Дэлхийг өөрчилсөн ГАЙХАМШИГТ БҮТЭЭЛҮҮД

21 дүгээр зуун бол мэдээлэл, техник технологийн эрин үе. Тиймээс ч техник  технелоги хөгжихийн хэрээр биднийг хүрээлэн буй зүйлс нүд эрмэх зуур л хувьсан өөрчлөгдөж, шинэ шинэ технелогиуд нэвтэрсээр байна.  Чухам  ямар ямар дэвшилтэт нээлт, техник технелоги нэвтэрч, түүний ач тус хүн төрөлтхнийг бидний амьдралд эерэг нөлөөлөл авчирсан бэ? Бидний хэрэглэж буй ухаалаг гар утас л гэхэд анх гарснаасаа хойш илүү боловсронгуй болтлоо нэлээдгүй хугацааг туулсан.  Тэгвэл уншигч та бүхэнд хүн төрөлхтний амьдралд гайхамшигт өөрчлөлт авчирсан технелогиудыг танилцуулъя.

Гар утас

“Моторола” компани тоног төхөөрөмжөө боловсронгуй болгосоор 1973 онд анхны гарт багтах утсыг бүтээжээ. Зохион бүтээх багийн ахлагч Мартин Митчелл хожим дурсахдаа “Намайг гудамжинд явж байхад зөрж өнгөрсөн хүн болгон утсаар ярьж байхыг минь хараад амаа ангайн гайхширч байсан” гэжээ. Уг утас худалдаанд гарсан даруйдаа 60 сая хувь борлогдож, тухайн үеийнхээ хамгийн үнэтэй утас буюу 1000 доллараар худалдаалагдаж байжээ. Одоо сонсоход инээдтэй хэдий ч энэ нь технологийн дэвшилд шинэ нээлт болж чадсан юм.  Үүнийг одооны утастай харьцуулахад тэнгэр газар шиг ялгаатай.

Интернэт

Дэлхийг өөрчилсөн технологийн эхний байранд интернет яах аргагүй орно. Компьютерүүдийн нэгдсэн сүлжээ өнөөдөр хэдэн тэрбум хүнийг хооронд нь холбож байна. Судлаач Лоренс Робертс  интернет сүлжээг  анх нээжээ.  Тэрээр 1960-аад оны үед АНУ-ын батлан хамгаалах яамны ARPA (Advanced Research Projects Agency) хэлтэст  ажиллаж байхдаа ARPANET гэх компьютер хоорондын харилцах сүлжээг зохион бүтээсэн юм.  Интернетийн сүлжээ нь маш богино хугацаанд хэрэглэгчдийг сонирхолтой хэрэгцээтэй мэдээллүүдээр хангадгаараа бусад мэдээллийн хэрэгслүүдээс ялгаатай. Интернет хэрэгсэл нь өдгөө хэрэглэгчдийн хоорондын зайнаас үл хамааран мэдээлэл солилцох өргөн уудам зайг бий болгожээ.

Цахилгаан

Цахилгаан бол яах аргагүй бидний амьдралд маш том өөрчлөлтийг авчирсан зүйл. Хэрэв цахилгаан байгаагүй бол бидний амьдралд хэрэглэгдэж буй олон зүйл бүтээгдэхгүй байсан нь тодорхой. Цахилгаан энергийг үйлдвэрлэх, түүнийг ашиглах явдал маш олон асуудалтай тулгарч ирсэн байна. Энэ асуудлыг шийдвэрлэхэд Италийн физикч Пачинати, дараа нь Белгийн зохион бүтээгч Грамм 1869-1870 онд цахилгаан гүйдлийн өөрөө сэргээгчтэй генератор зохиосон нь чухал алхам болжээ.

Компьютер

Компьютерууийн хамгийн анхны загварыг 1941 онд анх гаргаж байжээ. Тус компьютер нь 4.5 тонн жинтэй бүхэл бүтэн хоёр өрөөг дүүргэхээр том хэмжээтэй хэрнээ зөвхөн тоо бодох зориулалтаар зохион бүтээгдсэн байна. Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр хэмжээ нь бага багаар жижгэрч илүү боловсронгуй болсоор. Компьютерийн энэ их хөгжлийн үр дүнд түүний хурд багтаамж, санах ой, тооцоолох чадал ч  асар ихээр нэмэгдсээр байна.

Цус үйлдвэрлэх шинэ нээлт

Цус бол бидний амьд явахад маш чухал  үүрэг гүйцэтгэдэг зүйл. Цус их хэмжээгээр алдах нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөг үзүүлээд зогсохгүй цаашлаад үхэлд хүргэх ч эрсдэлтэй.  Харин цус сэлбэх нь эмчилгээний чухал арга болж байгаа билээ. Цус сэлбэхэд  хоёр том асуудал байдаг. Нэгдүгээрт цусыг заавал амьд хүнээс авах ёстой. Ингэснээр тухайн хүн цусны хомсдолд орох эрсдэл нэмэгддэг. Хоёрдугаарт янз бүрийн хүн өөр өөр дархлааны тогтолцоотой байдаг учир цус сэлбэхэд аюултай бөгөөд олон хүндрэлтэй асуудалтай тулгардаг аж. Технелогийн шинэ нээлт  анагаах ухаанд ч асар их хэрэг  болж байна. Эрдэмтэд бүх хүнд хийхэд таардаг 0 бүлгийн цусны улаан бөөмийг бүтээснээр дээрх хоёр асуудлыг шийдэж чаджээ. Ирээдүйд энэ нээлт нь донорын цус авахыг эцэс болгож, цусыг хиймлээр үйлдвэрлэхэд хүргэх гэнэ.

