МЭДЭЭ НЭМЭХ  

Вайнвиллийн аллага

  • 16,041 уншсан
  • 5
  • 2015/01/17

1928-03-10-нд Лос–Анжелес хотын 9 настай Уолтер Коллинз хүү ор сураггүй алга болжээ. Энэ явдлын улмаас хотын Цагдаагийн газрын удирдлага солигдож, зарим нэг хуулийн заалтууд өөрчлөгдсөн билээ. Гэхдээ ийм үр дүнд хүртэл бүтэн 2 жил шаардагдсан юм. 


Кристин Коллинз


Хүүхэд алга болсноос хойш 5 сарын дараа хатагтай Кристин Коллинзод хүү нь амьд мэнд олдсон тухай дуулгажээ. Гэвч цагдаагийн газрын дарамт болон хүүхдийн мэдүүлгийг үл хайхран эмэгтэй түүнийг хүлээн авахаас татгалзсан байна. Учир нь энэ түүний хүү биш байжээ. Кристин эрлийн ажиллагааг үргэлжлүүлэхийг цагдаагийнхнаас шаардаж байсан бөгөөд түүний идэвхтэй үйл ажиллагаа цагдаагийнхныг сөрөг “арга хэмжээ” авахад хүргэжээ. Түүнийг «нийгэмд аюултай этгээд» гэж зарлан, «код 12» тушаалаар сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хорьсон байна. Ингэж цагдаагийнхан алдаагаа нуухыг оролдсон хэрэг.


Уолтер Коллинз, Артур Жейкоб Хатчинс


Хэд хоногийн дараа хуурамч хүү үнэнээ хүлээж, өөрийгөө Айова мужаас ирсэн Артур Жейкоб Хатчинс гэдэг, тэрээр шүтдэг жүжигчин Том Миксийг харахын тулд л Лос-Анжелест ирсэн, алга болсон хүүгийн дүрд тоглох нь үнэгүй жуулчлах сайхан боломж байсан тухай мэдүүлжээ.

Энэ түүх олон нийтийн анхаарлыг ихэд татаж, Лос-Анжелесийн цагдаагийн байгууллагын хүнд суртал, урагшгүй ажиллагаа, дур зоргоор хэрцгийлэх явдлыг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал, цуглаан газар сайгүй болж эхлэв. Энд шашны номлогч Густав Бриглеб гэх хүн ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна. Цагдаагийнхан Кристин Коллинзийг эмнэлгээс гаргаж, эрэл хайгуулын ажлыг дахин эхлэхээс өөр аргагүйд хүрчээ.


 Сара Луиза Норткот, Гордон Стюарт Норткот


Хожим нь олж тогтоосноор Уолтер Коллинз болон бусад хүүхдүүд Норкот овогт эх хүү хоёрын  бэлгийн хүчирхийллийн золиос болж алуулсан байжээ. Тэд аллгага үйлдэхдээ тэр үед 13-15 орчим настай байсан зээ дүү Сэнфорд Уэсли Кларкийг уруу татан оролцуулдаг байв. Хүүхдүүдийг Вайнвилль эдлэнд хорьж байжээ.

Энэхүү болсон явдлыг үндэслэн Клинт Иствуд “Солигдсон хүү” киног хийсэн байна. Бодит үйл явдлыг бага зэрэг өөрчилсөн ч, гол агуулга нь яг хэвээр буусан юм. Кинонд алдарт Анжелина Жолигийн бүтээсэн Кристин Коллинзийн дүр, түүний эр зориг, цагдаагийнхны бусармаг явдлыг эсэргүүцсэн тэмцлийг нилээд тод гаргаж өгчээ. Энэ эмэгтэй хүүгийнхээ цогцсыг олж чадаагүй тул насан эцэс болтлоо тэмцсээр, эрж хайсаар байсан гэдэг.


Түүнийг сэтгэцийн эмнэлэгт хорьсон явдал нь Лос–Анжелесийн цагдаагийн газрын удирдлагыг огцруулаад зогсоогүй, «түвэг удсан» иргэдийг хашраадаг цагдаагийнхны тусгай арга буюу «код 12» -ыг хүчингүй болгож чадсан юм.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Вайнвиллийн аллага
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

5 Сэтгэгдэл


  • zochin 2015/09/20
    msnaid kod 12 bga nuuts shuu dee

    0 0 Хариу бичих
  • Zochin 2015/02/14
    manaid cod 12 bgaa yu?

    1 0 Хариу бичих
  • bbbbbb 2015/02/09
    Aimaar burhan min

    0 0 Хариу бичих
  • wonder 2015/02/09
    киног нь үзсээн. өрөвдөлтэй юм байна лээ бас хэрцгий. энэ кино бодит явдлаас бүтээгдсэн гэдгийг одоо л мэдэж байна. ямар хэрцгий юм бэ

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/17
    Aimar um iim herguud zunduu boldog bhdaa

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох