МЭДЭЭ НЭМЭХ  

Марк Зукербергийн тухай сонирхолтой 10 баримт

  • 578 уншсан
  • 1
  • 2015/01/18

Өдгөө 30 настай Марк Зукерберг дэлхийн хамгийн залуу тэрбумтан, өсвөр насандаа дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээ Facebook-ын эхийг тавьсан билээ.
Харьцуулбал түүний насан дээр Стив Жобс анхны Макинтош компьютерээ гаргаж, Билл Гэйтес анхны Windows хувилбараа бүтээж байсан юм.
Энэ гоц ухаантан залуугийн тухай сонирхолтой бас хөгжилтэй 10 баримтыг дэлгэж байна.

Марк Зукербергийн тухай сонирхолтой 10 баримт

1. Зукерберг улаан, ногоон өнгө ялгадаггүй харааны эмгэгтэй тул хамгийн сайн харж чаддаг хөх өнгөөрөө Facebook-ыг бүтээсэн гэнэ.

Марк Зукербергийн тухай сонирхолтой 10 баримт

2. Дунд сургуульд байхдаа тэр Synapse хэмээх хиймэл оюун ухааны програм зохиосон тул хүмүүсийн анхааралд өртөж AOL, Microsoft компаниуд түүнийг авах гэж санал тавьж байжээ. Угийн л гоц хүн байж.

Марк Зукербергийн тухай сонирхолтой 10 баримт

3. Тэр өдөр бүр нэгэн ижил саарал өнгөтэй футболк өмсдөг. Түүнийгээ үргэлж зав багатай байдаг тул өглөө босоод хувцаслахад нь цаг хэмнэдэг юм гэж тайлбарлажээ. Залхуу юмуу эсвэл даруу хүн бололтой.

Марк Зукербергийн тухай сонирхолтой 10 баримт

4. Чөлөөт хувцаслалтыг эрхэмлэдэг тэр 2009 онд өдөр бүр зангиа зүүдэг байжээ. Энэ нь дэлхийн эдийн засгийн хямрал болж байсан ч тэдний компани хүчтэй байгаа гэдгээ харуулах гэж тэгдэг байсан гэж хожим тайлбарлажээ. Хөөрхөн санаа :-)

Марк Зукербергийн тухай сонирхолтой 10 баримт

5.Тэр цагаан хоолтон гэдэг ч хэрвээ мах идэх бол зөвхөн өөрийн агнасан амьтны мах иднэ гэж нэгэнтээ ярьж байжээ. Гэхдээ түүний Facebook хуудаснаас харахад Macdonalds зэрэг түргэн хоолны зураг дээр зөндөө “like” дарсан байдаг гэнэ. Ойлгомжгүй этгээд бололтой.

Марк Зукербергийн тухай сонирхолтой 10 баримт

6. 2010 оны 10 сард Зукерберг өөрийн ажилчидтайгаа хамт өөрийнх нь тухай бүтээгдсэн “The Social Network” киног үзэхээр театрт очсон байдаг. Түүний дараа тэр өөрийнхөө дүрийг нэлээд шүүмжилжээ.Ичсэн юм уу эсвэл голсон байх.

Марк Зукербергийн тухай сонирхолтой 10 баримт

7. Тэр Beast нэртэй Унгар хоточ үүлдрийн нохойтой бөгөөд уг нохой нь 1.5 сая фэнтэй Facebook хуудастай гэнэ. Нохой нь хүртэл од юм.

Марк Зукербергийн тухай сонирхолтой 10 баримт

8. Тэр 290,000 твиттер дагагчтай боловч дөрвөн жилийн хугацаанд 19-хөн удаа жиргэж, бүр бүтэн 15 сарын хугацаанд ганц ч жиргээгүй байдаг гэнэ. Хэнэггүй хүн ч юм уу.

Марк Зукербергийн тухай сонирхолтой 10 баримт

9. Хэдэн жилийн өмнө тэр эхнэр болох Присцилла Чанд бадмаараг шигтгээтэй хуримын бөгж бэлэглэсэн. Энэ нь 25,000$-ын үнэтэй байсан нь олны шүүмжлэлд багагүй өртсөн юм. Учир нь тэр үед мань эр 19 тэрбумын хөрөнгөтэй болоод байжээ. Арай ч харамч хүн биш байлтай, энгийн байх дуртай юм болов уу.

Марк Зукербергийн тухай сонирхолтой 10 баримт

10. Хэрвээ Зукерберг 80 насална гэж үзвэл тэр өдөр бүр 300,000$ зарцуулж чадахаар хөрөнгөтэй гэнэ. Мөнгө тэр хүний хувьд утгаа алджээ.

Марк Зукербергийн тухай сонирхолтой 10 баримт

Эцэтс нь хэлэхэд тэрээр дэлхийн хамгийн даруухан баячуудын тоонд багтддаг юм.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Марк Зукербергийн тухай сонирхолтой 10 баримт
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Hulan 2015/01/19
    Za tanii oldog mongiig osoghod enehuu link tuslah bolno http://THeWeeklyJob.com/?id=323969 enehuu linkeer butguulhed tand ooriin link ogoh ba ta terhuu linkee humuust ilgeesneer 300 $-s deesh bolwol sariin 26-30 nii hoorond westron union bon money gramaar awha bolomjtoi yum.za aldah yumgui sanaa shuu.

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох