүн бүр өөртөө таалагддаг нэгэн рүүгээ хардаг. Эсвэл дотносох хүсэлтэй байгаа хүн рүүгээ харна.


Та чухал, хариуцлагатай үүрэг гүйцэтгэх гэж байна. Сандраад байвал бохь зажил. Юм идэх нь аюулгүй байдлын дохиог дотоод ухамсарт өгдөг тул та аяндаа тайвшрах болно.


Хэн нэгэн нь тань руу хашгичаад байвал тайван байдлаа хадгалан суу. Энэ нь түүнийг улам уурлуулж болох ч, дараа нь тэр ингэсэндээ ичих болно.


Хүний хэлсэн хариу танд таалагдахгүй, эсвэл дутуу дулимаг санагдвал лавлан асуухын хэрэггүй, зүгээр л нүд рүү нь анхааралтай, асуусан шинжтэй хар. Тэгвэл тэр яриагаа цааш нь  үргэлжлүүлэхээс өөр аргагүй болно.


Нүүрний хувиралд сэтгэлийн хөдөлгөөн нөлөөлдөг гэдэг, гэхдээ бас урвуугаар байж болно. Та аз жаргалтай байхыг хүсвэл сайхан инээмсэглэ. Үр дүнд нь та үнэн сэтгэлээсээ инээх  болно.


«Миний бодож байгаагаар...», «Надад... санагдаад» гэх мэт үгийг яриандаа аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй. Энэ нь өөртөө итгэлгүй байх шиг ойлголтыг бусдад төрүүлдэг.


Том зүйл дээр татгалзсан хүмүүс жижиг зүйл дээр хялбархан буулт хийдгийг санаарай.


Өөртөө итгэлтэй байдал, тодорхой ажлын чадвар хоёрыг хүмүүс хооронд нь их андуурдаг. Чадаж байгаагаа тодорхой харуулсан нэгнийг л хүмүүс дагадаг.


Хэрэв та олон хүнтэй харьцдаг ажилтай бол ардаа толь тавьчих. Хэн ч өөрийгөө ууртай, муухайгаар харахыг хүсдэггүй.


Хэн нэгэн нь таныг хурал дээр шүүмжилж магадгүй байгаа бол та зориуд түүнтэй зэрэгцээд суугаарай. Ингэсэн тохиолдолд тэр зөөлөрч, төлөвлөж байсан шигээ хурц, ширүүн хэлж чадахгүй болно. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хүн бүрийн мэдэж байвал зохих сэтгэл зүйн овжин аргууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

11 Сэтгэгдэл


  • Зочин 2015/01/20
    Minii nud ruu hun harwal bi yu ch hiilgej chadna

    0 6 Хариу бичих
    • Зочин 2015/08/04
      za shaal daa hahahaha

  • tsengeg 2015/01/19
    Aytaihan ym bn

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/19
    ymar aytaihan medeelel we

    0 0 Хариу бичих
  • hi 2015/01/19
    http://TheWeeklyJob.com/?id=324204 zaluusaa ene site ruu orood burguuleere hergete ym bn register heseg dr oorooiinhoo tuhagia bichiied l burguuled hangalta

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/19
    ene estoi ogoojtei medeelel blaa

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/19
    Woow dahiad baigaa yu?

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/18

    0 0 Хариу бичих
  • good 2015/01/18
    Bas gants negiig n medej baihad iluudehgui medeelel baina. Good job

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/17
    UNEHEER SNOIRHOLTOI MEDUUSHTEI ZUILS BN

    1 0 Хариу бичих
    • Зочин 2015/08/04
      yag uneniig helhed sonirholtoi yum bol alga chi eniig amidral deer turshij uzeed ooriigoo erguu sda gedgee mederne


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох