Т.Номин-Эрдэнэ өсвөрийн Азийн аварга боллоо

Арабын Бүгд Найрамдах Эмирт улсын Фужайрах хотод өчигдөр өндөрлөж буй боксын өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд “Хилчин” клубын тамирчин Төгсжаргалын Номин-Эрдэнэ 57 кг-ын жинд түрүүллээ.

Т.Номин-Эрдэнэ “Хилчин” клубын дасгалжуулагч, спортын мастер Ж.Еркиний шавь юм. Тэрбээр өсвөрийн Азийн аварга болж буй Монголын анхны эмэгтэй боксчин болж байна. 

Тус тэмцээнд оролцож буй бусад тамирчдын хувьд хөвгүүдийн 63 кг-д Чулуунтогтохын Элбэг, охидын 48 кг-д Даваазоригийн Номин-Эрдэнэ нар тус тус хүрэл медаль хүртлээ.