Хиймлээр хүний биеийн эрхтэнүүдийг ургуулж байна

Лабораторийн нөхцөлд хүний биеийн эд эрхтнүүдийг ургуулж байна гэвэл хачин сонсогдож байна уу? Энэ бидэнд хачирхалтай юм шиг санагдах хэдий ч эрдэмтэд хэдийнээ ийм технологийг нээн илрүүжээ. Лабораторийн нөхцөлд үтрээ болон хамар ургуулаад байгаа бөгөөд үүнийг хүнд амжилттай шилжүүлэн суулгасан байна. Төрөлхийн эмгэгийн улмаас үтрээ шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн эхний эмэгтэйчүүдийг эрдэмтэд найман жил ажигласан ба тэдний бие сайн байгаа ажээ. Мөн арьсны хорт хавдраас болоод хамрынх нь нэг хэсэг байхгүй болсон хүмүүс шинэ хамар суулгах мэс засалд орох боломжтой болжээ.

Хүний зүрхийг хэвлэх боломжтой 3D принтер

Дээр дурдсанчлан эрхтэн шилжүүлэн суулгах нь хүмүүсийн насыг уртасгахад чухал үүрэгтэй гэнэ. Донорын эрхтнүүд хомс байдаг эл асуудлыг шийдвэрлэж болох арга замын нэг нь 3D хэвлэл мөн. Одоогийн байдлаар коллаген болон өөхний эсийг принтерийн материал болгон хэрэглэж байна. 3D принтерээр хүний зүрхийг нарийвчлан гаргаж авахад өөрсдөд нь 10 жил шаардагдана гэж Америкийн Луизианий их сургуулийн эрдэмтэд үзэж байна.

Бага зэрэг өөрчилсөн зүрх

Саяхан эрдэмтэд гахайны хувиргаж өөрчилсөн зүрхийг “бабуин” сармагчинд шилжүүлэн суулгажээ. Тэрхүү сармагчны бие жилийн тун сайн байгаа гэнэ. Энэ туршилт  хүмүүст хүний биш харин амьтны зүрх шилжүүлэн суулгаж, улмаар наслалтыг уртасгана гэх  итгэлийг эмч нарт өгсөн байна.

Хүний ажлыг хөнгөвчлөх олон роботууд

Чех хэлэнд Робота гэх үг байдаг бөгөөд энэ нь "Хүнд залхуутай, зарцын хийдэг үнэ хөлсгүй ажил" гэсэн утгатай үг ажээ. Энэ үгийн сүүлийн “а” үсгийг гээгээд л Робот гэдэг үг  үүсчээ. 1930 оноос эхлэн орчин үеийн роботын эрин үе эхэлсэн гэж хэлж болно. Бостон, Динамикс гэх мэт компаниуд аль хэдийнээ үйлдвэр, байлдааны талбарт ашиглаж болох олон төрлийн роботыг зохион бүтээжээ.Тус компани нь бодит ертөнцөд үр дүнтэй ажилладаг ухаалаг роботуудын хөгжлийг анхлан бүтээсэн юм. Тухайлбал “Найтскоп” компанийн бүтээсэн K5 робот нь дөрвөн камертай бөгөөд хакеруудын ашиглаж болзошгүй сэжигтэй сүлжээг илрүүлж чаддаг байна.

Усны шүүлтүүр

Дэлхий ертөнц дээр бараг тэрбум гаруй  хүн цэвэр ус хэрэглэх боломжгүй нөхцөлд амьдарч байгаа. Гэхдээ мөнгөн нанопартикл агуулсан усны шүүлтүүр гарснаар усыг маш хялбар байдлаар цэвэршүүлж, ундандаа хэрэглэх боломжтой болов. Нэг доллар ч хүрэхгүй үнэтэй уг шүүлтүүр сая сая хүнийг усны гаралтай халдварт өвчнөөс хамгаалах боломжтой маш том технелогийн шийдэл болжээ.

Зүүгүй тариур

Нийтийн эрүүл мэндэд хамгийн чухал зүйл бол вакцин. Гэвч вакцинаас айдаг хүмүүст энэ нь тийм ч амар даалгавар биш. Ялангуяа нэг удаагийн тариур, зүүгээр дамжин халдвар орох магадлалтай орчинд бүр ч төвөгтэй. Тэгвэл өртөг багатай, үр дүн ихтэй зүүгүй тариурууд сүүлийн жилд энэ асуудлыг нэг мөсөн шийдэж байна. Зүүгүй тариур дэлхийн нийтийн эрүүл мэндийг хамгийн сайн хамгаалах хэрэгсэл болж чаджээ. Зүүгүй тариур нь электрон соронзон орон зай болон Лоренцийн хүч дээр тулгуурлан ажилладаг бөгөөд зүүгүй тариурын тусламжтайгаар ампул дотор байгаа шингэнийг өндөр хурдтайгаар цацах боломжтой гэнэ.

 

М.Сувд